З.Төмөртөмөө: Дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдийг түр орон сууцаар хангана
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй байсан 21, 22 дугаар байрыг дахин төлөвлөх ажил 2018 онд эхэлжээ. 2018-2021 оны хооронд нийт 13 удаагийн сонгон шалгаруулалт зарлаж, улмаар төслийн гүйцэтгэгчээр “Уран проект” ХХК шалгарсан байна. Тус компани 2022 оны тавдугаар сард тус хорооны 22 дугаар байрыг нураасан боловч өнөөдрийг хүртэл огт барилгын ажил хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, СБД-ийн 6 дугаар хорооны 22 дугаар байрны 400 гаруй иргэн хохироод байгаа юм.
2025-04-03
П.Мөнхтулга: Даатгалаас нөхөн олбор авах нөхцөлийг чирэгдэлгүй хялбар болгоно
УИХ-ын гишүүн П.Мөнхтулга "Жолоочийн албан журмын даатгалын тухай" асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Жолооны үнэмлэхтэй болон жолоодох эрхтэй бол албан журмын даатгал гэж төлдөг. Уг даатгалыг төлснөөр осол, гэмтэл гарвал даатгалаасаа нөхөн төлбөр авах журамтай. Хэрэв осол, гэмтэл гарсан тохиолдолд заавал цагдаа уг хэргийг гэрчлэж байж даатгалаас нөхөн олбор авдаг. Уг хэргийг шийдүүлэхийн тулд цагдааг хүлээх хэрэг гардаг. Энэ хооронд зам түгжирч, эмнэлэг, галын машин гээд 200-300 орчим машинтай зорчигч нар хүлээж зогсдог. Цагдаа нар үүнд шүүмжлэлтэй ханддаг. Учир нь хоёр машин мөргөлдсөн тохиолдолд түгжрэл бий болж хаана хаанаа бухимдал үүсдэг. Энэ асуудлыг шийдэхээр Жолоочийн албан журмыг даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг гаргаж байна. Тодорхой хэлбэл, Жолоочийн албан журмын даатгалын тухай хуулийн 16.6 заалтад нэмэлт өөрчлөлт оруулахад гар утас, хар хайрцгаар гэрчлэх боломжтой. Заавал цагдаагаар гэрчилж, цагдаагийн газар очиж, зам түгжрүүлдгийг болимоор байна.
2025-04-03
Улаанбурхан өвчнөөр 253 хүн өвджээ
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 253 тохиолдол байна. Уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 116, гэрээр 18, эдгэрсэн 119, сэжигтэй тохиолдол нь 100, Хавьтал 7220 байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ.
2025-04-03
Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй
Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж, Увс нуурын хотгор, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +2…-3 градус хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +13…+18 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.
2025-04-03
Н.Учрал: Х.Баттулга танд "Төгрөг нуурын орд"-ыг зарсан асуудлаа шийдэх долоо хоногийн хугацаа өгье
39 ордын жагсаалтад Төгрөг нуурын орд багтдаг. Төгрөг нуурын ордын хайгуулыг 1983 оноос хойш хийж, нөөцийг тодорхойлж, 3.1 тэрбум тоннын хүрэн нүүрсний нөөцтэй гэсэн судалгаа гарсан. Үүн дээр олон компани хайгуул хийж нөөцийг нь тодорхойлсоор ирсэн. Энэ ордод "Төгрөг энержи" компани дөрвөн лиценз эзэмшдэг. Би хариуцлагатайгаар хэлэхэд, УИХ-ын гишүүн, Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан Баттулга гуайд хандаж хэлье. Та Төгрөг нуурын ордыг зарсан чинь үнэн. Зарах зарахдаа Виржин арал болон Сингапурт бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж, 250 сая ам.доллаоор зарсан чинь үнэн. Та Монгол Улсын Ерөнхийлөгч байсан чинь ч үнэн. Мөн "Байгалийн баялгийг иргэддээ өгье" гэж ярьж яваа чинь ч үнэн. Тиймээс би Баялагийн сангийн ахлагчийн хувиар хэлэхэд, та өөрийн хутгасан энэ асуудлыг нэг талд нь гаргаж, энэ олон компаниудтай өөрөө учраа олж, уг асуудлыг шийдэх долоо хоногийн хугацаа өгч байна
2025-04-02
ЗАСГИЙН ГАЗАР: Байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар, Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн нөхцөл байдлын талаар, Төмөр замын баруун, зүүн коридор байгуулах талаар, “НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос Монгол Улсад ирүүлсэн зөвлөмжийг 2025-2031 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандан 2024 онд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар зэрэг 25 асуудал хэлэлцэж байна.
2025-04-02
Нутгийн баруун хагаст үүлшинэ
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр байна. Агаарын температур өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр +2…-3 градус хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +3…+8 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.
2025-04-02
Тусгаар тогтнол шүлгийг 21 аймаг, нийслэлд зэрэг уншина
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг энэ сарын 4-нд буюу ирэх баасан гарагт сурагчид Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсон унших арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.
2025-04-01
Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй
Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +1…+6 градус, Их нууруудын хотгор, Эг-Үүр голын хөндий, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан байна.
2025-04-01
Х.Нямбаатар: Болдхэт гэдэг хүний эзэмшиж байгаа бүх газрыг цуцал
Хүүхдийн төлөө хийж буй ажилд хамтарч ажиллахгүй бол тус аж ахуйн нэгжтэй холбоотой зөвшөөрөл, бичиг цаасны ажлыг зогсооно гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ. Тэрбээр, "С.Болдхэт гэдэг хүнийг маш олон удаа урьсан ч ирдэггүй юм байна. Хот байгуулалт болон энэ аж ахуйн нэгжтэй холбоотой бүх шийдвэрийг зогсоож, заримыг нь цуцал. Би энэ ерөнхий боловсролын сургуулийг чинь худалдаж авья гэдэг зүйл ярихаар ирэхгүй. Томроод байгаа бол би ч гэсэн томорч чадна. Бүх газрыг нь цуцлах мэдэгдлийг нь хүргүүлчих. Надтай ирж уулзвал уулзана биз. Уулзахгүй бол тэр биз" гэв.
2025-03-31
Улаанбурхан өвчний хавьтлын тоо 7220 болжээ
Улаанбурхан өвчний 185 тохиолдол батлагдаж, хавьтлын тоо 7220 болжээ. Тодруулбал, эмнэлэгт 120, гэрээр 14, эдгэрсэн 51, сэжигтэй 141 тохиолдол байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
2025-03-31
Групп сунгахдаа хөдөлмөрийн чадвараа алдсан хүн бүрийг биеэр ирэхийг шаардахгүй
Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Эрүүл мэндийн яам болон холбогдох агентлагийн ажилтнуудын хамтарсан уулзалтыг зохион байгуулжээ. Даатгуулагч иргэн хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд цахим мэдээлэлд тулгуурлан хөдөлмөрийн чадвар алдалт, байнгын асаргааг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөл солихоор зохицуулсан.Үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын мэдээллийг холбогдох байгуулалтай цахимаар үнэн зөв, шуурхай солилцох асуудлыг шийдвэрлээд байна.
2025-03-31