Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнгөрсөн намрын ургац хураалтын урьдчилсан дүнг мэдээллээ. Улсын хэмжээнд 570.7 мянган тонн үр тариа, үүнээс 515.8 тонн улаан буудай хураан авчээ. Түүнчлэн төмс 204 800, хүнсний ногоо 134 200, тэжээл 394 300, тосны ургамал 57 600 тонныг бэлтгэсэн байна. Ингэснээр нийт 1.3 сая гаруй тонн ургац хураасан бөгөөд энэ нь 1990 оны ургацын хэмжээтэй дүйцэхүйц өндөр үзүүлэлт гэдгийг ХХААХҮЯны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.ЕсөнЭрдэнэ мэдээлэв. Тэрбээр “Өн гөр сөн тав, зургаадугаар сард зарим бүс нутагт нойтон цас орсны улмаас тариалалт 1014 хоногоор хойшилсон. Гэхдээ 69 дүгээр сард бороо хур элбэг байсны үр дүнд тариаланчид, аж ахуйн нэгжүүд төлөвлөснөөс өндөр ургац авлаа. Ингэснээр төмс, улаан буудайн хэрэгцээг дотоодоос бүрэн хангах боломж бүрдлээ” гэв. Мөн 357.4 мянган га талбайгаас 570.7 мянган тонн үр тариа, 113 200 гагаас 394 300 тонн тэжээл бэлтгэсэн нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр дүн бол хүнсний ногооны ургац 2022 оноос хойших хамгийн бага хэмжээнд хүрчээ.
С.Дулам