Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын дарга С .Бямбацогтод өргөн мэдүүллээ.
Эдийн засагт гарч байгаа өөрчлөлт, хүндрэл, гадаад орчны тодорхой бус байдал, нийлүүлэлтийн сүлжээний гэнэтийн доголдол зэргийн нөлөөг үнэлж, холбогдох тооцоо судалгаа, үндэслэлийг Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд тусгасан гэнэ. Үүнд УИХын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн саналыг бас тусгажээ. Төвбанкны ерөнхийлөгч “Бид иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор инфляцыг 2027 онд зургаа, дунд хугацаанд таван хувь дээр нэмэх, хасах хоёр байхаар тооцсон” гэсэн байна. Мөн төсөлд бодлогын түвшинд дөрвөн суурь өөрчлөлт хийхээр тусгасан аж. Төвбанкны хуримтлагдсан алдагдал, өөрийн хөрөнгийн дутагдлыг Засгийн газрын тусгай үнэт цаасаар шийдвэрлэх замаар хараат бус байдлыг сэргээнэ, инфляцыг зөвхөн мөнгөний бодлогоор бус, төсвийн зарлагын хатуу хязгаартай уялдуулан, хамтын хариуцлага хүлээдэг хууль, эрх зүйн шинэ тогтолцоог санал болгосон юм байна. Улмаар бодлогын хэрэгжилт, үр дүнг хэмжих 12 тулгуур үзүүлэлтийг хариуцах нэгж, суурь түвшин, зорилтот түвшин , тайлагнах давтамжийн хамт матриц хэлбэрээр тодорхойлжээ .
С.Уул