Оросын эсрэг Европын Холбооны 21 дэх багц хориг
Украин руу довтолсонтой нь холбогдуулж Оросын эсрэг тавьж байгаа хоригийнхоо 21 дэхийг Европын Холбоо өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт батлав. Энэ арга хэмжээ Оросын банк, криптовалютын сүлжээ, нефтийн үйлдвэрлэл, тээвэрлэлт, “сүүдрийн флот”, эрчим хүчний эх үүсвэрээс олох орлогын нь эсрэг чиглэсэн байна.
19 цаг 52 мин
Тажикийн “эзэн” талын Монголд айлчлав
Бүгд найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар энэ сарын 20-22-нд манай улсад айлчлав. 2009 оноос хойш тус улсын удирдагчийн Монгол Улсад хийж буй хоёр дахь айлчлал энэ юм. Эмомали Рахмон 2009 оны гуравдугаар сард тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар Төрийн тэргүүний хувиар анх манайд айлчилснаас хойш 17 жил өнгөрсөн байна. Тэр үед ЗСБНХУ задарсны дараа хоёр улсын харилцааг “зогсонги” байдлаас гаргахад Ерөнхийлөгчид илүүтэй анхаарч, хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдийн талаар ярилцсан байна. Өргөн цар хүрээтэй яриа хэлэлцээ хийсний эцэст хамтарсан мэдэгдэл гаргаж, тохиролцоог улам бэхжүүлсэн байна. Чухам тэр айлчлал Улаанбаатар, Душанбегийн өнөө үеийн харилцааны хууль эрх зүйн болон түүхэн үндсийг тавьсан гэж үздэг.
2026-07-23
Эрдэмтэн судлаачид “эрлэгт очоод” байгаа нь харь гаргийнханд хамаатай юу
Сүүлийн жилүүдэд сураггүй болсон, амиа алдсан эрдэмтэдтэй холбоотой бүх тохиолдлыг мөрдөн шалгахыг Холбооны мөрдөх товчоонд даалгасан хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левитт дөрөвдүгээр сарын 17-ны баасан гарагт мэдэгдэв. Шуугиан гуравдугаар сарын эхээр эрчээ авчээ. АНУ-ын Агаарын цэргийн хүчний генерал асан Уильям Нил Маккасланд Нью-Мексико мужийн Альбукеркед байдаг гэрээсээ хоёрдугаар сарын 27-нд алга болсон хэмээн тэгэхэд Америкийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Энэ генерал 68 настай, 2013 онд чөлөөнд гарсан байв.
2026-07-21
Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн эхэн үеийн төлөөлөгч
Сэтгүүлч эмэгтэй Дороти Килгаллений үхэл 60 гаруй жил нууцаа хадгалсаар иржээ. Эрнест Хемингуэй түүнийг бүх цаг үеийн шилдэг сэтгүүлч гэж нэрлэсэн байдаг. Түүний найз нөхрөө гэж үзэж байсан хүмүүсийнх нь дотор мафийн бүлгийн толгойлогч, Төрийн тэргүүн ч байж. Тэдний нэг нь болох Килгаллен нь Жон Кеннедигийн үхлийг онцгой шамдан мөрдөж, дэлхий дахинд нэгэн шуугиан тарьсан мэдээлэл хүргэхийг хүссэн ч хувь тавилан, эсвэл үл мэдэх гэмт хэрэгтэн өөрөөр шийдчихсэн аж.
2026-07-20
Ромын хамбын суудалд олон хүн өрсөлдөх нь
Гэгээн ширээт (Ватикан) улсын 266 дахь тэргүүн хамба, Ромын пап Франциск католик шашны өндөр дээд суудалд 12 жил залраад хэдхэн хоногийн өмнө жанч халав. Түүний жинхэнэ нэрийг нь Жиорже Ма рио Бергаглио гэдэг байж. Тэрбээр 1936 онд Аргентины нийслэл Буэнос Айрес хотод төрсөн аж.
2025-04-25
Сансар эзэмших өрсөлдөөнийг өөрчилсөн хүн
ЗХУ сансар эзэмших өрсөлдөөнд 60 жилийн өмнөөс АНУ-аас түрүүлсэн аж. Гэвч нэгэн чухал үйл явдлын улмаас нөхцөл байдал өөрчлөгдсөн. 2024 онд АНУ-д төдийгүй манай гаргийн оршин суугчид сар луу хүн нисгэж, эх дэлхийдээ амжилттай буцаж ирсний 55 жилийн ойг тэмдэглэв.
2025-02-09
Сирийг Афгантай зүйрлэхгүй байхыг тэр хүсдэг
Сирийн түр Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа өнгөрсөн мягмар гарагт Туркийн Төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоантай уулзав. Энэ үеэр Сирийн төв нутагт Туркийн нисэх хүчний бааз байгуулахаар ярилцсан байна.
2025-02-08
Трампад Европ хариу барина
Европын Холбооны гишүүн орнуудын тэргүүн нар саяхан Брюссельд уулзаж, батлан хамгаалах бодлого хийгээд өөрсдийгөө Оросоос хамгаалах асуудлыг хэлэлцэв. Европын зөвлөлийн дарга Антониу Кошта гишүүн орнуудын тэргүүн нарт илгээсэн урилгадаа “...гаргах ёстой шийдвэрийн хөрсийг нь бэлтгэх, Европын батлан хамгаалах ирээдүйн талаар зааварчилгаа өгөх нь энэ уулзалтын зорилго байх болно” гэсэн байв. Энэ оны зургаадугаар сард болох албан ёсны дээд хэмжээний уулзалтаар батлан хамгаалахтай холбоотой асуудлыг мөн хэлэлцэнэ хэмээн бас мэдэгдсэн байлаа.
2025-02-06
Арктикийн халуун зүрх
Мөс зүсэгч атомын хөлөг онгоц хийсэн улс дэлхийд ганц байдаг нь Орос юм. Ийм онгоцнуудын ачаар тэнгисийн умард замыг эзэмшиж, Европ, Азийн хооронд худалдааны хамгийн дөт маршрутыг бий болгож болох байв. “Чукотка” гэдэг шинэ хөлөг онгоц саяхан “гараа”-наас гарлаа.
2025-02-01
Америкийн шинэ Ерөнхийлөгчийн анхны алхмууд
АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп ажилдаа ормогц нэлээд хэдэн зарлигт гарын үсэг зурж, мэдэгдэл хийсэн нь дэлхий дахины анхаарлыг татав. Түүний анхны алхмуудад улс орнууд янз бүрээр хандаж, хариу үйлдэл нь болгоомжлолоос найдвар руу, үйл хайхрахаас чин сэтгэлээсээ итгэх хандлага руу, гайхширлаас бахархал руу хэлбэлзэх боллоо. Тэгэхдээ сэтгэл дундуур байх, түгших, шүүмжлэх нь давамгайлж байна.
2025-02-01
Түүнийг Трамптай зүйрлэх нь ч бий
Миланович 2024 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа нэрээ дэвшүүлэв. Тэрбээр сонгуулийн эхний шатанд олонхын санал авч чадалгүй 49 хувийн дэмжлэг хүлээсэн.
2025-01-18
“Тэнд ганцаар захирах дэглэмтэй”
Умард Солонгос Украин дахь дайнд оролцож буй тухайд Киев, Сөүл хоёр түгших болсоор хэдэн сар өнгөрч, дэлхий дахин харин анхаарахаа болио юу гэлтэй байтал Азиас очсон цэргүүд тэнд амиа алдсан, гэмтэж шархдаж, олзлогдож буй талаар саяхнаас мэдээлэх боллоо. Пхеньян Кремльд туслахаар 10 мянга гаруй цэргээ өнгөрсөн онд Орос руу илгээснийг бид мэднэ.
2025-01-16
Хатуу нударга
Нэг хэсэг нь түүнийг гэмт хэрэгтнүүдтэй тэмцэгч гэнэ, бас фашизмд буруутгах нь ч бий. Тэрбээр Латин Америкийн хамгийн нэрд гарсан улс төрч бөгөөд сонгогчдын 80 гаруй хувийнх нь дэмжлэгийг хүлээж, Ерөнхийлөгчийн албанд дахин сонгогдлоо.
2025-01-10
Буруутгаж болдоггүй гэмт хэрэг
Хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх дэлхийн өдрийг 10 дахь удаагаа өнгөрсөн оны долоодугаар сарын 30-нд тэмдэглэсэн юм. Эр, эмийн харилцаанд ашиглах, албаар хөдөлмөр хийлгэх, гуйлга гуйлгах, хүчээр гэр бүл болгох, эд, эрхтнийг нь ашиглах зэрэг зорилгоор хүнийг худалдаж байна. Ийм үйлдлээр Орос улс дэлхийд толгой цохигчдын тоонд ордог аж.
2025-01-07
Ерөнхийлөгчийн хувь заяа Үндсэн хуулийн шүүхийн мэдэлд байна
Өнгөрсөн оны сүүлээр Өмнөд Солонгост улс төрийн байдал нэлээн төвөгтэй болсон нь Ерөнхийлөгч Юн Сок Ёль нь арванхоёрдугаар сарын 3-нд улс орондоо онцгой (дайны) байдал тогтоох тухай шийдвэр гаргасантай холбоотой. Сөүлийн тойргийн шүүх бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд буй Ерөнхийлөгч асныг баривчлах шийдвэр гаргасан юм.
2025-01-06
Олон сонгуультай, олимпын тоглолттой он
Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн улсад ч очиж чадахаа Монголд хийсэн айлчлалаараа Путин нотлохыг хичээлээ. Монгол бол нам-улс төрийн чанд өрсөлдөөнтэй, нэлээд ардчилсан улс. Оросын ердийн нэг түнш биш. Хятад, Азербайжан юм уу, Төв Азийн улсуудтай огт адилгүй. Путин өгөөмөр хандаж байж өөрийг нь хүлээн авах, аюулгүй байдлыг нь хангах баталгааг Улаанбаатараас олж авч чадсан
2024-12-23
Умардынхны нууцалдаг амьдрал
Энэ хоёр эмэгтэй чармай нүцгэн үнгэлдэж, ноололдож байхыг хөрш эмэгтэй нь харчхаад ихэд гайхаж балмагдахдаа Ардын хороо (Умард Солонгосын орон нутгийн байгууллага)-ны тэргүүнд ховлож орхив. “Тэр (бас эмэгтэй) энэ явдлын тухай сонсчихоод итгэхгүй “Битгий худлаа яриад бай” гэв. Түүнийг дагуулаад нөгөө хоёрын гэрт аваачсан. Тэр хоёрыг хамт байхыг харчхаад холбогдох хүмүүст хэлснээр Аюулаас хамгаалах хэлтсийнхэн баривчилсан” гэж Пак Сун Ча ярьжээ.
2024-12-21