Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ мэдээ

Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр М.Мөнхбатыг сонгожээ

Хуульчдын VI их хурал өнгөрсөн бямба гарагт болж, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Мөн зөвлөлийн гишүүдээ батламжилж, холбооны ерөнхийлөгчийн цалингийн хэмжээнд өөрчлөлт оруулан, гишүүдийн татварыг нэмэх, холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
2025-12-08

Дөрвөн хүн тутмын нэг нь хүрээлэн буй орчноос шалтгаалсан өвчлөлөөр нас барж байна

ЭМЯ-наас уур амьсгалд тэсвэртэй, байгаль орчинд ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шилжих зорилт тавин, үүний хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус уулзалтад аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага оролцож, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох дэлхий нийтийн чиг хандлага, бодлого, эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй бэрхшээл, туршлага, уур амьсгалд тэсвэртэй, байгаль орчинд ээлтэй тогтолцоог нэвтрүүлэх арга замыг эрэлхийллээ.
2025-12-08

Ерөнхий боловсролын 92 дугаар сургууль болон 16 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа

Ерөнхий боловсролын 92 дугаар сургууль болон 16 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа
2025-12-08

Авлига авах эрсдэл өндөр 50-70 байцаагчийг өөрчилнө

Засгийн газраас нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор тусгай ажлын хэсэг байгуулсан. Үүний хүрээнд гааль, татварын байгууллагуудад хяналт, шалгалт хийж, авлигын олон ноцтой хэрэг илрүүлсэн байна. Тодруулбал, нэр бүхий гаалийн байцаагчид зуучлагч иргэдтэй үгсэн хуйвалдаж, олон удаагийн үйлдлээр гаалийн татварын орлогоос 13.5 тэрбум төгрөг зувчуулсан байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж эхэлжээ.
2025-12-08

Т.АМАРЗАЯА: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсөв нийслэлийн удирдлагуудын пиар сурталчилгаанд зарцуулагддаг нь нууц биш

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хурал­дааны II хэлэлцүүлгийн үеэр буюу өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотын 2026 оны төсвийг төлөөлөгчдийн 83.3 хувийн саналаар баталлаа. Төсвийн орлогын 85-90 хувийг дангаараа бүрдүүлсээр ирсэн татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгж, олон нийтэд төслийнхөө талаар мэдээлэл өгөхгүй, нээлттэй мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлэхгүйгээр хав дарж байгаад нийслэлийн ИТХ-ын хороо, бүлгийн хурлуудаар хэ­лэлцүүлсэн болоод шууд баталсан туйлын хариуцлагагүй тохиолдол энэ болов. Нийслэлийн 2026 оны төсвийг нийт 4.6 их наяд төгрөгөөр баталсан бөгөөд зарлага нь 5.8 их наяд байх нь.
2025-12-08

МҮОНРТ-ийн албадан хураамжийг зогсоох тухай өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэллээ

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн (МҮОНРТ) үйлчилгээний хураамжийг цахилгааны төлбөрт албадан суулгаж буй зохицуулалт нь хүмүүсийн сонголт, эрх чөлөөг зөрчиж байна гэж иргэн М.Орхон үзэж, үүнийг зогсоох тухай өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэллээ.
2025-12-08

Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрчийг оролцуулна

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр болж байна.
2025-12-08

Эх баригчийн бие даан ажиллах нөхцөлөөр хангая

Эх баригчийг бие даасан тусламж, үйлчил­гээ үзүүлдэг мэргэжилтэн гэж олон улсад тодорхойлдог. Тиймдээ ч эл тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулж чадвал эхийн эндэгдэл, амьгүй төрөлтөөс 60 хувь сэргийлэх боломжтой гэж үздэг юм. Харин манай улсад төрөлтийн ердөө 3.3 хувийг эх баригчид бие даан удир­даж, жирэмсний хяналтын 17 хувьд л тусламж үзүүлж байгааг өнгөрсөн сард Эрүүл мэндийн яаманд болсон “Эх баригчаар гүйцэтгүүлэх эх, нярай, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” хэ­­лэлцүүлгийн үеэр онцолсныг энд дурдъя.
2025-12-08

“Татварын өршөөл үзүүлэхгүй”

УИХ дахь АН-ын бүлэг болон тус намын дарга О.Цогтгэрэл эдийн засгийн буюу татварын өршөөл үзүүлэх нь зүйтэй гэх байрь суурийг удаа дараа илэрхийлсэнтэй холбогдуулан Сангийн яамнаас өнгөрсөн баасан гарагт мэдэгдэл гаргав. Тодруулбал, татварын өршөөл үзүүлэх асуудлыг хөндөн, нийгэмд хүлээлт үүсгэх нь эдийн засаг, бизнесийн орчны болон төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж, татварын шударга, зайлшгүй байх зарчмыг сулруулах сөрөг үр дагавартайг энэ үеэр дурдлаа.
2025-12-08

Казахстаны бүрэн эрхт “төлөөлөгч” С.Зулпхар

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүд­­нээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2025-12-08

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга эхэллээ

Ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг тус компанийн үнэт цаасыг зах зээлд гаргахад Монголын ипотекийн корпорац, Улаанбаатар үнэт цаасны бирж, TDB Securities SC зэрэг байгууллага хамтран ажиллажээ.
2025-12-07

Харшийн сүлд модны наадмыг цуцлав

Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг харшийн сүлд модны наадмыг энэ жил цуцалж буйгаа Монголын хүүхдийн ордноос мэдэгдэв.
2025-12-07

Албадан нүүлгэлт: “Үүрээ эвдүүлсэн шоргоолж”

Олон улсын хүний эрхийн Эмнести интернэшнл байгууллагаас хүний эрхийн сургалт зохион байгуулах бүртээ, орон байртай байх эрхийн чиглэлээрх хурал цуглаанд оролцох болгондоо нэг түүхийг байнга давтаж ярьдаг юм билээ. Энэ бол албадан нүүлгэлтэд өртөж, эд хөрөнгө, бие сэтгэлээрээ хохирсон нэгний гунигт түүх. Харамсалтай нь, Монгол Улсын гурван шатны шүүхээс эл иргэний гаргасан нэхэмжлэлийг хангахгүй орхисон байдаг. Үүнийг судлаачид Монголд хүний эрх, эрх чөлөө хэрхэн  үнэгүйдсэн, хамгаалах үүрэгтэй институт ямар сул дорой байгааг илтгэсэн бодит явдал хэмээн тодотгодог. 
2025-12-06

“Apple” компани ирэх намар “iPhone 18” гар утсаа худалдаанд гаргаж магадгүй

“iPhone” утасны борлуулалт ирэх жил 4.2 хувиар буурна гэв. Тодруулбал, АНУ-ын Массачусеттс мужид төвтэй, технологийн зах зээлийн судалгаа, шинжилгээний IDC байгууллагаас 2026 оны дэлхийн гар утасны борлуулалтын урьдчилсан тайланг танилцуулсан. Үүнд “Apple” компанийн ирэх намар худалдаанд гаргаж магадгүй хэмээх “iPhone Air 2”, “iPhone 18 Pro”, “iPhone 18 Pro Max”, “iPhone Fold”, “iPhone 18e” загварын талаар дурджээ. Одоогоос зургаан жилийн өмнө тус компани “iPhone 11”, “11 Pro”, “11 Pro Max”-ийг нэг дор танилцуулснаас хойш нэг загварын олон хувилбарт төдийлөн ач холбогдол өгөөгүй юм. Харин “iPhone 18” нь “Apple”-ийн түүхэн дэх хамгийн жижиг төдийгүй хүчирхэг загвар болж магадгүй талаар тайланд онцолсон байна.
2025-12-06

ДЭМБ-аас жин бууруулах үйлчилгээтэй эмийг анх удаа санал болголоо

ДЭМБ албан ёсны цахим хуудсандаа таргалтын эсрэг буюу жин бууруулах үйлчилгээтэй эмүүдийн хэрэглээтэй холбоотой зөвлөмжүүдийг анх удаа танилцуулсан нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Тус байгууллагаас таргалалтыг архаг өвчин хэмээн тодорхойлж, жин хасах үр дүнтэй эмүүдийг зөвлөснөөр улс орнуудын бодлого, эмийн даатгалын хамрах хүрээ, эмнэл зүйн протоколд чухал нөлөө үзүүлнэ гэж эрдэмтэд үзэв.
2025-12-06

Хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан, тооцооллоо хөндлөнгийн байгууллагаар хянуулж хэвшээрэй

Монгол Улсад эдийн засгийн салбар бүрд ногдох хүлэмжийн хийн ялгарлын дата мэдээллийн нэгдсэн сан байхгүй, компаниудад санхүүжилт олгосон харилцагч талууд ч энэ тухай тайлагнадаггүй зэрэг нь тулгамдсан асуудал хэвээр байна.
2025-12-05

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
2025-12-05

Хүнс, тэжээлийн дэмжлэгийг 4000 төгрөгөөр нэмжээ

Хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх журмыг өнгөрсөн есдүгээр сард шинэчлэн баталж, энэ сарын 1-нээс мөрдөж эхэллээ. Үүний дагуу нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэний мэдээллийг шинэчлэн боловсруулсан байна.
2025-12-05