Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хамтарсан Засгийн газар байх, эсэх асуудлыг хэлэлцэж, УИХ-д тогтоолын төсөл өргөн мэдүүлэхээр болжээ. Хамтарсан Засгийн газар байгуулахдаа гурван нам гэрээ байгуулсан. МАН-ын Бага хурлаар хамтарсан намуудыг Засгийн газраас гаргах шийдвэр гаргасан. Гэвч энэ нь МАН-ын төлөөллийн төв байгууллагын шийдвэр. Ерөнхий сайдыг УИХ-аар томилсон. Ерөнхий сайд томилогдохдоо УИХ-д Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг бүрдүүлж оруулж ирдэг. Иймд засгийн газрын гишүүд 100 хувийн саналтайгаар УИХ д уг тогтоолын төсөл явуулахыг дэмжсэн байна.