Францын Альпийн нурууны үзэсгэлэнт бүс болох Бофорт тосгонд болсон скайраннингийн мастеруудынДАШТ-д 25 орны тамирчид оролцлоо. Тус тэмцээнд ур чадвараа сорьсон манай улсын багаас хэт холын марафон гүйлтийнтамирчин, ОУХММ.Дуламсүрэн эмэгтэйчүүдийн 50-иас дээш насныхны ангилалд түрүүлэв. Хөнгөн атлетикийн “Хурд” клубт харьяалагддаг тэрбээр Пьерра мента ууланд 3.8 км зайд 870 метрийн эгц өгсүүр замд уралддаг “Verticale” төрөлд Нидерланд, Испанийн тамирчныг ардаа орхин тэргүүн байр эзэлсэн юм. Түүнчлэн Ареш-Бофор тосгоны бүсэд зохион байгуулсан “Skyrun du grand mont” уралдааны sky төрөлд алтан медаль хүртсэнээр дэлхийн хошой аварга болжээ. Эл төрлийн уралдаанд тамирчид Альпийн нурууны бартаа ихтэй хүнд замаар 23-28 км зайд хурд сорьдог байна. Энэ удаа 40-45 насныхантай өрсөлдөж, амаргүй зам туулан хос медаль эх орондоо авчирсан түүний түүхэн амжилт дэлхийн чансаанд Португал, Японы тамирчдын дараа III байрт бичигдлээ. Түүний хувьд Малайз улсад өнгөрсөн жил болсон “Kailas penang skyrace-2025” олон улсын тэмцээнд оролцохдоо уулын бартаат замын 30 км-ийн зайд хүрэл медаль хүртсэн юм.