Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын тусгай зөвшөөрөлийг гурван компанид олгов
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит буюу энэ оны эхний хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нэг хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын санд хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэв. Ингэснээр хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хөрөнгө оруулалтын сангийн тоо тав боллоо. Мөн нэг компанийн нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийг бүртгэхээр, нэг хувийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичгийг шинэчлэн батлахаар, нэг хувийн хөрөнгө оруулалтын сангийн дүрэмд өөрчлөлт оруулахаар, дөрвөн тусгай зориулалтын компанийн гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны багцын эзлэх хувьд өөрчлөлт оруулахыг тус тус зөвшөөрлөө.
2023-01-13
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр тохиож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр гэж заасан байдаг. Энэ онд Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийн 31 жилийн ой тохиож байгаа билээ. Ингээд шинэ Үндсэн хуульд заасан Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх сөхвөөс..
2023-01-13
Зөвлөлдөх зөвлөлийн үйл ажиллагааны ерөнхий календарчилсан төлөвлөгөөний төслийг батлав
Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл өнөөдөр (2023.01.12) хуралдлаа.
Хуралдааны эхэнд Зөвлөлдөх зөвлөлийн үйл ажиллагааны ерөнхий календарчилсан төлөвлөгөөний төслийг батлав. Төлөвлөгөөнд зөвлөлдөх санал асуулгын үе шат бүрийг зохион байгуулах хугацааг товложээ.
2023-01-12
Б.Гангаамаа дурсгалын зоос шинээр гаргалаа
Монголбанкны Эрдэнэсийн сангаас "Б.Гангаамаа" дурсгалын мөнгөн зоосноос гадна Монголбанкнаас эрхлэн гаргасан дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгө болон франчайз зооснуудыг мөн худалдаалж байна.
2023-01-12
Дархлаажуулалтын суурин 40 цэг өнөөдөр ажиллаж байна
Өнөөдөр /2023.01.12/ Улаанбаатар хотод суурин 40 цэгт 40 багийн 155 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
2023-01-12
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
12-нд ихэнх нутгаар, 13-нд говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2023-01-12