Европын Арктик анхаарал татаж байна
Норвегийн умард нутгийн нэг жижиг хотод 2023 оны эцсээр Хятадаас гурван төлөөлөгч очжээ. “Улс нь умард туйлын хэт их гүрэн болохыг хүсэж буй учраас тэд ирсэн юм” гэж тус хотын даргаар дөнгөж сонгогдсон Магнус Мэланд сурвалжлагчид ярьсан байдаг. Арктикийн тухай яриа эхлэхэд санаанд юуны түрүүнд ороод ирдэг нь Хятад биш байж болох ч энэ бүс нутагт томоохон тоглогч байх эрмэлзэл түүнд дүүрэн бийаж. Тус улс энд үл хөдлөх хөрөнгө худалданавч, дэд бүтцийн төсөлд оролцож, байнгын оролцоотой байхаар шийдээд байгаад нь эргэлзэх юм үгүй. Хамгийн умард бүс нутгийн нийслэл Харбин хот нь Италийн Венецтэй нэг өргөрөгт оршдог ч Хятад одоо өөрийгөө “Арктикийн орчмын улс” гэж нэрлэх болоод байгаа юм.
2025-06-12
Улаанбурхан өвчнөөр нас барсан таван тохиолдол бүртгэгдлээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 12-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 6836, эмнэлэгт 589 хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс хөнгөн 83, дунд 469, хүнд 35, нэн хүнд 2 байгаа аж. Харин гэрээр 985, эдгэрсэн 5257, Хавьтал 36307, нас баралт 5 байна.
2025-06-12
“Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэлээ
Бурхан багшийн их дүйчин өдөр өчигдөр тохиож, “Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Эл өдрийг 2013 оноос бурхны шашныг дэлгэрүүлэгч, дэмжигч, байгууллага, клуб, иргэдийн санаачилгаар Бурхны шашинтны наадам болгон зарласан байдаг. Үүний хүрээнд Гандантэгчэнлин хийдийг тойрон гороолох парад буюу жагсаал, хүүхэд залууст зориулсан жүжигчилсэн тоглолт зохион байгуулсан юм.
2025-06-12
Үхрийн махны үнэ 3.4 хувиар өсжээ
Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17163 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 21418 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
2025-06-12
“Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийг 300 саяар торгож, 2.2 тэрбум төгрөггаргуулахаар болжээ
Дорнод аймаг дахь Сум дундын шүүх зургаадугаар сарын 10-нымягмаргарагт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин Тамсаг” ХХК, түүний хууль ёсны төлөөлөгч Хуо Ханфэнгэд холбогдох хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэлээ. Тус аймгийн Халхгол, Матад сумын нутаг, газрын тосны XIX, XXI талбайд үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна дачин Тамсаг” ХХК-д холбогдох хэргийг 2024 оны зун нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлж, урьдчилсан хэлэлцүүлгийг мөн оны аравдугаар сарын 16-нд явуулаад нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах захирамж гаргасан байдаг.
2025-06-12
Гүйцэтгэх засаглал Төрийн тэргүүний гар торохуу
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхээр МАН-ын Бага хурлаас шийдсэн билээ. 10 гаруй горилогчийн дундаас Удирдах зөвлөлийн гишүүд нь түүнийг сонгож, нэрийг нь оруулсан юм. Тус намын бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танхимаас нэрээ дэвшүүлж, өрсөлдсөн юм. Үргэлж л 100 хувийн саналаар ярсхийтэл гар өргөн шийдвэрээ гаргадаг МАН-д энэ бол шинэ үзэгдэл, ардчиллын салхи сэвэлзүүлсэн алхам байв. Нөгөө талаар “ах” нам дотроо хагаралдсаны илрэл боллоо.
2025-06-12
Бага зэргийн бороо орно
Зургаадугаар сарын 12-нд нутгийн зарим газраар, 13-нд нутгийн төв хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
2025-06-12
Хоёр орны сэтгүүлчид Хятадын Робот техникийн инновацын төв, Олон улсын агаарын тээврийн боомттой танилцаж байна
Хамтарсан сурвалжилгын багийн сэтгүүлчид Хүбэй муж, Өвөр Монголын орчин үеийн аж ахуйн нэгжүүд, робот техникийн инновацын төв, Олон улсын агаарын ачаа тээврийн боомт, соёл, музейн үзмэрүүд, эрчимжсэн мал аж ахуй, экологи, байгаль орчны хамгаалалт зэрэг олон салбарын хөгжилтэй танилцана. Үүний зэрэг шинэ үйлдвэрлэлийн хүч, хиймэл оюун ухаан, орчин үеийн мал аж ахуй, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, шилдэг уламжлалт соёлыг хамгаалах, өвлүүлэх зэрэг сэдвийн тойронд хамтарсан сурвалжилга хийх болно.
2025-06-11