200 саяын шагналын сантай ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ эхэллээ
Үндэсний хэмжээний хамгийн том банк ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих, багийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар 2021 онд 21 аймгийн төвд, мөн Зүүнхараа, Замын-Үүд сум болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбайг тус тус байгуулж өгсөн билээ.
2026-08-10
“Шатахууны нөөц хангалттай” гэж гүрийсэн төр эцэстээ үнэнд гүйцэгдэв
Зарим шатахуун түгээх станц (ШТС) уржигдраас эхлэн АИ-92 бензиний борлуулалтаа зогсоож, зөвхөн АИ-95 худалдах болсныг иргэд шүүмжилсээр байв. Хаанахын ШТС-д түлш хэвийн борлуулж байгаа, аль цэгт нийлүүлэлт тасалдсан, хэзээ хэвийн болох талаарх мэдээлэл хомс тул жолооч нар “азаа үзэн” олон түгээгүүр дамжиж, 3-5 цаг дугаарласны эцэст шатахуун дууссан гэх хариулт сонсож, хоосон буцах нь энгийн үзэгдэл боллоо.
2026-07-31
46.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийлээ
Үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны өнгөрсөн мягмар гаргийн үзүүлэлтийг Монголын хөрөнгийн биржээс танилцууллаа. Тодруулбал, энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 607 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1.1 сая ширхэг хувьцаа арилжаалснаас 12 компанийн ханш өсөж, 25ынх нь буурсан бол долоогийнх нь тогтвортой байгаа аж.
2026-07-30
Шатахуун хомсодсоны буруутан дахиад л олдсонгүй
Улаанбаатарчууд улиралдаа багадаа нэг удаа цахилгаан, шатахуун, халуун усаа таслуулдаг болов. Одоо бараг дасаж байх шиг ээ. Өдгөө иргэд бензин авахын тулд хэдэн цаг дугаарлан бухимдаж буй талаараа ярих бол зарим нь “Зүв зүгээр л авчихлаа” хэмээж байна. Түүнчлэн АИ92-ын үнэ 250-300 төгрөгөөр нэмэгдсэн нь гал дээр тос нэмсэн шиг л юм боллоо.
2026-07-30
Ам.долларын ханш чангарч, 3611 төгрөгтэй тэнцэв
Арилжааны банкнуудад өчигдөр 15.00 цагт ам.долларыг бэлнээр худалдан авах дундаж ханш 3586 төгрөгтэй тэнцсэн бол зарах нь 3611 байв. Харин “Найман шарга” валют арилжааны захад нэг ам.долларыг 3605-аар авч, 3612-оор борлуулж байлаа.
2026-07-28
Дэлхийн эдийн засгийн форум Улаанбаатарын утаатай тэмцэгч Б.Энхүүнийг онцоллоо
Монгол Улсын нийслэл Улаанбаатарт 2026 оны хоёрдугаар сард нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ олон улсын зөвлөмж болгосон хязгаараас даруй 133 дахин өсөж, аюултай түвшинд хүрснийг Дэлхийн эдийн засгийн форумаас мэдээлээд, байгаль орчны энэхүү хямралт нөхцөл байдалтай тууштай тэмцэж буй монгол эмэгтэйн түүхийг олон улсад онцлон танилцууллаа. Тэр бол “Breathe Mongolia” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч, хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр ажилладаг залуу идэвхтэн Б.Энхүүн юм.
2026-07-28
Оросын эсрэг Европын Холбооны 21 дэх багц хориг
Украин руу довтолсонтой нь холбогдуулж Оросын эсрэг тавьж байгаа хоригийнхоо 21 дэхийг Европын Холбоо өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт батлав. Энэ арга хэмжээ Оросын банк, криптовалютын сүлжээ, нефтийн үйлдвэрлэл, тээвэрлэлт, “сүүдрийн флот”, эрчим хүчний эх үүсвэрээс олох орлогын нь эсрэг чиглэсэн байна.
2026-07-27
Тавантолгойн метан хийн төсөлд 762 сая ам.долларын санхүүжилт босгожээ
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jade gas” компани Тавантолгойн орд дахь “Улаан нуур” нүүрсний давхаргын метан хийн төслийн нэгдүгээр шатыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Түүнчлэн тус компани өрөмдлөг болон шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) үйлдвэр барихад зориулж 1.1 тэрбум австрали доллар буюу 762 сая ам.долларын санхүүжилт авахаар болсон байна.
2026-07-24
Ирэх өвөл 280 мянган тонн хагас коксон түлш худалдан авах нь
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хуралдаанаар 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч буй зарим арга хэмжээний төлөвлөгөө болон Багануурын үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжүүлэх Нүүрс-пиролизын үйлдвэр төслийн явцыг хэлэлцлээ. Улмаар Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай тогтоол баталж, хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг холбогдох байгууллагуудад өгөв.
2026-07-24
Өндөр орлого олохыг хүсвэл ажлын үнэ цэнийг өсгөдөг хотыг сонго
Германы хөрөнгө оруулалтын “Deutsche” банк дэлхийн хотуудын эдийн засгийн өнгөрсөн оны үзүүлэлтийг танилцууллаа. Үүнд Швейцарын Женев, Цюрих, АНУ-ын Сан Франциско, Бостон, Чикаго, Нью-Йорк, Австралийн Сидней, Норвегийн Осло, Данийн Копенхаген болон Люксембург тэргүүлсэн байна.
2026-07-24