Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Э.Эрхэс Баянхонгор аймагт 13 зайд уралдаж 13 алтан медаль хүртэв

"Орчлон" сургуульд сурдаг Э.Эрхэс өнгөрсөн сард Орхон аймагт болсон өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 14 зайд 14 алтан медаль хүртэж үнэмлэхүй амжилт тогтоосон
2023-06-30

Цөлжилтийг сааруулах төв байгуулна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр талууд хамтран цөлжилтийг сааруулах төв байгуулахаар тогтож, эл санаачилгын хүрээнд тус улсын холбогдох албаны хүмүүсийг Монголд ажиллахыг урьсан билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор 14 хүний бүрэлдэхүүнтэй Хятадын судлаачдын баг манай улсад хоёр долоо хоногийн хугацаанд ажиллахаар ирээд байгаа аж. 
2023-06-30

Үлэг гүрвэлийн 21 олдвор ирэх намар эх орондоо бууна

Соёлын өвийн олдвор, эд зүйлсийн бэхжүүлэлт, сэргээн засварлалтын ажлыг Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв бүрэн хариуцаж хийх боломжтой болсон
2023-06-30

Англи хэлний хичээлийг ор нэрийн төдий зааж байна 

Эх оронч үзэлдээ дийлдсэн хэсэг бүлэг хүмүүс үүнийг “Монголоо алдах” эхлэл хэмээн дургүйлхэж, хэл, соёлынхоо эсрэг үхэр буугаар сум тавьж буйгаас ялгаагүй хэрэг гэж туйлшрах боллоо. Хууль тогтоогчид нь ч иргэдийнхээ туйлшрал, талцалд автсан уу, сонгуулийн жилийн өмнөх болгоомжлолдоо дийлдсэн үү, тус хуулийн хэлэлцүүлгийг хэдэнтээ хойшлуулж, шийрэгнэсээр өнөөдрийг хүрлээ. Эл заалтыг хуулиас хассан тохиолдолд ч англи хэлийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гуравдугаар ангиас нь эхлэн заах бодлого, төлөвлөгөөтэй байгаагаа салбарын сайд нь учирна лээ. 
2023-06-30

Усны ослоос сэргийлэх зорилгоор камер байршуулжээ 

Энэ жил “Эрсдэлгүй аялал, эндэлгүй зун” уриан дор иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл түгээж буй аж. НОБГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Х.Бурмаа “Нийслэлийн хэмжээнд сүүлийн гурван жилд усны ослоор 62 том хүн, 20 хүүхэд амиа алдсан. Аялал, зугаалгын улиралд энэ төрлийн осол эрс нэмэгддэг. Тиймээс болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын тодорхой цэгүүдэд хяналтын камер байршуулсан. Холбогдох байгууллагуудаас гаргасан хамтарсан багийнхан энэ сарын 21-нээс эхлэн өдөр бүр хуваарийн дагуу ажиллаж байна. Түүнчлэн есдүгээр сарын 15 хүртэл “Завьт эргүүл” ажиллуулна” гэв. 
2023-06-30

Ойн хортон шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна

Богдхан уулын Их тэнгэрийн аманд хортон шавжтай тэмцэх тэмцлийн ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран
2023-06-30

Яруу найрагч Ц.Хулангийн гэм бурууг шүүх хурал дахин хойшиллоо

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан/
2023-06-30

Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхааруулав

Урин дулаан цаг болж аялал зугаалга ихэссэнтэй холбогдуулан иргэдийг тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэн, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг ГССҮТ-өөс анхаарууллаа. Амралт, зугаалга идэвхэждэг яг энэ үед, ялангуяа орон нутгийн замд осол аваар цөөнгүй гардаг гэнэ. Иймд өөрийн болон гэр бүл, ойр дотнын хүмүүсийнхээ амь, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд сэрэмжтэй, хянамгай байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. 
2023-06-30

Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын есөн байршилд авто зогсоол ажиллана

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүнээс гадна Дотоод хэргийн их сургуулийн сонсогчид, оюутан цагдаа болон олон нийтийн цагдаа нар хэв журам сахиулан ажиллана.
2023-06-30

Олон улсын Монголч эрдэмтдийн их хурал наймдугаар сард болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын Монголч Эрдэмтний XII их хурал “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн хүрээнд ирэх наймдугаар сарын 9-14-нд Улаанбаатар хотноо болно.
2023-06-30

"ДЦС-4" ТӨХК-ийн хэсэгчилсэн засвар гурван өдөр үргэлжилнэ

Зургаадугаар сарын 30-ны 20.00 цагаас, долоодугаар сарын 3-ны өдрийн 20.00 хүртэл
2023-06-30

Наадмын нээлт, хаалтыг “Эв мөнхийн тусгаар Монгол” агуулгаар хийнэ

Энэ нь эвийн хүчээр мөнхөд тусгаар Монгол оршихыг бэлгэдэж буй
2023-06-30

“Тогтвортой ногоон санхүүжилт-Дархан” хөрөнгө оруулалтын форум үргэлжилж байна

Энэ хүрээнд олон талын оролцоог хангах, мэдлэг хуваалцах, шинэ санаа мэдээлэл түгээх, харилцаа холбоо, олон талт хамтын ажиллагааг бий болгохыг зорьж буй.
2023-06-30

Прокуророос “Бэлтэс мөрөн” ХХК-тай холбогдох хэргийн, шүүгчийн захирамжийг хууль зөрчсөн гэж үзжээ

Бэлтэс мөрөн ХХК-ийн үүсгэн байгуулагч Г, гүйцэтгэх захирал Н нарын 9 иргэн бүлэглэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур гэх иргэдэд туслах нэрийдлээр
2023-06-30

Наадмын нээлтээр орчин үеийн технологи ашиглах нь 

Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээний 630 зөвшөөрөл олгохоор төлөвлөсөн байна. Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд Төв цэнгэлдэх хүрээлэнд, бусад дүүргийнхэн Хүй долоон худагт ажиллах боломжтой гэнэ. Хүнсний худалдаа эрхлэх бол үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн сангийн бүртгэлийн хуудас, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан ажилтнуудын дэвтэр, худалдах бараа, бүтээгдэхүүний зураг зэргийг бүрдүүлэн, “Онлайн бизнесс төв” цахим хуудсаар хүсэлтээ гаргах боломжтой. 
2023-06-30

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх" салбар дундын хэлэлцүүлэг боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ болох эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамгааллын үйлчилгээг хүүхэд бүрд хүртээмжтэй, цогц байдлаар үзүүлэхэд салбар дундын ойлголцол, хамтын ажиллагаа шаардлагатай байгааг үндэслэн хэлэлцүүлгийг ЭМЯ, БШУЯ, ХНХЯ хамтран тогтмол зохион байгуулахаар шийдвэрлэсэн
2023-06-30

Живсэн хүнд 10 минутын дотор анхны тусламж зөв үзүүлснээр аврах боломжтой 

Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх нь зөвхөн онцгой байдлын байгууллагын ажил биш бөгөөд иргэдийн оролцоо нэн шаардлагатай юм. НОБГ-аас гаргасан сэрэмжлүүлгийн хуудсанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын ус руу орохгүй, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй, баталгаагүй гарам, гарцаар гарахгүй байхыг, автомашинаа голын эрэг, усны эх, ай саваас 50-100 метрийн зайд байршуулахыг зөвлөсөн байв. Уг зөвлөмжийг даган өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг ханган эрсдэлээс сэргийлж анхаарал, болгоомжтой аялаарай. 
2023-06-30

Нүүрс тээвэрлэж явсан ачааны автомашин онхолдож, нэг хүн гэмтжээ

Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчдыг очиход  Цэцэг сумын Хөшөөтийн уурхайгаас Булган сумын Ярантын боомтын чиглэлд
2023-06-30