Азийн хөгжлийн банк (АХБ)-наас танилцуулсан Азийн хөгжлийн төлөв тайланд Монгол Улсын эдийн засаг 2026 онд 5.7, ирэх жил зургаан хувиар өсөх төлөвтэйг мэдээлэв. Энэ нь өнгөрсөн долоодугаар сард танилцуулсан төсөөллөөс өөрчлөгдөөгүй дүн юм. Харин инфляц төсөөлснөөс ихээхэн өсөх гэнэ. Тодруулбал, энэ оны инфляцыг долоодугаар сард 7.8 хувь гэж тооцсоноос 10.7, 2027 оныхыг 6.8 хувиас 8.3 болгон нэмэгдүүлсэн аж. Үүнд мах, шатахуун болон үйлчилгээний үнийн өсөлт нөлөөлөх юм байна.
Мөн манай орны эдийн засаг эрчимтэй өссөн хэвээр байгаа ч уул уурхайн салбараас ихээхэн хамааралтайг АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Жон Жүхёнь Жонг дурдаад, эрдэс баялгийн орлогыг урт хугацаанд үр өгөөжөө өгөх хөрөнгө бий болгоход зарцуулахын зэрэгцээ эдийн засгийг төрөлжүүлж, ирээдүйд тохиож болзошгүй эрсдэлийг даван гарах чадварыг бэхжүүлэхэд анхаарахыг онцоллоо. Харин хөгжиж буй Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг энэ онд тав, 2027 онд 5.1 хувь болж өсөх төлөвтэй гэнэ. Энэ нь бүс нутгийн эдийн засаг өнгөрсөн долоодугаар сарын төсөөллөөс 0.1 нэгжээр нэмэгдэх үзүүлэлт юм.
С.Цэрэн