ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Монгол Улсын Засгийн газраас хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ итгэл үзүүж, төр-иргэний харилцан итгэлцлийг дэмжих, хүнд суртал, давхардсан зохицуулалт, тодорхойгүй шаардлагыг арилгаж, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх ёсонд суурилсан хариуцлагатай төрийн тогтолцоог бүрдүүлэх замаар хөгжлийг хурдасгах нь зүйтэй гэж үзэн "ЧӨЛӨӨЛЬЕ” үндэсний санаачилгыг эхлүүлсэн. "ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгыг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол, арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.
2026-07-01
Оюутолгойн зээлийн хүүг 7.9 хувь болгож буурууллаа
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах асуудлаар Монгол Улсын Засгийн газар, “Рио тинто” компанийн төлөөллүүд өчигдөр хэлэлцээний ширээний ард дахин суулаа. Талууд хагас жилийн өмнөөс “Оюутолгой” төслийг тойрсон багц асуудлаар хэлэлцээ эхлүүлж, зээлийн хүүг бууруулах талаар тохиролцсон юм.
2026-07-01