Нуурын усанд боогдсон жараахайнуудыг гол руу шилжүүлжээ
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Ховд багийн Ачит нуурын усан хоолойд боогдсон жараахайнуудыг Ховд гол руу шилжүүлэх ажлыг сумын байгаль хамгаалагч, нутгийн иргэдтэй хамтран зохион байгуулсан талаар БОАЖЯ-аас мэдээллээ.
2022-12-23
Монгол орны ихэнх нутгаар их цас унана
24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орохыг онцгойлон анхааруулж байна.
2022-12-23
Цахим платформоор дамжуулан өвлийн аялал жуулчлалыг олон улсад сурталчилна
Өвлийн аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр “Шинэ жилээр Монголд” жуулчны хөтөлбөрийг 2022 оны арванхоёрдугаар сарын 25-наас 2023 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд зохион байгуулахаар боллоо. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БОАЖЯ, НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо тэргүүтэй байгууллагууд хамтарна.
2022-12-22
"Монголд зочлох жил 2023" арга хэмжээний календарь батлагдлаа
"Монголд зочлох жил 2023" аялал жуулчлалын жилийн хүрээнд Монгол Улсыг олон улсад сурталчлах 22, бүс орон нутгийн шинжтэй жилийн туршид зохион байгуулах 69, нийт 91 эвэнт арга хэмжээг тодорхойлон Засгийн газрын хуралдаанаар танилцуулж календариа эцэслэв.
2022-12-22
Ойрын хоёр хоногт нутгийн зүүн хагаст явган шуургатай байна
Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна.
2022-12-21
Улаанбаатарын утааг салхи л “намжааж” байна
Улаанбаатарын утаа өнгөрсөн оны өвөл Засгийн газрын анхаарлын төвд байсан. Үүнд иргэдийн дуу хоолой чухал үүрэг гүйцэтгэсэн. Харин одоо Засгийн газар агаарын бохирдолд анхаарах манатай бужигнаантай, “савлагаатай” байна. Иргэд ч нүүрсний хулгайн хэргийн хойноос хөөцөлдөөд, амьсгалах эрхийнхээ төлөө дуугарах чсөхөөгүйявна. Энэ хооронд нийслэлийн агаарын чанар улам муудсаар, иргэд хордсоор. Улаанбаатарын утааг салхи л “намжааж” байна.
2022-12-20
Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үйлчилгээний хөлс авахаа больжээ
“Хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд явуулах хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг хянаж, хүлээн авах үйлчилгээний хөлсний хэмжээ”-нд геологи хайгуулын ажлын төлөвлөгөө тайлан, геологи хайгуулын ажлын төлөвлөгөөг давтан, геологи хайгуулын ажлын үр дүнгийн болон геологи хайгуулын ажлын үр дүнгийн тайланг давтан хянуулах хөлс багтдаг аж.
2022-12-19
Нийслэлд 12-14 хэм хүйтэн байна
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2022-12-19