Урин дулааны улиралд амралт болон аялал зугаалгаар явах үедээ хэн хүнгүй л гол, нуурын усанд сэрүүцэж, сэлж шумбах нь бий. Тэгвэл сүүлийн жилүүдэд ус руу үсэрч шумбах үедээ хүзүү, нурууны гэмтэл авч, амь, эрүүл мэндээ хохироох нь нэмэгдсэнийг Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)- өөс сэрэмжлүүллээ. Тодруулбал, гол, нууранд үсэрч шумбах нь энэ төрлийн гэмтлийн гол шалтгаан болж буй бөгөөд тухайн усны гүний хэмжээ, газрын гадарга, тогтцыг шалгахгүйгээр буруу техникээр орсноос үүдэн хүзүү, нурууны хүнд гэмтэл авахад хүргэж байгаа аж. Энэ төрлийн бэртэл нь ихэнхдээ нурууны үе, нугасыг бүрэн гэмтээж, улмаар саажилт үүсгэх, насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болгох аюултайг эмч нар анхааруулав. ГССҮТ-ийнхөн “Он гарсаар нийт есөн хүн гол, нуурын усанд сэлж шумбахдаа бэртэж гэмтэн, тусламж, үйлчилгээ авсан. Тэдний гурав нь Нурууны мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж, яаралтай мэс засал хийлгэсэн байна. Тиймээс гол усны түвшин, гүний хэмжээ, газрын тогтоц зэргийг сайн мэдэхгүй л бол эрсдэлтэй алхам хийхгүй байхыг ир¬гэдэд зөвлөе” гэж ярилаа.