Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хэлэлцүүлэг боллоо

”Монголд зочлох жил” арга хэмжээ, Төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ чиглэлийн эвент арга хэмжээ зохион байгуулах, зорилтот орны жуулчдыг татах, гадаад сурталчилгааг цаг алдалгүй эхлүүлэх талаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ салбарынхантай санал солилцлоо.
2023-08-11

 Ашиг харж рапс тарих нь алсдаа уршигтай

Нөгөөтээгүүр, улаан буудайгаа борлуулах гэж гурилын үйлдвэрүүдэд шилүүлж, ялгуулна. Мөнгөө авахаар 10-аас дөрөвдүгээр сар хүртэл буюу бараг хагас жил хүлээх нь бий. Гэтэл шар рапсыг хятадууд ямар ч төвөг чирэгдэлгүй, тонныг нь улаан буудайнаас хоёр дахин үнэтэй худалдан авдаг. Тариаланчид бид зээлээс зээлийн хооронд үйл ажиллагаа явуулдаг учраас хэн, хамгийн ашигтай нөхцөлөөр бүтээгдэхүүн худалдан авна, түүнд хандахгүй яах вэ” гэсэн юм. Зөвхөн эдийн засгийн эргэлтийг нь тооцон рапс тарихыг илүүд үзэж буй ч урт хугацаанд хөрс, ус, байгаль орчинд ямар нөлөөтэйг нь судалсан, эсэхийг дээрх тариаланчаас лавлахад “Манайх рапсыг өнжиж тариалдаг. Хөрсөнд сөрөг нөлөө үзүүлэх, эсэх талаар судалсан зүйлгүй” гэсэн юм. 
2023-08-11

Үерийн дараа хөрс бохирдож, халдварт өвчний эрсдэл үүсдэг

Үерийн дараа хөрс бохирдож, улмаар хөрсний усаар дамжин халдварт өвчин нэмэгдэх эрсдэл үүсдэг. Ялангуяа нийслэлд болсон үерт гэр хорооллын айл өрх өртсөн нь хог хаягдал, бие засах газрын бохироор хөрс бохирдох нөхцөлийг бий болгожээ.
2023-08-11

Уур амьсгалын өөрчлөлтийн сэдвээр 10 гаруй орны эрдэмтэд хэлэлцүүлэг өрнүүлж байна

Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөгөөр Дэлхий нийтэд байгаль орчин, экосистем, газрын доройтол нэмэгдэж, улмаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг.
2023-08-10

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд БНСУ-ын туршлагаас суралцана

Бүгд найрамдах Солонгос улсын Байгаль орчны яам ба Монгол улсын байгаль орчин, аялал жуулчлалын яамдууд 2010-2011 онуудад харилцан төлөөлөгчид илгээн хоёр улсын тусгай хамгаалалттай газруудын хооронд хамтран ажиллах гэрээ, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллахаар тохиролцож, санамж бичигт байгуулсан.
2023-08-10

Хөвсгөл нуураас 12 тонн шатахуунтай автомашины чиргүүлүүдийг татан гаргажээ

Татан гаргасан шатахууны савнуудад нийт 12 тонн шатахуун (шатах тослох материал) байсныг нуурт алдагдахаас сэргийлж, аюултай бохирдлыг Хатгал тосгоны Цэвэрлэх байгууламжийн тусгай цэгт тээвэрлэн хүргэж, зохих журмын дагуу аюулгүй болголоо.
2023-08-10

Үсрэнгүй хөгжлийн эринд үерээ ч хэмжиж чаддаггүй цаг уурчид 

Манай улс гал, усны аюултай тэмцдэг цэрэг, цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагчдаа одоо болтол шаардлагатай хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж чадаагүй, зүдрүү хэвээр байгааг ч олон нийт сая анзаарлаа. Тэднийг үерийн голомтод гар нүцгэн ажиллахыг нүдээр үзэв. Үүний зэрэгцээ бас нэг ноцтой, эмгэнэлтэй гэмээр асуудал ил болсон нь цаг уурын байгууллагын нунж дорой, чадавхгүй байдал юм. 
2023-08-10

Үерийн гамшигт өртсөн өрх, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлнэ

Нийслэл Улаанбаатар хот болон орон нутагт зургаагаас наймдугаар сард болсон үерийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
2023-08-10

Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-д бүртгүүлжээ

Байгаль, түүхийн дурсгалт газруудын арвин их нөөц бүхий Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-гийн “Хүн ба Шим мандал”-ын нөөц газарт бүртгээд байна.
2023-08-09

Үерийн гамшигт өртөж, орон гэргүй болсон иргэдийн гэрийг барьж байна

  Үерийн гамшгийн улмаас орон гэргүй болсон иргэдэд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс иж бүрэн тавилгатай монгол гэр өгөхөөр болсон. Мөн эдгээр иргэнийг амьдарч байсан газартай нь хамгийн ойрхон буюу 2-2.5 км зайд Тоосгоны хэсэгт байрлах таван га газарт нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэж, гэр, дэд бүтэц, хүнс, бусад эд зүйлээр хангахаар бэлтгэл ажлыг хангаад байна.
2023-08-09

Самар бэлтгэх эрхийг иргэнд 10, байгууллагад 30 хүртэл хоногоор олгоно

Хуш модны самрыг Улсын тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсээс ахуйн зориулалтаар ашиглах тохиолдолд тухайн жилд тогтоосон нийт нөөцийн 40 хүртэл хувь, бусад ойгоос ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тохиолдолд 60 хүртэл хувиар бэлтгэдэг байна.
2023-08-09

Богдхан уул болон нийслэл орчимд ойн сангийн судалгааны ажил хийжээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас Богдхан уул болон нийслэл Улаанбаатар хот орчмын ногоон бүсэд ойн сангийн судалгааны ажил хийлээ.
2023-08-09

Аянга цахилгаан, үерээс сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

2023 оны наймдугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ хүргэе. Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй.
2023-08-09

БНСУ-ын Цаг уурын газартай хамтран ажиллаж байна

Цаг уур орчны шинжилгээний газар болон БНСУ-ын Цаг уурын газартай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад цаг уурын ажиглалтын мэдээллийн нэгдсэн систем суурилуулах нь” төсөл үргэлжилж байна.
2023-08-09

"Динозавр фестиваль" Монголын палеонтологийн хайгуул судалгааны ололт амжилтуудыг харууллаа

ШУА-ны Палеонтологийн хүрээлэнгээс санаачлан Монголд анх удаа шинжлэх ухаан, танин мэдэхүйн хөтөлбөрт үндэсний урлаг болон орчин үеийн хөгжим, визуаль урлагийн наадам "Динозавр фестиваль" зохион байгууллаа.
2023-08-09

Хармаг, улаан бударгана тариалах, үр үржүүлэх асуудлаар хамтран ажиллаж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг Говь, хээрийн бүсийн бэлчээрийн доройтол, цөлжилтөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд БНХАУ-ын Гансу мужийн Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн, судлаачидтай уулзлаа. 
2023-08-09

Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн авто замын ажил саатжээ

  Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд тавигдах Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил (Ашихай) чиглэлийн 37,9 км замын ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаад БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ удаа дараа сануулга өгч, ажлын гүйцэтгэлийг товлосон хугацаанд хүлээн авахаа мэдэгдэж байсан.
2023-08-08

Дэлхийн өвийн үндэсний хорооны ээлжит хурал боллоо

  Монгол Улсын Засгийн газрын 2022.09.22-ны өдрийн 350 дугаар тогтоолоор Дэлхийн өвийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан бөгөөд өнөөдөр тус хорооны ээлжит хурлыг Гадаад харилцааны яаманд зохион байгуулж байна.
2023-08-08