Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Цэрэндулам

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн төлөвлөгөө 103 хувьд хүрчээ 

Тэгвэл “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 1-6 дугаар сард 12.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Тус үйлдвэр 18.6 тонн орчим ган бүтээгдэхүүн, 601.5 тонн төмрийн хүдэр нийлүүлж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 93-103 хувьд хүргэжээ. Цаашид энэ оны сүүлийн хагас жилд 1.5 сая тонн орчим хөрс хуулж, 940 мянган тонн хүдэр олборлох бөгөөд 14.4 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн, 15 500 гаруй төмөр бэлдэц үйлдвэрлэхээр төлөвлөсөн аж. 
2023-08-10

Тархи, сэтгэл судлалын олон улсын хурал зохион байгуулна

Энэ удаагийн арга хэмжээнд Япон, БНСУ, АНУ зэрэг долоон орны нэрт эрдэмтэд оролцон, өөрсдийн судалгаанаас 11-12-нд танилцуулж, туршлагаа хуваалцах юм байна. Түүнчлэн тархи, сэтгэл судлалын чиглэлээр ажиллах, суралцах зорилготой залууст дэмжлэг үзүүлэхээр дотоод, гадаадын лаборатори, судлагааны байгууллага, сургалтын талаарх мэдээллийг түгээн, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдүүлэхийг Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгээс мэдээллээ. Дээрх долоо хоногийн үйл ажиллагаа ШУА-ийн байранд энэ сарын 12 хүртэл үргэлжилнэ. 
2023-08-08

Нүүрсний борлуулалт 3.1 дахин өслөө

Манай улсын гадаад худалдааны бараа эргэлт энэ оны эхний долоон сарын байдлаар 13.7 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 22.2 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, 8.6 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолсон нь 2022 оны мөн үеийнхээс 34.5, импортод зарцуулсан хөрөнгө 5.02 тэрбумд хүрсэн нь 5.5 хувиар өссөн дүн болжээ. Улмаар экспортын дүн импортынхоос 3.6 тэрбум “ногоон”-оор давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ. 
2023-08-08

 Тосны ургамлын тариалангийн талбайн хэмжээ хоёр дахин өслөө

Тэгвэл өнгөрсөн онд манай улс 57 мянга гаруй га-д тосны ургамал тарьсан юм байна. Ийнхүү уг бүтээгдэхүүнийгтариалсанталбайн хэмжээ жилд бараг хоёр дахин нэмэгдсэн нь түүхий эдийн үнэ өндөр, борлуулахад саадгүй байгаатай холбоотойг дээрх холбооны ерөнхийлөгч Ц.Ренчинсэнгээ дурдлаа. Тэрбээр “Өнгөрсөн жил улаан буудай тонн нь сая хүрэхгүй төгрөг, тосны ургамал 2.2 сая гаруйгаар үнэлэгдэж байв. Мөн рапс нь таримлын сэлгээ болж, урд хөршийнхөн шуурхай худалдан авдаг нь тариаланчдын сонирхлыг татаж байна. Цаашид хүнсний голлох таримлын үнэ цэнийг өсгөвөл тариалалт дээрх байдлаар нэмэгдэх нь” хэмээв. 
2023-08-07

Дөрвөн  ханатаас дөрвөн цонхтой хүртэлх гэрийн үнэ 2.5-30 сая төгрөг байна 

Сүүлийн хоёр жилд Улаанбаатарт ойрхон, малчдын гадаа зусах зорилготой айл олширсноос дөрвөн ханатай жижиг гэрийн борлуулалт өссөн. Манайх ч хүмүүсийн эрэлт, худалдан авах чадварыг харгалзан голдуу 4-5 ханатай гэр л зарж буй бөгөөд дөрвөн ханатай шалгүй гэр хавраас өдий хүртэлх хугацаанд хамгийн их зарагдлаа. Ийм гэрийг багадаа 2.5, ихдээ 4.8 саяар үнэлж байна. 2.5 саяд шалгүй, дан бүрээстэй гэр худалдан авч болох ба тээвэрлэж зөөхөд ч авсаархан” гэсэн юм. Дээрх захад дөрвөн ханатай гэр дунджаар гурав, тав нь 4-5, зургаа нь 5-6, найман ханат нь 7-10 сая төгрөгийн үнэтэй байв. 
2023-08-04

Монгол цемент Хятадынхаас тонн тутамдаа 40 000 төгрөгөөр илүү үнэтэй байна 

Бидний нэрлэж заншсанаар барилгын материалын “Гурвалжин” захад өчигдрийн байдлаар МАК компанийн үйлдвэрлэсэн, 50 кг-аар савласан цемент 25 000, Хятадынх нь 23 000 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь дотоодын цемент тонн нь 500 000, урд хөршийнх 460 000 буюу импортынх 40 000 төгрөгөөр хямд байна гэсэн үг.
2023-08-03

Кг гурилын үнэ жилд 1000, “Атар” талхных 800 төгрөгөөр өсжээ 

Нэг литрээр савласан “Шинэ сүү”-г 4500 төгрөгөөр зарсан нь жилд 900, 0.5 литрийнхийг нь 2300 төгрөгөөр борлуулж байгаа нь 600-гаар нэмэгдсэн дүн болохыг ҮСХ-ны тайланд мөн дурдав. Түүнчлэн өнгөрсөн жилийн долдугаар сарын дөрөвдүгээр долоо хоногийнхтой харьцуулахад үхрийн цул махны үнэ кг тутамдаа 6000-гаар өсөн 21 000, ястай нь 5000-гаар нэмэгдэн 18 000, хонины махны ханш ч 3000-4000 төгрөгөөр ахин 15 000 төгрөгт хүрчээ. Үүнээс гадна өндөг, тараг, хар талхны үнэ жилд ширхэг, литр тутамдаа 100-400 төгрөгөөр өссөн байна. 
2023-08-01

Хэнтий аймаг ОХУ, БНХАУ-тай авто замаар холбогдлоо

Зам, тээврийн хөгжлийн яамныхан өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймагт ажиллаж, салбарын алба хаагчдын уулзалт зохион байгуулсныг мэдээллээ. Тус аймагт энэ онд томоохон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж буй аж. Тухайлбал, “Өндөрхаан” олон улсын нисэх онгоцны буудлыг шинэчлэх барилга угсралтын ажил 44, аэродром барих нь одоогоор 99 хувьд хүрчээ. Хэнтийн төвд 1.2 км, төвөөс Норовлин сумын чиглэлд 168 км авто зам барьсан аж. Мөн Дуутын давааны замын их засварыг дуусгаснаар тус аймгийг ОХУ, БНХАУ-тай авто замаар бүрэн холбосныг орон нутгийнхан дурдлаа. 
2023-07-31

 Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой хэвээр үлдээлээ

Үүнээс гадна төсвийн алдагдлаа бууруулахын зэрэгцээ ДНБ-ий нэрлэсэн өсөлтийн нөлөөгөөр гадаад өрийн дарамтаа багасган, 2022 онд Засгийн газрын цэвэр өрийн ДНБ-д эзлэх хувь хоёр жилийн өмнөхөөсөө 14 орчим нэгж хувиар буурч, 63.6 хувьд хүрснийг мөн тэмдэглэсэн аж. Оюутолгойн гүний уурхайн олборлолтын хэмжээ нэмэгдэж буйгаас БНХАУ руу хийх экспорт өсөн, улмаар Монгол Улсын гадаад нөхцөл байдал сайжрах зэргийг үнэлэн зээлжих зэрэглэлийг тогтвортой хэвээр үлдээснээ “Эс энд Пи” агентлагаас мэдээлжээ. 
2023-07-31

 Эрчим хүч доголдох нь ердийн үзэгдэл болох уу 

...Айл өрхөд борлуулах нэг кВт цахилгааны үнийг 30 орчим хувиар буюу 30 төгрөгөөр нэмлээ гэж бодъё. Энэ тохиолдолд сард 30 000 төгрөг төлдөг айлд 9000 нэмэгдэн, 39 000-д хүрнэ. Ер нь иргэд цахилгааны төлбөрт бага мөнгө төлдөг бөгөөд энэ нь гар утас, кабелийн телевиз, интернэтийнхээс харьцангуй хямд байгааг анхаарах хэрэгтэйг мэргэжилтнүүд дурдсан... 
2023-07-31

Шинэ ургацын төмс, байцайг кг-ыг нь 3000 төгрөгөөр үнэлжээ

Монголд тарьсан шинэ ургацын хүнсний болон нарийн ногоо худалдаанд гарч эхлэв. Тэгвэл өчигдрийн байдлаар “Бөмбөгөр”, Баянгол дүүргийн “Таван-Эрдэнэ” худалдааны төвд шинэ ургацын төмс кг нь 3000 төгрөг, байцай мөн адилүнэтэй байв. Харин лууван кг нь 3500 бол бөөрөнхий сонгино 5000, багцтай ногоон сонгиныг 4000 төгрөгөөр үнэлжээ. Түүнчлэн монгол өргөст хэмхийг 9000-10 000, улаан лоолийг 13 000-15 000 төгрөгөөрборлуулж байв. Харин өнгөрсөн намрын төмс кг нь 1500, лууван болон байцай 2000 төгрөг бол урд хөршөөс оруулж ирсэн улаан лооль, өргөст хэмх нь кг тутамдаа Монголынхоос 3000 орчим төгрөгөөр хямд байгаа аж. Шинэ ногооны нийлүүлэлт одоогоор бага, эрэлт их байгааг “Бөмбөгөр” худалдааны төвийн борлуулагчид хэллээ. 
2023-07-28

 “Тэмүүжин металс” компани метан хийн туршилтын олборлолт эхлүүлжээ

Тэднээс хоёр нь буюу “Жи өү эйч”, “Тэмүүжин металс” туршилтын олборлолтоо эхлүүлээд байна. Одоогоор нөөцийн талаарх мэдээлэл гараагүй, удахгүй тодорхой болох байх” гэсэн юм. “Тэмүүжин металс”-ын хувьд бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ дагуу метан хий олборлон, нөөцийг нь баталгаажуулсны дараа бага оврын цахилгаан эх үүсвэрүүдийн түлш болгон, Гурвантэс сум болон МАК компанийг эрчим хүчээр хангах үүрэг хүлээсэн юм байна. Ташрамд дурдахад, манай улсад урьдчилсан байдлаар метан хийн 7.4 их наяд шоо метрийн нөөц бий хэмээн тооцдог. 
2023-07-27

Эрүүл ногоо хэрэглэж буйдаа эргэлзэх шалтгаан цөөнгүйбайна 

Чингэлтэй дүүргийн иргэн М.Цэцэгдэлгэр “Барс” захаас улаан лооль, салатны навч худалдаж авсан. Ногоогоо угаахад цагаан хөөстэй ус гарч, хлораминтэй төстэй хурц үнэртэй бодис ханхалсан. Улаан лоольд нь түүний гэх ямар ч амт байгаагүй. Ер нь худалдан авч, идэж буй хүнсний ногоо амт чанар, сорт, мөн таримал ургамалд хэрэглэвэл зохих хэмжээнээс илүүтэй химийн бодис хэрэглэсэн, эсэхийг бид яаж мэдэх билээ. Үүнийг баталгаажуулдаг байгууллага байна уу” гэсэн юм. Түүнчлэн Баянгол дүүргийн иргэн Ц.Ариунчимэг “Зарим дэлгүүр, худалдааны төвөөс илүү чанартай, цэвэрхэн бүтээгдэхүүн борлуулдаг гэж тооцон “Саруул” худалдааны төвөөр үйлчлүүлдэг. Гэхдээ худалдан авсан жимс ногоогоо 2-3 удаа угаахгүй л бол эхний угаалтад заавал химийн бодисын үнэр гарч, ус нь хөөсөрдөг. Мөн алим, бэрсүүт жүрж, лийр зэрэг бүтээгдэхүүний хальсыг тосолдог нь анзаарагддаг. Тийм тосорхог бүрхүүл яаж ч угаагаад арилдаггүй. Лав эрүүл мэндэд сайн биш байх” гэж ярив. 
2023-07-26

Гурил, талхны үнэ өсөв

Түүнчлэн сүүлийн нэг сард хүрэн манжингийн үнэ кг нь 500-гаар нэмэгдэн 4700-д хүрсэн бол “Атар” талхных 320, өндөг ширхэг нь 10 гаруй төгрөгөөр өссөн байна. Мөн дийлэнх аймагт бүх төрлийн гурил, элсэн чихрийн үнэ зургадугаар сарын дунджаас кг тутамдаа 200 орчим төгрөгөөр нэмэгдсэн бол шатахууны ханштогтвортой байсныг ҮСХ-ны мэдээлэлд дурджээ.
2023-07-26

Сэлэнгэ аймгийн долоон сумын төмс, хүнсний ногооны талбай үерт өртлөө

Манай улсын улаан буудайн 40-50, төмсний 20, хүнсний ногооны 35 хувийг бэлтгэдэг Сэлэнгэ аймгийн зарим сумд үерийн улмаас тариалангийн талбай усанд автсан байна. Тодруулбал, Мандал, Ерөө, Шаамар зэрэг долоон сумын төмс, хүнсний ногооны талбайн багагүй хувьд ус хуримтлагдан, таримал ургах аргагүйд хүрчээ. Энэ талаар дээрх аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр “Зарим нутагт цочир хүйтэрсний улмаас улаан буудайн соёо мөндөрт цохиуллаа. Мөн олон хоног үргэлжлэн бороо орж буйгаас төмс, хүнсний ногооны талбай усанд автсан. Одоогоор хэдэн га талбайд хэр хохирол учирсан, цаашид ямар үр дагаварт хүргэх талаар тооцоолоогүй байна” гэв.
2023-07-25

Төрийн банкны цэвэр ашиг 40 хувиар буурлаа

“Төрийн банк” энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 42.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа мэдээлэв. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс цэвэр ашгийг хэмжээ 40 хувиар багассан дүн болжээ. Харин хүүгийн цэвэр орлогоо таван хувиар өсгөн, 116.6 тэрбум төгрөгт хүргэсэн байна. Түүнчлэн дээрх банкны хувьцааных нь ханш энэ оны эхнээс долдугаар сар хүртэл 17.9 хувиар буурч, зах зээлийнх нь үнэлгээ 88.7 тэрбум төгрөгөөр багассан аж. Ташрамд дурдахад, “Төрийн банк” нь өнгөрсөн оны аравдугаар сард Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжиж, 25.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн билээ. 
2023-07-20

Б.БАТБАЯСГАЛАН: Олон улсын математикийн олимпиадыг Монголд зохион байгуулах зорилготой

Монголын математикийн олимпиадын хороо(ММОХ)-ны дарга Б.Батбаясгалантай ярилцлаа. Тэрбээр МУИС-ийн математикийн ангийг 1999 онд төгссөнөөс хойш сургуульдаа багшлахын зэрэгцээ дээрх хорооны даргын албыг 2019 оноос хашиж байгаа юм. Япон Улсад энэ сард зохион байгуулсан олон улсын матетатикийн 64 дүгээр олимпиадас манай сурагчид нэг алт, дөрвөн хүрэл медаль хүртэн, багийн дүнгээр 112 улсаас 30 дугаарт жагссан амжилт үзүүлсэн билээ. Ийнхүү Монголын математикч хүүхдүүд олон улсын олимпиадаас долоо дахь алтан медаль хүртсэн нь цөөнгүй хүн, тэр дундаа Б.Батбаясгалан багшийн хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой. 
2023-07-19

“Мон бийф” компани хувьцаагаа эргүүлэн худалдан авах нь 

Үхрийн эрчимжсэн аж ахуй байгуулж, чанартай, эрүүл мах, махан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах уриатай “Мон бийф” хувьцаат компани хэлбэрээ өөрчлөн, хязгаарлагдмал хариуцлагатай болохоо мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулж, компанийн хэлбэрээ өөрчлөх шийдвэр гаргажээ. Түүнчлэн хувьцаа эзэмшигчдээсээ үнэт цаасаа эргүүлэн худалдан авах бөгөөд нэгжийг нь 47 төгрөгөөр үнэлэхээр тогтсон байна. Уг үнэ хувьцааных нь зах зээлийн одоогийн ханшаас 14.6 хувиар өндөр дүн аж. Ташрамд дурдахад, дээрх компани өнгөрсөн жил IPO хийн, нийт хувьцааныхаа 30 хувь буюу 64.2 сая ширхэг үнэт цаасыг нэгжийг нь 45 төгрөгөөр арилжиж байв. 
2023-07-18

Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн систем бий болгох нь

Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр ХХААХҮЯ, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх цар тахлын дараах орчинд хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зорилготой техник туслалцааны “Tа-10099” төслийн нээлт өчигдөр боллоо. Уг төслийг АХБ-ны хоёр сая ам.долларын санхүүжилтээр гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд хүнсний хангамж, аюулгүй байдал, хариу арга хэмжээний мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлж, хүнсний нийлүүлэлтийн тогтолцоо, сүлжээний ложистикийг сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын стратеги боловсруулах аж.
2023-07-07

Эрт ургацын нарийн ногоо борлуулж эхлэв 

Нийслэлд хүлэмжийн аж ахуй эрхлэгчид, хоршоод Эрх чөлөөний талбайд эрт ургацын, 10 гаруй төрлийн нарийн ногооны дээжээс өчигдөр худалдаж эхлэн, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Нарийн ногооны үнэ бусад дэлгүүр, худалдааны төвийнхөөс хямд буюу өргөст хэмхийг кг-ыг нь 6000, салатны навч нэг уутыг нь 1500 төгрөгөөр борлуулж буй аж. 
2023-07-06