Дэлхийн оюутны Зуны Универсиад ХХХII наадам Герман улсын Дуйсбург хотноо нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолын арга хэмжээ 35 мянган хүний суудалтай Schainsland Reisen Arena-д ёслол төгөлдөр боллоо. Наадмын нээлтийн ёслолыг “Бид нэг дэлхий, Бүгд нэг” утга агуулга бүхий Цэнхэр дэлхийг Цагаан өнгийн тагтаа тойрон нисэж, цав цагаан шааран бөмбөлөг хөөргөв. Монголын Багийн тугчаар Сагсан бөмбөгийн 3х3 багийн тамирчин У.Чингүүн оролцлоо.
Гэрэл зургийг Э.Харцага










