Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Нийслэлд 33 хэм халуун байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 19-24 хэм, Эг, Үүр, Орхон, Сэлэнгийн хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 34-39 хэм, бусад нутгаар 29-34 хэм дулаан байна.
2025-07-21

ТАНИЛЦ: Маргаашнаас халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд

Зуны их завсарын төлөвлөгөөт зогсолтын хүрээнд 2025 оны долоодугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны наймдугаар сарын 09-нийг дуустал дараах бүсчлэлд хэрэглээний халуун усны хязгаарлалт хийгдэнэ.
2025-07-20

“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүлжээ

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих төслийн хэлэлцээнд “Наанова грийн энержи Монголиа” ХХК, “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК, “Шанхай Эс Юу Эс” ХХК гэх гурван оролцогч саналаа ирүүлжээ.
2025-07-20

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12568 боллоо

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 20-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12568 хүрээд байна.
2025-07-20

Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ

БЗД-ийн 25-р хороо, Натурын авто замаас Нарны зам хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ.
2025-07-19

Зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгуулж байна

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Central Park Office”-ийн 1-р давхарт байрлах Segafredo Zanetti Espresso нь нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгуулж байна.
2025-07-19

ГССҮТ-ийн эмч нарыг яаралтай тусламжийн чиглэлээр БНСУ-ын улсад сургахаар болжээ

БНСУ-ын улсын Yuhan их сургуулийн захирал Eunyoung Chang тэргүүтэй удирдлагын баг энэ сарын 16-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, яаралтай тусламжийн чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
2025-07-19

Нийслэлд 26-28 хэм дулаан байна.

Долоодугаар сарын 19-ний өдөр Дорнодын зүүн сумдаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2025-07-19

Ерөнхий сайд Г.Занданшатарт Хорват улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман бараалхлаа. 
2025-07-18

Баяр наадмын үеэр гэмтэл согог судлалын үндэсний төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд буюу 2025 оны 07 дугаар сарын 10-наас 17-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс насанд хүрэгсэд 2514, 0-18 насны хүүхэд 1579 байна. Түүнчлэн төв болон салбар эмнэлэгт нийт 123 үйлчлүүлэгчид яаралтай мэс засал, 119 үйлчлүүлэгчид төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. 
2025-07-18

Ж.Дамдинсүрэн: Баяр наадмын өдрүүдэд усны ослоор 13 том хүн , 4 хүүхэд амь насаа алдсан

Энэ хугацаанд аюулт үзэгдэл ослын улмаас буюу усны ослоор 17, уруйн үерт 2, объектын гал түймэрт 1 буюу нийт 20 хүн амь насаа алдсаны 6 нь хүүхэд байна.  Тухайлбал, баяр наадмын өдрүүдэд нийслэлийн 1 дүүрэг, 8 аймгийн 10 суманд усны ослын 16 тохиолдлоор 17 хүн (том хүн 13, хүүхэд 4) амь насаа алдсан мэдээлэл бүртгэгдлээ.
2025-07-18

Нарантуул, Шинэ Сандэй, Содон бөмбөгөр худалдааны төвүүд маргааш ажиллаж эхэлнэ

Үндэсний их баяр наадмын албан ёсны амралт дуусаж, өнөөдөр төрийн байгууллага, зах худалдааны төвүүд ажиллаж эхэллээ. Харин Нарантуул, Шинэ Сандэй, Содон бөмбөгөр, Юмт бөмбөгөр, Баялаг-Ундраа худалдааны төвүүд маргаашнаас ажиллах хуваарьтай байна.
2025-07-18

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12505 боллоо

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 18-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12505 хүрээд байна.
2025-07-18

Цэцэрлэгийн багачуудын эрүүл ахуй, хичээлийн хэрэгслийн жагсаалтыг шинэчилнэ

Жил бүрийн намар улсын цэцэрлэгүүд суралцагчдынхаа бэлтгэх зүйлсийн жагсаалтыг өөрсдийнхөө үзэмжээр гаргадаг гэхэд хилсдүүлсэн болохгүй. Эцэг, эхчүүдийн зэхдэг эрүүл ахуйн бараа сэлт, хичээлийн хэрэгслийн нэр, төрөл, тоо ширхэг харилцан адилгүй байдаг учраас үүнтэй холбоотой гомдол, санал ч байнга гарсаар ирсэн. Тэгвэл сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр шинэчлэгдэж буйтай холбоотойгоор цэцэрлэгийн хүүхдүүдийн ахуйн болон хичээлийн хэрэгслийн жагсаалтыг ирэх хичээлийн жилээс шинэчлэхээр болсныг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
2025-07-18

“ДЦС-3” -ын галд өртсөн барилгыг буулгаж, шинээр барих ажлыг энэ сарын 25-нд эхлүүлнэ

Гуравдугаарт, ес болон долоодугаар турбогенераторыг бүрэн шинэчилж, 2025-2026 оны өвөл бүрэн ашиглалтад оруулахаар зэхэж байна. Есдүгээр турбогенератор нь осол гарсан хэсгийн цахилгаан дамжуулах өндөр даралтын станц юм. 2014 онд 50 МВт-аар тус станцыг өргөтгөж ашиглалтад оруулсан. 25 МВт-ын долоодугаар турбогенератор ослын улмаас зогсоод байгаа 50 МВт-ыг нөхөх зориулалттай. Засварын ажлыг халаалтын улирлаас өмнө дуусгахаар төлөвлөжээ. Эхний ээлжинд хуучин долоодугаар  турбогенераторыг засварлаж, цахилгааны доголдол үүсэхээс сэргийлж ажиллуулах ажээ. 
2025-07-18

ЗӨВЛӨГӨӨ: Улаанбурхан өвчний үед илрэх шинж тэмдэг

Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.
2025-07-18

Бага зэргийн бороо орно

18-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 
2025-07-18

ФОТО: Дэлхийн оюутны Зуны Универсиад ХХХII наадам хөшгөө нээлээ

Дэлхийн оюутны Зуны Универсиад ХХХII наадам Герман улсын Дуйсбург хотноо нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолын арга хэмжээ 35 мянган хүний суудалтай Schainsland Reisen Arena-д ёслол төгөлдөр боллоо. Наадмын нээлтийн ёслолыг “Бид нэг дэлхий, Бүгд нэг” утга агуулга бүхий Цэнхэр дэлхийг Цагаан өнгийн тагтаа тойрон нисэж, цав цагаан шааран бөмбөлөг хөөргөв. 
2025-07-17