Утга зохиолын салбарын шагналыг Энн Карсон хүртлээ
Канадын яруу найрагч, зохиолч Энн Карсон утга зохиолын салбарын Нобелийн шагналын эзнээр тодорлоо. Шведийн академи сонгодог уламжлалыг өвөрмөцөөр баяжуулж, орчин үеийн утга зохиолын хөгжилд шинэ өнгө төрх нэмсэн түүний зоримог бүтээлүүдийг нь өндрөөр үнэлжээ.
2026-10-12
“Монгол хатдын домог” уран баримлын үзэсгэлэнд саатаарай
Уран барималч Б.Очирсүрэн Монголын түүх, археологи, нүүдэлчдийн соёлын өвөөс сэдэвлэсэн “Монгол хатдын домог” бие даасан үзэсгэлэнгээ “Хаан галерей”-д энэ сарын 30 хүртэл олны хүртээл болгож байна. Уг үзэсгэлэнд монгол хатдын түүхэн дүр төрх, хувь заяа, нийгэмд эзэлж байсан байр суурийг уран баримлын хэлээр дүрсэлснээрээ онцлогтой.
2026-10-06
“Дүрслэх урлагийн музейн 60 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг үүсгэн байгуулсны 60 жилийн ойд зориулан “Дүрслэх урлагийн музейн 60 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэгчдийн хүртээл болгож байна. Эл үзэсгэлэн нь музейн нэгэн жарны түүхэн замнал, үе үеийн хамт олны хөдөлмөр зүтгэлийг нийтэд таниулах зорилготой юм.
2026-10-05
Ахмад уран бүтээлчдийн “Натюрморт”-оор аялаарай
Урчуудын эвлэлийн гишүүн ахмад уран бүтээлчдийн хамтарсан “Натюрморт” үзэсгэлэнг “Монгол арт” галерейд өчигдөр дэлгэлээ. Тус үзэсгэлэнд 30 ахмад зураачийн 60 бүтээлийг дээжлэн толилуулж байна. Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан эл үзэсгэлэнг энэ сарын 6-ныг дуустал үзэгчдэд хүргэх аж.
2026-10-02
“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини”
“Чингис хаан” үндэсний музейнхэн Италийн Ром хотын Боргезе галерейтай хамтран “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг өчигдөр олны хүртээл болголоо. Эл үзэсгэлэнд Сэргэн мандалтын үеийн суут зураач Рафаэл Сантигийн “Хөрөг”, XVII зууны Барокко урлагийн нэрт төлөөлөгч Жиан Лоренцо Бернинигийн “Нептун” бүтээлийг Монголд төдийгүй Азид анх удаа дэлгэн үзүүлж байна.
2026-10-01
Ухамсаргүйгээр орхисон мэдрэмжүүдийн эрэлд
Ухамсаргүйгээр орхисон мэдрэмжүүдийн эрэлд Э.СҮЙЛЭН Уран бүтээлч Энхболдын Орхон “On the way back home” хэмээх бие даасан үзэсгэлэнгээ “Улаан гэр” галерейд дэлгэлээ.
2026-09-28
“Нарны талст”
Дүрслэх урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, монгол кубизм чиглэлийг дотоод, гадаадад түүчээлэн хөгжүүлж буй Урлагийн гавьяат зүтгэлтэн Нямын Адъяабазар “Нарны талст II” бие даасан үзэсгэлэнгээ “Hue” арт галерейд дэлгэжээ.
2026-09-16
Александринскийн театрын фестивалийг “Тэнгэрийн хүү”-гээр нээнэ
ОХУ-ын Санкт-Петербург хотын Александринскийн олон улсын театрын фестивалийг нээхээр УДЭТ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тус хотод очоод байна. Монголын төрт ёсны түүх, Хүннү гүрний тухай өгүүлэх “Тэнгэрийн хүү” жүжгийг тус театрын тайзнаа маргааш, нөгөөдөр тоглож, эл фестивалийг нээх аж.
2026-09-04
“Цөлжилт Монголд”
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын олон нийтэд зориулсан Green zone буюу ногоон бүс өчигдөр албан ёсоор үүд хаалгаа нээлээ. Тус бүсээр дамжуулан цөлжилт, газрын доройтлын шалтгаан, үр дагаврыг иргэдэд таниулахын зэрэгцээ байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, сайн туршлагыг сурталчилж байна.
2026-08-19
“Өдөө зулгааж, өдөр бүр амьд явна”
“Хүйтэн ус залгилаад, хүйтэн хүн уйлнам. Зуны шөнө, усан бороо, зузаан уруул “Зуун жилийн ганцаардал”-ыг уншнам. Үгс хөөрнөм. Үнс үнэн чанараа үйрүүлж Давлагаанд цохиулсан эргийн элс мэт норном”. Орчуулагч, редактор Э.Цогзолмаагийн “Шөнийн гүн, таг дуугүй” бүтээлийг “Өнөөдөр” сонин “Уран зохиол” буландаа онцолж байна. Энэ нь түүний яруу найргийн анхны түүвэр юм.
2026-07-28
“Умард говийн хүннүчүүд”-ийг судалж эхэлжээ
МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Археологи, өв соёлын судалгааны төвийн багш, судлаачид, Дундговь аймгийн музейн мэргэжилтнүүд хамтран “Умард говийн хүннүчүүд” сэдэвт судалгааны төсөл эхлүүлжээ. Археологичид өдгөө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт малтлага хийж байна.
2026-07-27
Сициль арлын Грек задгай театрт Монголын баритонууд хамтдаа гоцлон түүх бүтээв
Дэлхийн дуурийн урлагийн хөгжлийн цөм болсон олон зуун жилийн баялаг уламжлалтай Италийн эртний задгай театруудын тайзнаа Монголын дуучид тус тусын авьяас, чадвар, дуулах техник, хоолойн бяр чадал, цараагаар шагшигдсаар байна. Тухайлбал, Италийн Сициль арлын Сиракузагийн Грек театрт саяхан “Festival Lirico dei teatri di Pietra” (Чулуун театруудын дуурийн фестиваль)-ийн хүрээнд тавигдсан Ж.Вердийн “Набукко” дуурьт Монголоос хоёр дуучин нэгэн тайзнаа зэрэгцэн гол дүрүүдийг бүтээн гоцолжээ.
2026-07-27
Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе: Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам
Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий “Өвөр Монголоор аялж, наадам үзэц гээе” сэдэвт Өвөр Монголын 36 дахь удаагийн наадам Шилийн Гол аймгийн төв Шилийн хотод долоодугаар сарын 18-ны өглөө сүр жавхлантайгаар эхэллээ. Наадмын нээлт нь уламжлалт ёс заншлыг орчин үеийн техник технологийн хөгжилтэй уялдуулсан, цогц интерактив үзүүлбэрүүдээр дүүрэн байв. Биет бус соёлын өвийн семинар, уламжлалт тоглоом наадгай, үндэсний хувцасны загварын шоу зэрэг 20 гаруй төрлийн арга хэмжээ болж, дотоод болон гадаадын 100,000 гаруй жуулчин нээлтийн ёслолыг үзэж сонирхсон юм.
2026-07-22