Биржид бүртгэлтэй компаниудын хагас жилийн тайланг цахимаар танилцуулна “Монголын хөрөнгийн бирж” ХК нь нээлттэй хувьцаат компанийн хувиар 2026 оны хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа “Capital markets Mongolia” (CMM) компанитай хамтран цахим хэлбэрээр олон нийтэд танилцуулахаар болжээ. Тайлан танилцуулах арга хэмжээ өнөөдөр 15.00 цагт “Голомт банк” ХК-ийнхаарэхлэх бөгөөд МХБ-ийн албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах аж. Биржийн эхний хагас жилийн татварын дараах цэвэр ашиг 22.9 тэрбум төгрөгт хүрчээ.
“Earnings call”-оор дамжуулан компанийн удирдлага тайлант хугацааны санхүү, үйл ажиллагааны тайлан, үр дүн болон цаашдын төлөвлөгөөг танилцуулах тул хөрөнгийн зах зээлийг сонирхогч, судлаач шинжээчид, хөрөнгө оруулагчдыг энэхүү шууд дамжуулалтыг алдалгүй хүлээн авч үзэхийг “Монголын хөрөнгийн бирж”-ийнхэн урьсан байна.
Л.НЯМ