Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөө аж ахуй

“Буянт ундарга Ди Эс” компани чанаргүй мах худалдсан гэв 

Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Буянт ундарга Ди Эс” компаниас бэлтгэсэн үхрийн мах худалдаж авсан нэгэн иргэн хохирсон талаараа өчигдөр мэдээлэв.
2024-10-17

Үр тариа 262.4, төмс 95.2 мянган тонныг хураан авав

Ургац хураалтын явцын мэдээг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцууллаа. Энэ жил өмнөх оныхоос 19.4 мянган тонн буюу 19 хувиар илүү хэмжээний хүнсний ногоо хураан авсан байна.
2024-10-16

Ургацынхаа 80 гаруй хувийг хураажээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлснээр ургац хураалтын ажил улсын хэмжээнд 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Энэ онд улсын хэмжээнд нийт 349.6 мянган га талбайд үр тариа тарьжээ.
2024-10-10

Хөнгөлөлттэй зээлд хамрагдах хоршооны гишүүн малчдын хүсэлтийн дагуу 1.0 их наяд төгрөг гаргахаар боллоо

Хөнгөлөлттэй зээлд хамрагдах хоршооны гишүүн малчдын тоо, санхүүжилт хүссэн төслийн дүнд үндэслэн “Санхүүжилтийн ерөнхий гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, талууд гарын үсэг зурснаар 2024 онд нийт 1.0 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргахаар шийдвэрлэж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг улсын хэмжээнд эрчимжүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймгийн Засаг дарга нарт чиглэл болголоо.
2024-09-11

Монголд 11 үүлдрийн адуу үржүүлдэг

Сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац хэтэрч буйтай холбоотойгоор малчид малын тоо толгойд бус, чанарт анхаарах болсон. Тэр ч утгаараа таван хошуу малынхаа үүлдэр, угсааг сайжруулах замаар мах, сүүний гарцыг нэмэгдүүлэхээс гадна бусад ашиг шимийг нь ч өсгөсөөр байгаа аж. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллээр, улсын хэмжээнд 11 үүлдрийн адуу өсгөн, үржүүлж буй юм байна.
2024-09-09

Нийт нутгийн 33 хувьд бэлчээрийн даац хэтэрчээ

Нийт нутгийн 33 хувьд бэлчээрийн даац хэтэрчээ
2024-08-29

Идэшний махны үнэ нэмэгдэх хандлагатай байна

Идэшний махны үнэ нэмэгдэх хандлагатай байгааг худалдаачид төдийгүй малчид ч ярих болжээ. Зах, худалдааны төвүүдээр өдгөө хонины мах кг нь 10 000-12 000, үхрийнх 14 000-15 000, адууных 10 мянга гаруй төгрөгийн үнэтэй байна.
2024-08-28

Улсын хэмжээнд 592.1 мянган га талбайд тариалалт хийжээ

Улсын хэмжээнд 2024 оны долдугаар сарын 1-ний байдлаар нийт 592.1 мянган га талбайд тариалалт хийв. Үр тариа 348.1 мянган га-д, техникийн ургамал 128.8 мянган га-д, таримал тэжээл 75.3 мянган га-д, төмс 18.4 мянган га-д, хүнсний ногоо 16.5 мянган га-д тариалсан байна.
2024-07-17

Цаг агаарын байдлаас хамааран ургамлын хөнөөлт шавж ихсэх төлөвтэй байна

Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид ургамал хамгааллын арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ дараах асуудалд анхаарч ажиллахыг зөвлөж байна. Цаг агаарын байдлаас хамааран ургамлын хөнөөлт шавж, өвчний гаралт ихсэх төлөвтэй байна.
2024-07-03

Хөдөө аж ахуйн  загвар  хоршооны зээлд 4,9 тэрбум төгрөг олгож, 26 төсөл хэрэгжүүнэ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Загвар хоршоо, Жимс, жимсгэний аж ахуй, Зөгийн кластер байгуулахад зээлийн дэмжлэг үзүүлэх төсөл сонгон шалгаруулах хорооны хурал өнөөдөр /2024.06.24/ боллоо. Хурлыг танхим болон цахим хэлбэрээр хослуулан зохион байгуулав.
2024-06-26

“Агро Экспо-2024” тариалан эрхлэгчдийн форум гурав дахь өдрөө үргэлжилж байна

Олон улсын хөдөө аж ахуй, ой, газар тариалангийн салбарын нэгдсэн үзэсгэлэн “Агро Экспо-2024” Буянт-Ухаагийн Спортын ордонд гурав дахь өдрөө үргэлжилж байна.
2024-06-09

Өмнөд монголчууд эрчимжсэн мал аж ахуйг техник, технологийн хөгжилтэй ээнэгшүүлж байна

Бидний мах цусны тасархай өмнөд монголчууд их гүрний хөгжлийн үр шимээс хүртэж, мал аж ахуйгаа эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Тэд бидний олон жил ярьсан ч хийж, хэрэгжүүлээгүй байгаа фермээс ашиг хүртэж сууна. “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэл-Шааньси, Өвөр Монголоор аялахуй” нэрийн дор Монголын сэтгүүлчдийг тус улсын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин, Авга хошууны малчид, фермерүүд мал аж ахуйгаа хэрхэн өсгөж, ашиг шимийг нь хүртэж буйг, ган гачиг, зуд турхан болж, өвс бэлчээр хомсодсон үед яаж тэжээж байгааг, өнөө цагт ашиглах болсон орчин үеийн техник, технологи, тоног төхөөрөмжөөр төрөөс хангадаг талаараа танилцуулсан юм. 
2024-05-09

Хонь, үхрийн махны үнэ 4.1-4.8 хувиар өсжээ

Дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сарынхаас 4.5, түрүүчийн долоо хоногийнхоос 1.7 хувиар өссөн дүн гарсныг Үндэсний статистикийн хорооноос танилцуулав. Төрлөөр нь авч үзвэл хонь, үхрийн махны үнэ хамгийн өндөр хувиар өссөн байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 22-нд нийслэлд хонины ястай махыг кг-ыг нь 14 628 төгрөгөөр борлуулж байсан бол долоо хоногийн дараа 4.8 хувиар өсөж, 15 328 төгрөг болжээ. Харин үхрийн ястай махны үнэ 4.1 хувиар өсөж 18 865 төгрөг болсон байна. Төмсний үнэ 1.4, талхных нэг, савласан тараг, цөцгийний ханш 0.3 хувиар тус тус өсжээ.
2024-05-02

Мал аж ахуйн салбарт 800 мянган еврогийн төсөл хэрэгжүүлнэ

Францын Европ, Гадаад хэргийн яамнаас Монгол дахь Элчин сайдын яамаараа дамжуулан санхүүжүүлэх 800 мянган еврогийн буцалтгүй тусламжаар “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” ашгийн бус байгууллагаас хэрэгжүүлэх WIFI  төслийг албан ёсоор эхлүүллээ. Уг төсөл нь Монгол Улсад тогтвортой, чанартай, ашигтай махны үйлдвэрлэлийг хөгжүүлснээр хотыг тал нутагтай холбох нийлүүлэлтийн сүлжээ бөгөөд орон нутагт чанарын өндөр шаардлага хангасан махны нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх шинэлэг төслийн үйл ажиллагааг дэмжин ажиллах юм.
2024-05-01

Зарим сумын нутагт мал бэлчээх боломжгүй гэжээ

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн өгсөн мэдээллээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна. Тодруулбал, Завхан, Архангай, Дундговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорноговийн зарим сумын нутгаар ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй байгаа аж
2024-04-15

Мал эмнэлгийн гэрчилгээгээ баталгаажуулаагүй зөрчил илэрчээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Хүчит шонхор”, Налайх дүүргийн “Налайх зах”, Баянгол дүүргийн “Хархорин”, “Барс-2”, Сонгинохайрхан дүүргийн “Сэлэнгэ” худалдааны төвүүдэд шалгалт хийлээ.
2024-04-15

Азийн орнуудад цагаан будааны үнэ өсөх эрсдэлтэй байна

Цагаан будааны импортоос хамааралтай орнуудад өнгөрсөн жил хүнсний инфляц нэмэгджээ. Тиймээс 2024 оны дөрөвдүгээр сарын “Азийн хөгжлийн төлөв” тайланд цагаан будааны үнэ энэ жил өндөр байна хэмээн таамаглалаа.
2024-04-12

Хүнсний улаанбуудайн экспортыг дэмжиж, 500 сая ам.доллар олно

Газар тариалангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ.
2024-04-10