Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.4 хувиар өсжээ
2023 оны нэгдүгээр сарын 02-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.4 хувь, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар өссөн байна. Тодруулбал, Хохины мах, үхрийн мах, атар талх, өндөгний үнэ өссөн бол бусад нэр төрлийн барааны үнэ тогтвортой байна.
2023-01-05
Гадаадын 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөллөө
Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбогдуулан Монгол Улсад жуулчлахаар 30 хүртэлх хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэдийг энэ гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөллөө.
2023-01-04
Гадаад валютын улсын нөөц 2022 оны эцэст 3.4 тэрбум ам.долларт хүрэв
“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг оны эцсийн байдлаар дүгнэн 2023 оны нэгдүгээр сарын 4-ний Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
2023-01-04
Баянхошуунд агаар хамгийн их бохирдолтой байна
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 4-ний 08.00-08.30 цагийн байдлаар Баянхошуунд агаар хамгийн их бохирдолтой байна. Тодруулбал, уг байршил орчимд агаарын чанарын индекс 308 үзүүлэлтэй байна.
2023-01-04
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн амралтын өрөөг тохижуулжээ
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан алба хаагчдын амралтын өрөөг тохижууллаа. Социал демократ Монголын залуучуудын холбоо 25 жилийн ойн хүрээнд "Гэрэлтэх эхлэл" төслийг эхлүүлж эрүүл мэндийн салбарыг дэмжих, хүн ардын эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэдэг эмч, эмнэлгийн ажилтан алба хаагчдад дэмжлэг үзүүлэх, ажиллах орчныг ая тухтай болгох ажлыг улс орон даяар хийж байна.
2023-01-03
ТАНИЛЦ: БНХАУ руу зорчиж буй иргэдийн анхаарах зүйлс
БНХАУ-ын Засгийн газар 2023 оны нэгдүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Хятад руу зорчих иргэдэд зориулан авах түр арга хэмжээний тухай мэдэгдлийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас олон нийтэд зарлаад байна.
2023-01-03
Ц.Алтантуяа: Нярай бага жинтэй төрсөн учраас шаардлагатай эмчилгээг хийж байна
“Өргөө” амаржих газрын гадаа машин дотроо нярайлсан ээж, хүүхдийн эрүүл мэнд, биеийн байдлын талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. ЭМЯ " Энэ бол ташаа мэдээлэл. Эх, нярай хоёрын биеийн байдал тогтвортой, одоогоор эмчийн хяналтад байна" гэв. Харин Өргөө амаржих газрын эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа “Эх, хүүхдэд стандарт хяналтуудыг бид хийж байна. Харин нярай бага жинтэй төрсөн учраас шаардлагатай эмчилгээг хийж байгаа" гэх мэдээллийг өглөө.
2023-01-03
Энэ онд “Стрептококкийн халдвараас үүдэлтэй зүрхний хэрэх өвчнөөс сэргийлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлэнэ
Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа. Энэ онд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангаас “Стрептококкийн халдвараас үүдэлтэй зүрхний хэрэх өвчнөөс сэргийлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлэнэ. Уг төслийн тусламжтайгаар 16 хүртэл насны хүүхэд, өсвөр насныхныг зүрхний хэрэх өвчин буюу стрептококкийн шалтгаант өвчнүүдийн эрт үеийн илрүүлэг үзлэг, шинжилгээнд хамруулж, илэрсэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авах юм.
2023-01-03
Салхин цэцэг өвчний 1535 тохиолдол бүртгэгджээ
2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 1535 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 235 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай доорх линкээр орж танилцаарай.
2023-01-02