Монгол Улс 24 сая малын бэлчээрийн даацтай хэрнээ 71 сая малтай байна
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд Монгол Улсын хүн амын гуравны нэг хувийг эзэлж байгаа хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэхээр БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ санаачлан “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд олон Улсын чуулган”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
2023-08-22
Баян-Өлгий аймгийн сумдад хөрсний бохирдлын судалгаа хийж байна
БОАЖ-ын Сайдын 02 дугаар албан даалгавар, Аймгийн засаг даргын А/368 захирамж "Цэвэр цэмцгэр Өлгий" аяны хүрээнд хөрсний нян, бактери, хүнд металлын бохирдлын түвшнийг тогтоох зорилгоор 15 цэгээс нян бактерийн, 6 цэгээс хүнд металлын дээж авлаа
2023-08-21
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
Ойрын хоёр хоногтоо нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Улаанбаатарт өдөртөө 19, шөнөдөө 7 хэм дулаан байна.
2023-08-18
Дэлхийн алдартай нөлөөлөгчид Завхан аймагт зочилжээ
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарын стратегийг улам боловсронгуй болгон шинийг сэдэж, гадаадын жуулчдыг татахад анхаарч, 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаад байгаа билээ.
2023-08-17
Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт усны нарийвчилсан судалгаа хийж байна
Усны нарийвчилсан тоо бүртгэлийн ажлыг гүйцэтгэхээр Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл, Алтайн-Оргил, Алтансоёмбо, Тамч, Бүс-Уул багийн нутагт Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны мэргэжилтнүүд, Тонхил сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч болон багийн дарга нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна.
2023-08-17
Аялал жуулчлалынхан 66.3 тэрбумын татвар төлжээ
Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд энэ оны эхний хагаст 63.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Энэ нь цар тахлын өмнөх үе буюу 2019 онд төвлөрүүлсэн татварын орлогын 73 хувьтай тэнцэж буй бол коронавирус тархсан 2020, 2021 оны үзүүлэлтийн нэгийг нь давж, нөгөөхөд нь ойртжээ. Тодруулбал, манай улсад аялал жуулчлал эрхлэгчид 2019 онд 87.1, 2020 онд 47.1, 2021 онд 65 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.
2023-08-17
150 мянган га талбайн шавжийг устгажээ
Манай улс хортон шавж устгах ажлыг энэ онд илүү өргөн хүрээнд зохион байгуулж байна. Ингэхдээ газар нутгийн онцлог, хүн хүч, техник хэрэгслийн нөөц зэргээс хамаараад механик болон авиа микробиологийн арга (онгоцоор)-ыг хослуулан ашиглаж буй. Ойн мэргэжилтнүүд өнгөрсөн хавраас хойш авиа микробиологийн аргаар 110 мянган га талбайд устгал хийсэн бол үүргийн шүршигч багаж ашиглан 40 мянган га талбайд тэмцлийн ажил гүйцэтгэжээ. Ингэснээр гар аргаар хийх устгалын ажлын төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлсэн байна. Харин онгоцоор хөнөөлт шавж устгах ажлаа 91.6 хувиар биелүүлжээ. Одоо 10 мянган га талбайд авиа микробиологийн аргаар шавж устгах юм байна.
2023-08-17
Хавхгүй нийслэл болох уриалга гаргалаа
Нийслэлийн Байгаль орчны газар Улаанбаатарыг хавхгүй бүс болгох уриалга гаргалаа. Зэрлэг амьтны жим, нүх, үүрэнд хавх, урхи тавьж агнадаг, гэмтээдэг явдлыг таслан зогсоохын тулд тус байгууллагынхан “Хавхгүй нийслэл-2023” уриалга дэвшүүлж, энэ төрлийн зөрчилтэй тэмцэхээр болжээ. Иргэд ийм зөрчил илрүүлсэн тохиолдолд ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780, амралтын үеэр хотын ногоон бүс хариуцсан байгаль хамгаалагчидтай холбогдож дуудлага, мэдээлэл өгөх боломжтой гэнэ.
2023-08-16
Хуш модны самрын болц гүйцээгүй үед түүж хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
айгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/155 дугаар тушаалаар батлагдсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-д заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, самрын ургацын үеийн судалгааг үндэслэн тухайн жилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж ашиглах, хориглох тухай шийдвэрийг аравдугаар сарын 10-ны дотор гаргадаг.
2023-08-16