Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ мэдээ

11 настай хүү мөргөлийн цуваа руу дайрч, есөн лам амиа алдлаа

Тайландад 11 настай хүү эцэг, эхийнхээ ачааны автомашиныг жолоодож байхдаа буддын шашны мөргөлийн цуваа руу орсны улмаас есөн лам амиа алджээ. Орон нутгийн аврах албаныхны нийтэлсэн хяналтын камерын бичлэгт улбар шар хувцастай лам нар зам даган алхаж явахад автомашин дайран орж буй агшин бичигдсэн байна.
2026-07-07

Манайхаас таван тамирчин муай тайн ДАШТ-д түрүүлэв

Малайзын Куала Лумпур хотод зохион байгуулсан муай тайн сургуулиудын дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд Монголын баг дөрвөн дасгалжуулагчийн удирдлагад оролцож, 78 орны 1480 тамирчинтай өрсөлдлөө.
2026-07-07

Монгол үндэсний бөхөөс дөрвөн Гавьяат цолтон мэндэллээ

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Монгол Улсын аварга С.Мөнхбат нар "Монгол Улсын Гавьяат тамирчин",
2026-07-07

Наадмын нээлтийн 49 тасалбар “шаг”-ийн үнээр борлуулахыг завджээ

Үндэсний их баяр наадмын нээлтийн тасалбарыг энэ сарын 1-нд цахимаар худалдаж, тэр даруйдаа дууссан. Гэтэл цахим орчинд хүмүүс хуурамчаар үйлдэж бусдад худалдан залилах, хэт өндөр үнээр борлуулах явдал гарч буй. Цагдаагийн байгууллага үүнтэй холбоотой гэмт хэргийн гурав, зөрчлийн 10 үйлдлийг бүртгэн шалгаж, “шаг”-ийн үнээр борлуулахыг завдсан 49 ширхэг тасалбарыг хураан аваад буй аж.
2026-07-07

Зам, тээврийн ослоор ганцхан зун 180-190 хүн эндэж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдаан өчигдөр болоход ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд сүүлийн 14 хоногийн хугацаанд улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн талаар танилцуулжээ. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн 96.9 хувь нь зам, тээврийн осол байгааг тэрбээр онцолсон байв.
2026-07-07

“Иргэд парламентаар хэлэлцэж буй асуудалтай танилцаж, саналаа өгч болно”

УИХ-ын хаврын чуулган завсарласантай холбогдуулан спикер С.Бямбацогт өчигдөр мэдээлэл хийв. Тэрбээр уг албан тушаалд сонгогдоод 90 хоног ажиллахдаа парламентыг нээлттэй, ил тод болгох, иргэдийн мэдэх эрхийг хангаж, хууль батлах үйл явцад оролцох боломж бүрдүүлэх, сонгосон гишүүдийнхээ идэвх, ажлын үр дүнг хянах боломжоор хангахад чиглэсэн зарим өөрчлөлт хийсэн гэсэн юм.
2026-07-07

Жуулчлалын улиралд шатахуун хомсдох эрсдэлтэйг анхааруулав

Аялал жуулчлалын ид ачааллын үед буюу долоо, наймдугаар сард орон нутагт шатахуун хомсдож, үнэ нь эрс өсдөг болсон. Сүүлийн жилүүдэд давтагдаж буй улирлын чанартай энэ асуудалд төрийн байгууллагынхныг эртнээс анхаарч, зохицуулалт хийхийг аялал жуулчлалын тур оператор компанийнхан шаардлаа.
2026-07-07

Камертон хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарыг МУГЖ цолоор шагналаа

Үндэсний их баяр наадмыг угтан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг буулган, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан, ажиллаж буй иргэдэд төрийн дээд шагнал, одон, медаль гардуулдаг. Тэгвэл Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг угтан төрийн дээд шагнал, одон, медалийг гардуулах үйл ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 
2026-07-07

Тагнуулын ажилтан гэх Ц.Энхболд нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв

Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын Сөрөх таг­нуулын газрын даргаар ажиллаж байсан Ц.Энхболд, түүний хүү Э.Ганболор нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд энэ сарын 2-нд шилжүүлжээ.
2026-07-07

Богдхан уулыг “боомилсон” төмөр хашаануудыг буулгая

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрал мөрөөдлөө биелүүлж, Чандманийн амны Хийморийн овоо орчимд зэрлэг амьтны эко гарц байгуулах гэж буй аж. Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан энэ талаар хуваалцаад, нийслэлийн ерөнхий архитектор Б.Батцолмонгийн гарын үсэг бүхий ажлын зураг хавсаргажээ.
2026-07-07

Шатахууны хомсдол нүүрлэхгүй гэв

Үндэсний их баяр наадмын амралт эхэлж, дотоодын аялал жуулчлал эрчимжиж буйтай холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлэл өгч, газрын тосны бүтээгдэхүүний өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “АИ-92 автобензин 71 552 тонн буюу 33, АИ95 3965 тонн буюу 44, дизель түлш 27 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна.
2026-07-07

Улсын комиссынхны увайгүй үйлдлүүд хэзээ төгсгөл болох вэ 

Барилга, байгууламж хүлээн авч, ашиглалтад оруулах зөвшөөрөл олгодог Улсын комиссынхон хээл хахуулиар гарын үсгээ үнэлж буй талаар манай сонин удаа дараа хөндсөөр ирсэн. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сарын 25-ны 128 (8422) дугаартаа “Улсын комиссынхны гарыг хүндрүүлж, халаасыг нь түнтийлгэхгүй бол барилгыг ашиглалтад хүлээн авахгүй” нийтлэлээрээ хээл хахуулийн хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн болон өдгөө мөрдөн шалгуулж байгаа хүмүүсийн талаар хүргэсэн билээ. 
2026-07-07

ОХУ-ын дэд станцад гэмтэл гарсны улмаас баруун аймгуудад цахилгаан тасарчээ

ОХУ-ын Кызыл хотын “Чадан” дэд станцад гэмтэл гарсны улмаас баруун бүсийн аймгуудад цахилгаан тасарчээ. Тухайлбал, Баян-Өлгий аймагт энэ сарын 5-ны 20.00 цагт цахилгаан тасарсан бөгөөд өчигдрийн 11.30 цагийн байдлаар эрчим хүчинд холбогдоогүй хэвээр байв. Улмаар аймгийн хэмжээнд шатахууны хомсдол үүсээд буй аж.
2026-07-07

Хууль, урлаг огтлолцсон “Монгол хүний эрх, эрх чөлөө: Үндэсний урлагийн түүхээр аялахуй”

Үндсэн хуулийн цэцийн санаачилгаар хууль, урлаг гэсэн хоёр өөр салбарыг нэг цэгт огтлолцуулсан “Монгол хүний эрх, эрх чөлөө: Үндэсний урлагийн түүхээр аялахуй” хэмээх бүтээл хэвлэгджээ. Энэхүү ном нь Үндсэн хуулийн үзэл санаа, хүний эрх, эрх чөлөөний үнэ цэнийг дүрслэх урлагийн хэлээр олон нийтэд хүргэх зорилготой.
2026-07-06

“Балетын олимп”-д монголчууд түүхэн амжилт үзүүлэв 

Москвагийн олон улсын балетын XV уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон УДБЭТ-ын балетын жүжигчид өндөр амжилт үзүүллээ. “Балетын олимп” гэгддэг хамгийн нэр хүндтэй балетын уралдаануудын нэг, дөрвөн жил тутам зохион байгуулагддаг энэхүү наадамд дэлхийн өнцөг булан бүрээс 358 бүжигчин оролцох хүсэлт ирүүлснээс 158 нь шалгарч, өрсөлдөх эрхээ авсан юм.
2026-07-06

Хөх тэнгэрийн орноор аялуулах үндэсний урлагийн их цэнгүүн 

Монгол түмний төрт ёсны уламжлалт Үндэсний их баяр наадам хаяанд ирж, дэлхийн өнцөг булан бүрээс гийчид айлчлан буйдхан нийслэл маань олны хөлд дарагджээ. Эл өдрүүдэд ардын урлагийн үзүүлбэр, Монгол соё­лын гайхамшгийг үзэж сонирхох нь нэн таатай буюу. Өнгөрсөн сарын 3-наас эхлэн бөмбөгөр улаан театрын тайзнаа Үндэс­ний урлагийн их театрын 100 гаруй уран бүтээлч “Land of the sky” хэмээх тусгай тоглолтоо нээсэн бөгөөд энэ зуны турш өдөр бүр толилуулах аж.
2026-07-06

Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн XI тайланг НҮБ руу илгээнэ

Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын XI тайланг НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах үзлийг устгах хороогоор хэлэл­цүүлэхээр илгээх болсныг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хам­гааллын яамнаас мэдээллээ.
2026-07-06

Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Улсын Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, нийслэлийн удирдлагуудын  хамт Багануур дүүрэгт ажиллаж, Багануурын үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжих Нүүрс пиролизын үйлдвэрийн төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явцтай танилцлаа.
2026-07-06