Дундговь аймгийн Баянжаргалан сумд 300 МВт-ын цахилгаан станцын шав тавив
“Монголын алт” (МАК) ХХК Дундговь аймгийн Баянжаргалан сумд 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулахаар өнгөрсөн баасан гарагт шав тавилаа. Хөөтийн уурхайг түшиглэн байгуулах эл цахилгаан станц нь тус компанийн хэрэгжүүлж буй нүүрсэнд түшиглэсэн эрчим хүчний анхны төсөл юм.
2026-07-06
Хууль бус, хүнд суртал нь саад болж байна
Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, төрийн оролцоог хумих чиглэлд томоохон реформуудыг “тунхаглаж”, эрх баригчид ар араасаа сүржин мэдэгдэл хийх ч бодит байдалд нөхөрлөл, компани байгуулахын тулд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн явцаас эхлээд олон хүнд сурталтай нүүр тулж буй юм.
2026-07-06
Хаврын чуулганаар 278 хууль, тогтоол баталжээ
УИХ-ын хаврын чуулганыг өнгөрсөн баасан гарагт завсарлуулав. Чуулганыг Н.Учрал нээж, С.Бямбацогт хэмээх УИХ-ын дарга хаасан юм. Үүгээр нийт 278 хууль, тогтоолыг хэлэлцэн баталсан аж. Анхдагч хэмээх тодотголтой хуулийн төслүүдийг сүүлийн үед гишүүд нэлээд өргөн барих болсон. Тэгвэл 18 анхдагч хууль баталсны дотор Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль багтжээ.
2026-07-06
Хөрсөнд буудаггүй хөтөлбөрийн шинэчлэл
“Залруулж болох сорилт болохоос биш, амьдралын сорилт биш”. Боловсролын сайд Л.Энх-Амгалан элсэлтийн шалгалтад тааруу оноо авсан төгсөх ангийн сурагчдад ийм “сургамж” хайрлалаа. Энэ жилийн элсэлтийн шалгалтын дундаж оноо улсын хэмжээнд урьд жилүүдийнхээс эрс доогуур гарсан нь зөвхөн төгсөх ангийн сурагчид, тэдний гэр бүл, ойр дотнынхны асуудал төдий бус, манай улсын боловсролын салбарын гажуудал, доройтлыг илчлэн харуулсан явдал байлаа.
2026-07-06
“Тролл арми”-ийн захиалагч Л.Оюун-Эрдэнэ
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү.
2026-07-06
Азийн хөгжлийн болон “Голомт” банк 64 сая ам.долларын гэрээ байгуулав
Азийн хөгжлийн болон “Голомт” банк нь Монголд тогтвортой, хүртээмжтэй санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тодруулбал, Азийн хөгжлийн банкнаас бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид, ялангуяа эмэгтэйчүүдэд олгох зээлийн хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор 64 сая ам.долларын зээлийг Голомт банканд олгосон юм байна.
2026-07-04
Хүлэрт намгийн эко танхимтай боллоо
“Дэ нэйче консерванси” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, МУИС-ийн Экологийн боловсролын төв хамтран Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуульд хүлэрт намгийн танин мэдэхүйн эко танхим байгуулжээ.
2026-07-03
“XLSSC 122” сансрын хувьслын онолыг өөрчлөх үү
2014 онд илрүүлсэн “XLSSC 122” галактикийн бөөгнөрлийг “Уэбб” сансрын дурангаар нарийвчлан судлах ажлын хүрээнд 10 тэрбум гаруй жилийн өмнөх болохыг нь тогтоосон талаар АНУ-ын Одон орон судлалын нийгэмлэгээс эрхлэн гаргадаг “The Astrophysical Journal Letters” сэтгүүлийн өнгөрсөн сарын сүүлийн 10 хоногийн дугаарт нийтэлжээ. Эрдэмтэд “Сансрын хувьслын онолын дагуу том галактикийн бөөгнөрөл орчлон ертөнцөд 10 тэрбум жилийн тэртээд буюу Их тэсрэлтээс 3.8 тэрбум жилийн дараа үүсэж эхэлсэн.
2026-07-03
Цагаачдын “эрлэг” Трамп
Америкийг дахин агуу болгоё” (Make America great again) уриатайгаар сонгогдож, “Нэгдүгээрт Америк” (America first) гэх үзэл санааг тууштай баримталж буй Дональд Трамп нь АНУ-ын түүхэнд Гровер Кливлендээс хойш хоёронтоо сонгогдсон анхны Ерөнхийлөгч. Тус улсын 45 болон 47 дахь Төрийн тэргүүн түүний улс төрийн гол нэрийн хуудас нь цагаачлалын эсрэг бодлого билээ.
2026-07-03
Дэлхийг нарны “савраас” суллах боломжийг эрэлхийлж байна
Нар хэмээх аварга гараг үгүй болох цагт сансрын уудмаас үй түмэн од, эрхэс, гараг, сүүлт од арчигдана. Ийм үйл явц тохиох нь гарцаагүй. Магадгүй хэдэн зуу, сая, тэрбум жилийн дараа гэхээр бидэнд дэндүү хол, бүр хамаагүй ч байж мэдэх ойлголт. Гэтэл үнэндээ энэ нь хүн төрөлхтний оршихуйтай шууд холбоотой асуудал учраас дэлхийн эрдэмтэн судлаачид үүнд сэтгэлээ чилээж, галт гаргийн сүүлчийн тэсрэлтэд хуйхлагдахгүй үлдэх арга чарга хайсаар багагүй хугацааг үджээ.
2026-07-03
“Зүүд” биелж эхэлсэн
Сансраас дэлхий рүү эрчим хүч дамжуулах туршилт хийж буй талаараа Америкийн мэргэжилтнүүд мэдээллээ. Тодруулбал, нарны энергийг задгай сансарт хуримтлуулаад, манай гарагт илгээх практик туршилт бөгөөд энэ санаа нь саяхныг хүртэл уран зөгнөл төдий зүйл байв. Ийм зүйл боломжтой юу, үүнийг ямар зарчмаар бодит болгох вэ.
2026-07-03
Үргэлжилсэн цагаан шугам давж, урсгал сөрснөөс хүний амь эрсдэв
Хан-Уул дүүргийн III хорооны нутаг, Яармагийн замыг АжилчныгудамжтайхолбохоорТуулголындээгүүршинээр тавьсан гүүрийн орчимд өчигдөр өглөө зам, тээврийн осол гарч, хүн амиа алдлаа. Онцгой байдлын байгууллагад осол гарч, машины эд ангид хүн хавчуулагдсан гэх дуудлага 07.45 цагт өгчээ. Үүний дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиж гэмтсэн нэг иргэнийг гарган, эрүүл мэндийн, амиа алдсан хүний цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
2026-07-03
Нийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо
Тус төвийн өргөтгөлийг хүлээн авах үйл ажиллагаанд хотын дарга Б.Пүрэвдагва болон холбогдох албаны хүмүүс оролцов. Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Эрүүл-Үрс" төвийг өргөтгөн шинэчилснээр жилд 3000-3500 хүүхдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой болж, хүчин чадал 5-8 дахин нэмэгдэж байгаа юм. Өмнө нь тус төвд жил бүр 300-400 хүүхэд хэвтэн эмчлүүлж, дунджаар 1500 хүүхдэд амбулаторийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг байв.
2026-07-03
Шимтгэлээс чөлөөлөгдөх хүсэлт гаргах насыг 55-60 болгожээ
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг өчигдөр эцэслэн батлав. Энэ нь Б.Түвшин, А.Ариунзаяа тэргүүтэй хоёр тусдаа хэсэг гишүүн болон Засгийн газраас өргөн барьсныг нэгтгэсэн хувилбар юм. Энэ талаар төсөл санаачлагч гишүүд мэдээлэл хийлээ. Эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн дагуу аливаа албан байгууллага нийт ажилтныхаа хоёр хувьд тэнцэх ахмад настан ажиллуулах үүрэгтэй аж. Мөн 65 нас хүрсэн ахмад ажилтан өөрөө хүсвэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлүүлэх хүсэлт гаргах эрхтэй юм байна.
2026-07-03