Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийтлэл

Эмэгтэй Ерөнхий сайдын эрэлд

УИХ-ын сонгууль угтсан улс төр өрнөж байна. Аль намаас хэн хэнийг тойрогт сойж, ямар хүмүүсийг жагсаалтад багтаахтай холбоотой наймаа хөшигний ард “өндөр авч” буй бололтой. Улс төрчдөд парламентын 126 гишүүний нэг болохын төлөө “алалцах”-аас өөрөөр өдрөөс өдөрт уруудаж буй иргэдийнхээ ахуй амьдралыг хэрхэн өөд татах, улс орноо яаж хөгжүүлэх тухай бодох сэтгэл ч, хүсэл ч алга аж. Намууд энэ сарын 25-наас өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хяналт хийлгэхээр төрийн аудитын байгууллагад хүргүүлэх ёстой. Гэвч уг хөтөлбөр нь хэрхэн сонгогчдод таалагдах, тэдний саналыг яаж татах, яавал олонх болох вэ гэдэгт чиглэсэн байдаг гээд хэлчихэд буруудахгүй
2024-03-07

Х.Нямбаатар хотын төсвийг хувийн хөрөнгө шигээ цацсаар байх уу

Дөнгөж хоёр сар гаруйхны өмнө буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд баталсан нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулчихлаа. Хотын төсвийг гэнэт, яаран сандран тодотгосон нь ард иргэдийн төлөө бус, харин айсуй сонгуулийн зардлыг босгох арга гэж хардах үндэслэл байна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан халаагуур, бас зуух тараах гэх мэт үрэлгэн зардлыг энэ оны төсөвт тусгаад байсан нь зарим хүний гайхшийг барсан билээ. Тэгвэл төсвийн тодотголоор тэр мэт үрэлгэн зардлаа хасжээ. Гэхдээ тэдгээрийн оронд илүү хачирхалтай зардлуудыг оруулж ирэв. Үндсэндээ хотын төсвийн тодотгол нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч боллоо.
2024-03-04

Тойргийг томсгосон тогтоолыг Цэц шүүх үү

Парламент өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд буюу “нүүрсний сонсгол”-д олон нийт анхаарал хандуулсан үеэр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай 112 дугаар тогтоол баталсан. Үүгээр таван бүсэд хамаарах нийт 13 тойрог байгуулж, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд сонгуулийн хоёр, гуравдугаар тойрогт баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, нэг, дөрөвдүгээр тойрогт хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, тав, долоодугаар тойрогт төвийн бүсийн Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, зургаадугаар тойрогт зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг, 8-13 дугаар тойрогт Улаанбаатарын бүх дүүргийг хамруулан тогтоосон билээ
2024-02-28

Улаанбаатар хотын музейн үзмэрүүд усанд автахад ойрхон байна  

“Улаанбаатар хотын музей гэж часхийсэн үзмэртэй ч жижигхэн, ихэд хуучирч муудсан байшин бий. Гурван мянга гаруй үзмэртэй ч 100 гаруйхныг нь дэлгэдэг. Ноднин засварын зардалд нь зориулж 100 сая төгрөгийг нийслэлийн ерөнхий менежерийн багцаас гаргах болсон ч нэг түшмэлийн хүнд суртлын улмаас өнөөдрийг хүртэл ажил хийгээгүй байх юм. Жорлон нь өвлийн хүйтэнд мөсөн зоорь мэт байна. Музейгээ тордож чадахгүй бол хотын аялал жуулчлал яаж хөгжих вэ” хэмээн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр цахим хуудсандаа бичсэн байв. Нийслэл өнөөгийн өнгө төрхөө олох хүртлээ ямар замыг туулсныг Улаанбаатар хотын музейгээс үзэж болно. Гэвч холбогдох байгууллагынхан нь музейд ер анхаардаггүйгээс үзмэрүүд нь устах аюул нүүрлээд байна. Баянзүрх дүүргийн нутаг, Бөхийн өргөөний дэргэд байрлах уг музейн нөхцөл байдлыг сурвалжиллаа
2024-02-27

Зудыг ашиглан жүжиглэж, зовлонгоор шоудсаар байх уу

Сонгуулийн албан бус сурталчилгаа, улс төрчдийн пиар зудаар дамжуулан үргэлжилж байна. Улсын гарьд, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн бяр нь хариагүйг “илтгэсэн” зураг нийгмийн сүлжээгээр тарж, хэд хоног амны зугаа болов. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан дээрх гишүүнийг “магтсан” хэрэг л дээ. “Завханы Тэс сумаас гараад, малчин айлд тэжээл хүргэхээр явж байлаа. Гэтэл тэжээл ачсан “Зил-131” машин маань огцом өгсүүр өөд хүч алдаад унтрав. Маниулдаад асаах гэтэл дийлдэг хүн байдаггүй. Тэгээд Ц.Цэрэнпунцаг гишүүн сэнсэртэл эргүүлж асаасан нь энэ юм. Бяр хөгширдөггүй л юм байна” хэмээн тэрбээр бичжээ
2024-02-27

Эзнээ олоогүй дэм буюу бакалаврын тэтгэлгийн балаг

“Боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт хамгийн үр өгөөжтэйгөөр буцаж ирдэг. Гэхдээ энэ нь хамгийн шударга, оновчтой байж чадсан тохиолдолд ийм үр дүн үзүүлнэ. Харин чадахгүй аваас хэдэн арван жилээр нөхөж барамгүй гарз хохирол амсах уршигтай. Үүнийг дан ганц мөнгөн дүнгээр хэмжих боломжгүй” хэмээдэг юм билээ. Боловсролын хамгийн сайн тогтолцоо, сургалтын арга зүйтэй хэмээн дэлхий дахинд үнэлэгддэг Австрали, Америк, Британи, Герман тэргүүтэй орон энэ чиглэлд гойд анхаардаг гэнэ. Тодруулбал, боловсролын салбарт хуваарилж буй хөрөнгө, нөөц хамгийн үр дүнтэй, оновчтой байх ёстой гэсэн зарчмыг чанд баримталдаг аж
2024-02-26

Төрийн анхан шатны нэгжийн байр архидах оромж биш байлтай 

Төрийн яаманд болсон архидалтын улмаас хүн амины хэрэг гарсны дараа сахилга хариуцлагыг чангатгаж, архидалтыг хязгаарлахаар Засгийн газрын тэргүүн нь үүрэг чиглэл өгч байсныг иргэд санаж буй. эвч түүнээс хойш төрийн байгууллагын байранд архидах явдал гарсаар байна. Хамгийн сүүлд төрийн өмчийн оролцоотой “Тавантолгой төмөр зам” компанийн эрх бүхий албан тушаалтнуудын ажлын байрандаа архидан согтуурсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Зам, тээврийн сайд С.Бямбацогтын томилуулсан хүмүүс хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж буй албан тушаалтнуудыг тухайн бичлэг цацагдсан даруйд ажлаас нь халав
2024-02-23

Эрчим хүч байгаад ч данхтай цай буцалгаж хүчрэхгүй байна

Эрчим хүчний төслүүдэд тендер зарладаг ч хөрөнгө оруулагч олдоггүй. Тавантолгойн ДЦС-ын тендерийг гурван удаа зарласан ч хөрөнгө оруулагчид сонирхоогүй. Тиймээс эл салбар дотоодын багахан нөөцдөө тулгуурлан олон  жилийг аргацааж, өнөөдөр эцсийн хүчээ шавхан амь голтой төдий үйл ажиллагаа явуулж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд эрчим хүчний төслүүдийг олон улсын зээл тусламжаар торгоож өнөөдөртэй золгосон гэхэд хилсдэхгүй.
2024-02-23

Эрэлтээс “мэндлэх” эвсэл

МНН болон МҮАН нэгдэж “Үндэсний эвсэл” байгуулан ажиллаж эхэлсэн. Мөн АН, МАН-аас бусад буюу улс төрийн 35 намыг нэгдэж сонгуульд оролцохыг ИЗНН-аас уриалж буй. Одоогоор үүнийг 10 гаруй нам дэмжиж, хамтрахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлээд буй юм билээ. Тэдгээр намын удирдлага уржигдар хаалттай уулзалт хийж, яагаад ингэж олуулаа эвсэх ёстой вэ хэмээн ярилцсан нь сайн хэрэг. Цаашид бусад нь ч нэгдэж, эвсэл болон ажиллахыг яагаад дэмжиж болохгүй гэж.
2024-02-23

Төрхөмдөө буцдаг бие даагчдад ээлгүй томсгосон тойрог

УИХ-ын сонгуульд нам, эвслүүдээс гадна бие даагч гэдэг бүлэг оролцдог. Манай улс найман удаа парламентын сонгууль явуулахад 1996 оноос бусдад нь бие даагч гишүүд сонгогдож байжээ. Тэгэхээр тэд парламентын бүрэлдэхүүнд байнга байдаг нэг дүр гэсэн үг. Холимог тогтолцоогоор зохион байгуулах гэж буй хоёр дахь, үүн дотроо бүсчилсэн том тойрогт өрсөлдөх анхны сонгууль болох гэж байна. Бие даагчид гэдэг бол аливаа нам, эвсэлд харьяалагдаагүй хүмүүс. Тиймээс хувь тэнцүүлсэн тогтолцоо буюу намын жагсаалтаар сонгогдох хувилбар үгүй
2024-02-22

Хотын удирдлагууд халаагуур тараах хуумгай шийдвэрээсээ буцав

Одоогоос гурван сар орчмын өмнө буюу Х.Нямбаатар хотын даргын үүрэгт ажлыг хүлээж аваад удаагүй байхад түүний багийнхан нийслэлчүүдийн толгойн өвчин болсон агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Энэ төлөвлөгөөнийх нь “гол цөмд” орон сууцжуулах хөтөлбөр, зуух, цахилгаан халаагуур тараах ажил багтсан. Тэд утааг бууруулах чиглэлээр богино хугацаанд хэрэгжүүлэх хамгийн оновчтой шийдэл нь зуух, халаагуур олгох гэж тухайн үед ярьж байлаа. Хотын дарга ч “Гэр хорооллын айлуудад олгох зуухны стандартыг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн зэрэг байгууллагаас бичгээр авахаар хүсэлтээ илгээсэн
2024-02-21

Зартай “хулгай” замхрах уу

Боловсролын зээлийн сангийн “хулгай”-н талаар шуугьсанаас хойш нэг жилийн хугацаа өнгөрөх гэж байна. Өнгөрсөн хавраас буюу эл дуулиан дэгдсэнээс хойш хууль, хяналтын байгууллагууд үүнийг эрчимтэй шалгаж эхэлсэн бөгөөд тус сангийн хөрөнгөөр гадаадад 3069 хүн суралцаж, үүнд татвар төлөгчдийн 230.1 тэрбум төгрөг зарцуулсан хэмээн тогтоогоод буй. Уг нь үүнээс өмнө АТГ-аас зарим үйл ажиллагааг нь шалгаж, зөвлөмж өгсөн ч төдийлөн хэрэгжүүлээгүй юм билээ. Ямартайч шуугиан тарьж, “гэрэлд цохиулсан” болохоор эргэн төлөлт нь өмнөх жилүүдтэй харьцуулахад сайжирчээ
2024-02-21

Парламент бол олны танилуудын цугладаг газар биш

Улс төрийн голлох хоёр намын хувьд тойрогт болон жагсаалтаар нэр дэвшүүлэх хүмүүсээ хэлэлцэж, үндсэн “хар зураг” нь гарчхаад буй гэхэд болно. Харин гуравдагч хүчний ихэнх намын хувьд яриа хэлэлцээ үргэлжилж байгаа. Тэд эхний ээлжид аль намтай эвсэх, нэгдэхээ шийдэх учиртай. Энэ удаа сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүн сонгоно. Үүнээс бүсчилсэн, том тойргоос сонгох 78 төлөөллийг онцлон авч үзье. 3-4 аймгаас бүрдэх бүсчилсэн тойргийг сурталчилгааны 18 хоногт тойрч, мөрийн хөтөлбөр, бодлого, үзэл бодлоо таниулах амаргүй, бараг боломжгүй
2024-02-20

Хөгжимт “Кармен”

Францын хөгжмийн болон жүжгийн зохиолч Жорж Бизегийн “Кармен” дуурь бол оюун санаанд тод мөртэй үлдэхүйц эрч хүчтэй хөгжмийн хэмнэл, дүрүүдийн зөрчилдөөнт чанарыг оновчтой илэрхийлснээрээ дэлхийд алдаршсан, дуурийн репертуар буюу дэлхийн сонгодог дуурийн урын сангийн шилэгдмэл бүтээл юм. Тус бүтээлд XIX зууны Испанийн Севиль хотын цыган эмэгтэй Кармен, эгэл цэрэг Дон Хосе нарын ээдрээт хайрын түүхийг өгүүлнэ
2024-02-19

Төр хайхардаггүй, төрсөн нь ч тоодоггүй ахмадууд

Монголчууд сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, бүгд л ахмад настнаа “эрэн хайхад” хүрлээ. Цагаан сарыг угтан байгууллага бүр ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх нэрээр ул боов, гарын бэлэг тараадаг уламжлалтай. Ялангуяа удахгүй болох сонгуульд нэр дэвших горилогчид эл баярыг далимдуулан өндөр настнуудыг баярлуулсан нэр зүүж, далд сурталчилгаа хийгээд ч амжлаа. Монголчуудын ахмад настнууддаа үзүүлдэг хүндэтгэл, хүндлэл, нийгмийн үйлчилгээ нь энэ мэтхэнээр л хязгаарлагдаж байгаа гэхэд буруудахгүй
2024-02-19

Шавхагдаж буй газрын тосны нөөцийг нэмэх хувилбар Засгийн газарт алга

Шатахууны хараат байдлаас гарах зорилгоор Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж буй. БНЭУ-ын 1.6 тэрбум ам.долларын зээлээр босох энэхүү үйлдвэр 2027 онд ашиглалтад орно. Газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий эд хэрэгтэй. Гэтэл тус үйлдвэрт хэрэглэх түүхий тосыг хаанаас авах нь тодорхойгүй байна. Учир нь 2018 оноос дээрх асуудал сөхөгдөж, газрын тосоо хэрхэн гаргаж авах нь шүдний өвчин болсон билээ. Үүгээр ч тогтохгүй 333.7 сая тонн геологийн нөөцтэй хэрнээ үйлдвэр бариад түүхий эдээ ашиглах тооцоолол гаргасан ч соргүй газраас олборлолт хийхэд хүрэх нь. Тодорхой хэлбэл, “Тосон-Уул-XIX”, “Тамсаг-XXI”-ээс үлдсэн “Давст XXXI” талбайгаас түүхий тос олборлоно гэнэ.
2024-02-17

Хэн хэн хаана өрсөлдөх вэ

Сар шинийн баярыг монголчууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Хэн хэн хаана өрсөлдөх тухай мэдээллийг улс төртэй холбоотой эрхмүүдийн цахим хуудаснаас таамаглаж болохоор байв. УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх магадлалтай хүмүүс цахим хуудсаараа дамжуулан дүрст болон зурагт мэндчилгээ илгээв. Тэдний олонх нь нэрээ дэвшүүлэх аймаг, тойргоосоо өнөөх бичлэгээ хийсэн байгаа юм. Горилогчдын зарим нь эртнээс тойргоо сонгоод, эргэж тойрч байсан бол бүсчилж хуваасны дараа “ажилдаа” орсон нь ч бий. Мөн цөөнгүй улс төрч дуулж, хуурдсан бичлэгээ цацлаа. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхээс өмнө “далд” байдлаар өөрсдийгөө таниулах ажил ялангуяа цахим орчинд ид өрнөж байгаа нь нууц биш.
2024-02-15

Цэцийг цэгцлэх амлалт гурван парламент дамжих нь

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг 1992, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг 1997 онд баталсан. Үүнээс хойш аль аль хуульд нь 10 орчим удаа нэмэлт, өөрчлөлт оруулсныг эс тооцвол Цэцийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин 30 жилийн өмнөхөөсөө өөрчлөгдөөгүй байна. Уг нь эдгээрээс хамгийн томоохон бөгөөд дорвитой нь 2016 оны эхээр баталсан, “УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин санаачилсан” хэмээх тодотголтой нэмэлт, өөрчлөлт боловч Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр Цэц заримыг нь хүчингүй болгочихсон
2024-02-14