БНХАУ-ын Аньхуй мужийн циркийн уран бүтээлчид монгол хүүхэд багачуудад зориулан ирэх сард шилдэг үзүүлбэрүүдээ толилуулах нь. “Луугийн нүд” нэртэй тус тоглолтод өмнөд хөршийн шилдэг циркчдээс гадна Азийн хамгийн том могой, сургуультай матар, сармагчин, нохой зэрэг олон төрлийн амьтан оролцох юм байна. Циркчид “UG arenа” цогцолборт аравдугаар сарын 14, 15, 21, 22, 28, 29-нд 11.00, 15.00, 19.00 цагаас нийт 18 удаа тоглохоор төлөвлөжээ.
Энэ нь Аньхуй мужийн циркчдийн манай улсад хийх гэж буй хоёр дахь тоглолт нь юм байна. Тэд анх 2003 онд Монголын хүүхэд багачуудтай “уулзаж” байжээ. Хоёр дахь удаагийн тоглолтын зохион байгуулагчаар Соёлын яам, “Улаанбаатар” театрын харьяа “Улаанбаатар цирк” болон “Даймонд цирк”, “Enter media” агентлаг хамтран ажиллаж буй гэнэ.
Бэлтгэсэн: Н.Мишээл