Улаанбурхан өвчнөөр 516 хүн өвджээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан халдварт өвчний 516 тохиолдол батлагдсэн хэмээн мэдээллээ. Тодруулбал, 128 хүн эмчлүүлж, гэрээр 12 хүн эмчлүүлж байгаа бөгөөд эдгэрсэн 376 хүн, 35 сэжигтэй тохиолдол, 10503 хавьтал болжээ. Өвчлөлийг хүйсээр нь авч үзвэл, 57.8 хувь нь эрэгтэй, 42.2 хувв нь эмэгтэй байна.
2025-04-14
Архангай аймаг агаарын чанарын хянах автомат станцтай боллоо
Монгол улс, БНСУ-ын Байгаль орчны яамдын хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвүүдийг агаарын чанарын автомат станцтай болгох ажлыг эхлүүллээ. Анхны автомат станцыг Архангай аймагт суурилуулсан бөгөөд 24 цаг, 365 хоног тасралтгүй ажиллах боломжтойг онцолж байна. Тус автомат станц нь хүхэрлэг хий, азотын ислүүд, байгаль орчны суурь үзүүлэлтүүд, нарийн тоосыг хэмжинэ. Өнгөрсөн хугацаанд 8:00, 12:00, 20:00 цагуудад механик байдлаар төв суурин газруудын агаарын чанарыг хэмждэг байсан бол өнөөдрөөс эхлэн бодит цагийн хэмжилтээр минут тутамд тооцоолох боломжтой болжээ.
2025-04-14
Нийслэлд үүлшинэ
12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2025-04-12
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Нийслэлийн Засаг даргын зөрчил арилгах захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн найман байршилд явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэж, ул суурийг цэвэрлэж ариутгалаа. Тодруулбал, нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө.
2025-04-11
Нийслэлд цас орж, цасан шуурга шуурна
Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 4-6 хэм хүйтэн байна.
2025-04-11
Н.Алтанцэцэг: Аутизмтай хүүхдийг хөгжмөөр дамжуулж нийгэмшүүлнэ
“Интеграцид суурилсан багшлахуй ба суралцахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. Тус эрдэм шинжилгээний хурлыг 56 жилийн турш СӨБ, ЕБС, МБСБ-ийн багш, удирдах ажилтны дунд нэгдмэл хэлбэрээр зохион байгуулж ирсэн бол 2024 оноос Сургуулийн өмнөх боловсрол болон ЕБС, МБСБ-ын гэсэн хоёр салбар хуралдаантайгаар өргөжүүлэн зохион байгуулж эхлэв.
2025-04-10
Цахим виз олголт 4,9 хувиар өсчээ
Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 9623 иргэнд визийн зөвшөөрөл, 4344 иргэнд виз, 11575 иргэнд цахим виз олголоо.
2025-04-10