Нийслэлд 13 хэм дулаан байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй
2025-04-30
Эгийн голын УЦС-ын төслийг богино хугацаанд эхлүүлнэ гэв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хойд бүсийн анхдугаар зөвлөгөөнд оролцогчид санал нэгтэйгээр Эгийн голын УЦС төслийг бүс нутагтаа хэрэгтэй, нэн яаралтай хэрэгжүүлэх ажлын нэгдүгээрт эрэмбэлснийг дурдаад улс орны эдийн засагт ач холбогдолтой мега төслийг нэгдсэн ойлголтоор дэмжиж байгаа нутгийн иргэдэд талархал илэрхийлэв. Эгийн голын УЦС-ын төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажиллана гэлээ.
2025-04-29
Хүслийн хад цогцолбор ЗУРГААН сард ашиглалтад орно
Хүслийн хад цогцолборын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 6 дугаар сарын 1-нд ашиглалтад орно. Ингэснээр явган хүний зам, сүүдрэвч, бүтээгдэхүүн борлуулах цэг, амрах талбай, завины зогсоол, ариун цэврийн байгууламж бүхий иж бүрэн төв болох юм.
2025-04-29
Нийт 1207 ТҮЦ-ийг нүүлгэжээ
нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
2025-04-29
28, 29-нд нохой устгал болох тул иргэдийг Богд ууланд гарахгүй байхыг анхаарууллаа
Зуслангийн бүс, ногоон бүсэд амрагч иргэдээс ирсэн гомдлын дагуу зэрлэгшсэн нохой, муур барих ажлыг эхлүүлээд байна. Энэ сарын 28, 29-нд Богд ууланд зэрлэгшсэн нохой устгал болон барих ажлыг хийж гүйцэтгэнэ. Иймд иргэдийг өнөөдөр, маргааш Богд ууланд гарахгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа.
2025-04-28
Найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 41 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Зам засвар, шинэчлэлийн ажил дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна.
2025-04-28
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа
Ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлыг удирдаж байсан үе үеийн дарга нарын хөрөг зургийг Төрийн ордонд байрлуулдаг уламжлалын дагуу өнөөдөр 2016-2019 онд Улсын Их Хурлын даргаар ажилласан М.Энхболдын хөрөг зургийг байрлуулах хүндэтгэлийн ёслол болов.
2025-04-28
Нийслэлд 23 хэм дулаан байна
Дөрөвдүгээр сарын 28-нд нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зүүн хагаст салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
2025-04-28
Нийслэлд өдөртөө 15 хэм дулаан байна
Дөрөвдүгээр сарын 24-нд ихэнх нутгаар дулаарах боловч, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 26-нд говь болон зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2025-04-24
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа
Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, шат дамжлагыг багасгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын дэргэдэх, Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрыг тус тус татан буулгалаа.
2025-04-23