Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос улс хоёр талдаа жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрчээ. Ингэснээр манай иргэд БНСУ-д ямар нэг шалгалт өгөлгүйгээр өөрийн улсын жолооны үнэмлэхийг ашиглан тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцох боломж бүрдэж буй юм. Тус улсын иргэн ч Монгол Улсад өөрийн үнэмлэх ашиглан автомашин жолоодох эрх нээгдэж байгаа аж. БНСУ-д Монголын 60 000 гаруй иргэн ажиллаж, амьдарч байгаагаас 1400 гаруй хүн хэрэгт холбогдон, хууль хяналтын байгууллагад шалгуулж, хариуцлага хүлээжээ. Тэдний олонхыг жолооны үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөн оролцсон зөрчил эзэлдэг юм байна.