Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг НЭГ хоногийн завсарлага авлаа
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан 15.00 цагт эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 120 минут/-ийг хийхээр төлөвлөсөн билээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар уншиж танилцууллаа.
2025-06-24
Зарим гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй зочид төлөөлөгчид 2025 оны зургаадугаар сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх болсонтой холбогдуулан тус өдрүүдэд Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпийн гудамж, Энхтайны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ.
2025-06-24
“Kpop” урлагийг мэдрүүлсэн “SUPER CONCERT”
Энэ зуны хамгийн халуун өдрүүдийн нэг өчигдөр тохиов. Дэлхийн од болох Bigbang хамтлагийн гол дуучин Таeyang, хүчирхэг хоолойт Ailee нар монгол фенүүдтэйгээ нэг оройг жаргаж өнгөрүүлсэн үдшийг сурвалжиллаа.
2025-06-22
“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа
Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.06.20)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
2025-06-22
Н.Тавинбэх: ДЦС-3-ын засварын ажилд урьдчилсан байдлаар 16 тэрбум шаардлагатай
Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Эрчим хүчний салбар үнэ тарифаас бол маш алдагдалтай ажиллаж байгаа. Тогны үнэ нэмсэн боловч ашиг олох, хөрөнгө оруулалт хийх хэмжээний нэмээгүй. Зөвхөн өртгөө нөхөх хэмжээнд нэмсэн. Саяны ДЦС-3-т гарсан гэмтлийн улмаас их хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Иймд засгийн газраас санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх ёстой. Ингэж чадвал богино хугацаанд хэвийн горимд орон нөхцөл бүрдэнэ.
2025-06-20
Улаанбурхан өвчнөөр өвдөн хүний тоо 8648 хүрлээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 бүртгэгджээ. Үүнээс эдгэрсэн хүн нь 6796 байгаа бол эмнэлэгт 691 хүн эмчлүүлж байна. Эдгээрээс биеийн байдал нь хөнгөн 53 хүн, дунд 599, хүнд 37 хүн, нэн хүнд хоёр хүн хэвтэн эмчлүүлж байгааг албаныхан мэдээллээ. Харин гэрээр 1154 хүн эмчлүүлж байгаа бөгөөд энэ өвчнөөр харамсалтайгаар нас барсан тохиолдол долоо болжээ.
2025-06-20
2050 он гэхэд таван хүн тутамын нэг нь өндөр настан болно
Монгол Улсын хүн амын бүтцэд томоохон өөрчлөлт орж байна. Хөдөлмөрийн насны хүн ам өсөхийн хэрээр улс оронд хүн ам зүйн ногдол ашиг буюу демографийн цонхийг ашиглах урьд өмнө байгаагүй боломж бий болж байна. Энэ байдал удаан үргэлжлэхгүй. 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь өндөр настан болох судалгаа гарчээ. Хүн амын бүтцэд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор Үндэсний шилжүүлгийн дансыг ашиглах болсон.
2025-06-19