Эдийн засгийн өсөлт, экспортын ахиц иргэдэд хүртээлгүй байна
Хамгийн сүүлд гаргасан статистикаар буюу өнгөрсөн долоодугаар сард манай улсын хэмжээнд инфляц 13 хувьд хүрснийг Монголбанкнаас мэдээлсэн. Энэ нь тус банкны зорилтот түвшнээс бараг 2.1 дахин нэмэгдсэн үзүүлэлт. Мөн инфляцыг зургаа дээр нэмэх, хасах хоёр нэгж хувиар хэлбэлзэнэ гэсэн тооцооноос нь даруй таван нэгжээр өссөн дүн юм. Ийнхүү инфляц нэмэгдсээр байх нь тогтмол орлоготой, ялангуяа цалингаас өөр амьжиргааны орлогогүй иргэдийг ядууралд хүргэх бодит шалтгаан болно.
2026-09-07
Түүхэн хүмүүсийн хөшөө сурталчилгааны самбар биш
Төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөшөө, дурсгал нь тухайн үндэстний ой санамж, оюун санааны дархлаа, түүхийн үнэ цэнийг тээсэн нандин өв юм. Гэтэл өдгөө шийдвэр гаргагчид болон хувийн хэвшлийнхэн тэдгээрийг дур мэдэн нүүлгэн шилжүүлж, сурталчилгаанд ашиглах нь энгийн үзэгдэл болов.
2026-09-04
“Хулхи” хувийн сургуулиуд хүүхэд хохироосоор л байг уу
Борооны дараахмөөгшиг олширсон хувийн сургуулиуд эхнээсэээ тараа таниулж, үүдээ барихдаа туллаа. Хичээлийн шинэ жил эхэлчхээд байхад сурагчдаа хүлээж авах нь бүү хэл, шүүхийн байгууллагаар асуудлаа шийдүүлэхдээ тулчихсан нь ч байх юм. Тодруулбал, “Монтэ Роза” сургууль “Наран трейд” ХХК-тай шүүхийн маргаан үүсгэсний улмаас 600 хүүхдийн эрхийг зөрчив.
2026-09-04
Шатахууны импортоос хараат байдлыг цахилгаан автомашин бууруулж чадах уу
Шатахууны нийлүүлэлт доголдох бүрд урт дараалал үүсэж, үнэ өсдөг дүр зураг монголчуудад хэдийн танил болжээ. Сүүлийн нэг сард л гэхэд автомашины улсын дугаарын тэгш, сондгой тоогоор бензин олгож, нэг тээврийн хэрэгсэлд 50 мянган төгрөгийн хязгаарлалт тогтоосон ч иргэд ШТС-ын гадна цаг заваа барж дугаарласан хэвээр. Жилд дунджаар 2.4 тэрбум ам.долларыг бензин, дизель түлшний импортод зарцуулдаг манай улсын хувьд эл асуудал түлшний импортоос хэр хамааралтай, ямар эмзэг тогтолцоотойг бэлхнээ харуулна.
2026-09-03
Тодотгол ярьж, “тоглолт” хийх ээлжит бус чуулган
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаад, ээлжит бус чуулганыг энэ сарын 7-нд товлов. Үүгээр 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх юм. Мэдээж он цагийн дарааллаар асуудлаа ярих ёстой. Эхлээд энэ оны төсвөө, дараа нь ирэх жилийнхийг шүүнэ. УИХ-ын дарга С.Бямбацогтын мэдээлснээр тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг л ээлжит бусаар хийж амжих нь.
2026-09-03
Үхтэл үр харам ч архинд дийлдсэн эмгэнэлт тавилан
Монголчууд бидний дунд “Үхтэл үр харам, үгүйртэл мал харам” гэсэн хэлц үг бий. Эцэг, эхийн үр хүүхдээ гэсэн хайр, халамж, тэднийхээ төлөө амиа ч зориулахад бэлэн байдаг гэсэн санааг эл хэлц илэрхийлсэн биз ээ. Гэвч нийгмийн шилжилт, бухимдал, архидалт хавтгайрсны уршгаар үрийнхээ төлөө бүхнээ зориулдаг байдал өөрчлөгдөж, нялх үрээ үл тоох явдал ч гарч буй. 1990-ээд оны боловсролын “терроризм”-ын уршгаар сургууль завсардаж, хэдэн малаа бараадаж байгаад ажил мэргэжилтэй болж чадаагүй хүмүүс ган гачиг, зуд турхны нөлөөгөөр саалийн үнээ, хоттой хоньгүй болсноор нийслэл рүү нүүдэллэн ирдэг нь хэвшил гэмээр.
2026-09-02
Сонгуульд зориулсан төсөв
Засгийн газраас Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг өргөн барихдаа орлого, зарлагыг тус бүр даруй 10 орчим их наядаар тэлж оруулж иржээ. Ийнхүү хэт “зоригтой” хандсан нь төрийн өмчит компаниудын болон Оюутолгойн ордоос ирэх онд ногдол ашиг хүртэж эхлэхтэй холбоотой аж. Жилийн дотор төсвийг ингэж огцом данхайлгаж буйгаа далдлахын тулд Ерөнхий сайд Н.Учрал гоё үгс урсгаж, иргэдийн олонход таалагдах зарим шийдвэрээ урдаа барив.
2026-09-02
Тал хээрийг хамгаалах түүхэн, шинэ “зам”-ын эхлэл
Манай улсад болж өнгөрсөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын талаар иргэд сайн, муу, сайшаалтай, шүүмжлэлтэй олон өнцгөөс санаа бодлоо уралдуулан ярьж байна. Үүний дунд хурлын зохион байгуулалт, хөрөнгө санхүүжилт, үлдэх үр ашгийн тухай сэдэв жин дарж байх шиг.
2026-09-01
Зохицуулалт нь байсаар атал хууль гаргах нь хэний ашиг сонирхол вэ
Албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулж, ард түмний татварт төлсөн мөнгөнөөс хумслан өөрсдөө баяжсан авлигачдын хөрөнгийг хураах нь зүй ёсны хэрэг. Монгол Улсад төрийн өндөр, дээд, дунд шатны, төрийн өмчит аж ахуйн нэгжийн гээд олон хүн албан тушаалаа ашиглан үндэслэлгүй хөрөнгөжсөн байдаг.
2026-08-31
Эрчим хүчний салбарт экспортыг дэмжих бүтэц бус, бодлого хэрэгтэй
Зуднаар нохой зоолж, зовлонгоор лам таргалдаг гэдэгчлэн эрчим хүчний салбарын гачигдал, хүндрэлтэй нөхцөл байдал сайд, дарга нарын хувьд албан тушаалын найраа, ашиг сонирхлын далд хүслээ гүйцэлдүүлэх таатай хөрс болсоор байна. Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж шинэчлэх, ухаалаг систем нэвтрүүлэх нэрийдлээр сүүлийн жилүүдэд энэ салбарт хяналтгүй хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, реформ хийх, үнэ чөлөөлөх, зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих, импортын хараат байдлыг бууруулж, хямралаас гаргах далбаан дор бий болгосоор байгаа ямар ч шаардлагагүй олон албан тушаал, бүтэц, орон тоо үүнийг гэрчилнэ.
2026-08-31
Есдүгээр сарын 1 бол ердийн л нэг өдөр
Есдүгээр сарын 1 бол ерөөсөө бидний баяр хэмээх бичигдээгүй хуулийг монголчууд хэзээнээс ч юм дагаж мөрдсөөр ирсэн. Угтаа бол ердийн л нэг өдөр билээ. Гэтэл бид хичээлийн шинэ жилийн эхний өдрийг баяр ёслол, сургууль, цэцэрлэгийн захирал, багш нарт тал засах, эсвэл дутуугийн мэдрэмжээ дүүргэх, бүр бэл бэлчингээ гайхуулах хэлбэр төдий тэмдэглэсээр өдий хүрэв.
2026-08-28
Ерөнхийлөгчийн албан тушаалыг “шантаажчид” онилов уу
Монголчууд жилийн дараа долоо дахь Ерөнхийлөгчөө сонгоно. Парламентад суудалтай МАН, АН, Х ̄Н, ИЗНН болон үндэсний эвслээс уг сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. Тиймээс түүхэнд анх удаа Төрийн тэргүүний төлөө хамгийн олон хүн өрсөлдөх юм. Албан бус сунгаа намуудад хэдийн эхэлж, АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, С.Ганбаатар нар дотоод сунгаандаа өрсөлдөхөө мэдэгдээд байна.
2026-08-27
Дүүгээ аврахын тулд долоон настай охин голоо тасартал тэмцжээ
Сар шинийн өмнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт эгч, дүү хоёр төөрч, нэг нь осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Долоон настай эгч нь бүх хувцсаа дүүдээ тайлж өмсгөөд, өөрөө осгожээ. Харин таван настай дүү нь эгчдээ дээлийг нь буцааж өгөх гэж байсан болов уу гэмээр ухаан алдсан байдалтай олдсон гэдэг. Дүүгийнхээ төлөө голоо тасартал зүтгэсэн баатарлаг охины талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг хүргэж байна.
2026-08-26
Богд уулын хагарал дээрх “бетонон” хотхонуудын аюул
Монгол, Японы эрдэмтэд одоогоос найман жилийн өмнө Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх явцдаа нийслэлийн суурьшлын бүс дундуурх 50-иад км газрыг хамарсан шинэ хагарал илрүүлсэн билээ. Нийслэл орчимд судлаачдын өмнө нь илрүүлсэн идэвхтэй зургаан хагарал хотын төвийн суурьшлын бүсээс зайдуу, хүн амын төвлөрөл, хөдөлгөөн харьцангуй сийрэг газруудад байсан бол 2018 онд нээсэн долоо дахь голомт Улаанбаатарыг зүүнээс баруун руу хөндлөн гулд “туучсан” байршилтай байв.
2026-08-26
Хүчгүй Засгийн газар
УИХ-ын намрын чуулган гурван долоо хоногийн дараа эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд Н.Учралын Засгийн газрыг огцруулах, эсэх улс төр өрнөх төлөвтэй. Сөрөг хүчнийхэн хаврын чуулганы төгсгөлд цухуйлгаад орхисон эл санаачилгаа эрчимжүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.
2026-08-25
Орон сууцад амьдрах “мөрөөдөл”
Өөрийн гэсэн байр, орон сууцтай болох нь олон хүний амьдралын томоохон зорилго болжээ. Гэвч залуу гэр бүл болон дундаж орлоготой иргэдийн хувьд энэ “мөрөөдөл” жил ирэх тусам алсарсаар байгаа нь нууц биш. Байрны үнэ яагаад ийм өндөр болчхов, өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болох хэцүү юү, эсвэл иргэдийн худалдан авах чадвар үнийн өсөлтөө гүйцэхгүй байна уу зэрэг олон асуулт хүмүүст бий. Дурын зарын групп руу шагайвал нэг өрөө орон сууц 120-150 сая төгрөгийн үнэтэй байна.
2026-08-25