Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна
Маргааш 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
2023-06-04
Тусгай хамгаалалттай газарт “Жим” хөтөлбөр хэрэгжүүлнэ
Хүүхэд, залууст экологийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монгол экологи төв” төрийн бус байгууллага Хөвсгөлийн болон Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай хамтран “Жим” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд жим замын зохистой төлөвлөлт, ач холбогдлыг сурталчлан таниулж, жишиг болохуйц ажлууд хийхээр төлөвлөсөн байна.
2023-06-02
Аялал жуулчлал, тусгай хамгаалалттай бүс дэх 1100 нүхэн жорлонг буулгажээ
БОАЖЯ-ны газар, хэлтсийн дарга нар цаг үеийн асуудлаар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Энэ оны тавдугаар сарын байдлаар тус яамныхан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 90 иргэн, аж ахуйн нэгжид 78.6 сая төгрөгийн торгууль ногдуулснаас 55.6, 20 иргэн, аж ахуйн нэгжид 59.5 сая төгрөгийн нөхөн төлбөр оноосноос25.3 саяыг нь төвлөрүүлээд буй гэнэ. Гомдол, мэдээллээс харахад хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан, ашигт малтмал хууль бусаар хайсан, мод зөвшөөрөлгүй бэлтгэсэн, дүгнэлт, гэрээгүй атлаа ус ашигласан, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгүйгээр үйл ажиллагаа явуулсан зөрчил зонхилж байгааг мэргэжилтнүүд дурдлаа.
2023-05-31
"Уур амьсгал ба цэвэр агаар-2023" бага хуралд Б.Бат-Эрдэнэ сайд оролцож байна
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Армида Алисжабана БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр талын болон бүс нутгийн хэмжээнд цэвэр агаарын төлөөх үр дүнд суурилсан хамтын ажиллагааг сайжруулах, гарч буй шинэ санаачилгуудыг идэвхжүүлэх, бүс нутгийн холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг бататган хэлэлцлээ.
2023-05-29
14 тусгай сангийн мэдээллийг ил болголоо
ЦХХХ-ны сайд Н.Учрал хэвлэлийнхэнд энэ талаар мэдээлэхдээ “Тусгай сангаас зээл, тусламж авсан аж ахуйн нэгж, байгууллагууд санхүүжилтээ зориулалтын дагуу, зөв зарцуулсан, эсэхэд бодитой хандах хэрэгтэй. Ийм сан байх ёсгүй гэж туйлширч, зээл авсан болгоныг буруутгаж болохгүй. Ил болгосон мэдээлэлд үндэслээд асуудалд шинжлэх ухаанч, баримт, статистиктай хандах нь чухал” гэсэн юм.
2023-05-29
“Амьсгалдаг” байшин
Тодруулбал, “winter garden” буюу нарны гэрэл удаан тусдаг урд, баруун урд зүгрүү харуулж барьсан шилэн хана, дээвэр бүхий өрөө гаргажээ. Доор нь зоорь ч барьсан уг өрөө нь нар ургахаас шингэх хүртэлх хугацаанд нэмэлт төхөөрөмж, дулаан үүсгүүр шаардахгүйгээр халах бөгөөд эл өрөөнөөс байшингаа битүү тойруулан дулаан сэлгэх завсар гаргаж өгсөн байна.
2023-05-29
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ихэнх нутгаар дунджаас бага, харин Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр дунджийн орчим байх төлөвтэй байна.
2023-05-27
Хөвсгөлд жуулчны мэдээллийн төв байгуулах нь
“Эн эй пи групп” ХХК үүний зураг төслийг боловсруулж, төслийн нэгжид хүлээлгэн өгчээ. Мэдээллийн төвийн барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлж, ирэх жилд багтаан ашиглалтад оруулах гэнэ.
2023-05-26
Зочдод ээлгүй зочлох жил
...Тэгэхээр бид ирэх саруудад илүү хариуцлагатай байх шаардлага тулгарлаа. “Байгаа нь лэнэ”, “Яах чаргагүй” гээд тоомжиргүй хандаж болохгүй. Өмнөх алдаанаасаа сургамж аваад, дараа дараагийнхаа арга хэмжээг илүү хариуцлагатай зохион байгуулахад анхаарах нь бидэнд олон талаараа ач тустай...
2023-05-25
Улаанбаатарт 10 хэм дулаан байна
Ойрын хоёр хоногтоо нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүвтэр байна. Улаанбаатарт өдөртөө 10, шөнөдөө 4 хэм дулаан байна. Шиврээ бороотой.
2023-05-25
Дугуйчид олимпын эрхийн төлөө уралдана
Засмал замын дугуйн 2023 оны Азийн АШТ зургадугаар сарын 7-13-ны өдрүүдэд Тайландын зүүн эрэг дэх Районг хотноо болно. Насанд хүрэгчдийн ангилалд алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид Парисын олимпын эрхээ шууд авах энэхүү тэмцээнд оролцохоор 42 улс мэдүүлгээ өгчээ.
2023-05-24
Төрийн өмчийн 11 цэцэрлэг, есөн сургуулийг ногоон байгууламжтай болгоно
Эдгээрт “Тансаг ландшафт”, “УБТ гарден”, “Люкс ландшафт” зэрэг ойн мэргэжлийн байгууллагынхан ногоон байгууламжийг хэрхэн арчилж, хамгаалах чиглэлээр гурван жилийн турш зөвлөмж, чиглэл өгч ажиллах нь. Төслийн хүрээнд сургууль, цэцэрлэгүүдэд нийт 4000 гаруй гоёлын мод, 10 мянга орчим хайлаасыг ногоон хашлага хэлбэрээр тарихаар төлөвлөжээ.
2023-05-24