Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Байгаль хамгаалагчдын амьдралыг харуулсан “Тайгын эзэн” УСК нээлтээ хийлээ

Зохиолч Н.Эрдэнэбатын бүтээл “Тайгын эзэн” уран сайхны киног эгэл даруухан, эх дэлхийгээ хамгаалах үйлсэд чин сэтгэл зориулан ажиллаж байгаа Байгаль хамгаалагчдад зориулан бүтээжээ.
2023-05-13

2022 онд Архангай аймгийнхан аялал жуулчлалаасаа 245 сая төгрөгийн татвар төлжээ

2022 онд Архангай аймгийнхан аялал жуулчлалаасаа 245 сая төгрөгийн татвар төлжээ
2023-05-13

Улаанбаатарт 18 хэм дулаан байна

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар дулаахан байна. Улаанбаатарт өдөртөө 18, шөнөдөө 1 хэм дулаан байна. 
2023-05-13

23 300 ширхэг тарьц, суулгац үнэгүй олгохоор бэлтгэжээ 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар “Тэрбум мод” хөдөлгөөн, Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд энэ хавар Улаанбаатар хотын найман байршилд иргэд, төрийн байгууллагынхнаар мод тариулахаар болсон. Тэгвэл тус газрынхан хотоо “ногооруулах” санаачилгад нэгдсэн хүмүүст үнэ төлбөргүй олгохоор зургаан зүйлийн навчит болон шилмүүст модны 23 300 тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ. Урьдчилсан тооцооллоор Бумбатын булаг орчимд 1000, Айцын аманд 2000, “Хайрхан хөгжлийн төв”-ийн талбай, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мод үржүүлгийн газарт тус бүр 3000, “Ногоон хэрэм” төслийн талбайд 4000, “Инчон мөрөөдлийн төгөл”-д 5000, “Баянгол”, “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд 5300 мод, сөөг тариулахаар төлөвлөсөн байна. 
2023-05-12

Туул голын хамгаалалтын бүсэд 5000 бургас тарих ажил эхэллээ

 “Бүх нийтээр мод тарих өдөр” эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай.
2023-05-12

"Бүх нийтээрээ мод тарин үндэсний өдөр"-өөр 312 байгууллага 8 байршилд мод тарина

  2023 оны хаврын улирлын тарилтыг улс, орон даяар зохион байгуулах, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэх, зохистой арчилгааг түгээн соён гэгээрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах хүрээнд төр, хувийн хэвшлийн 312 байгууллагыг хамруулан 6 байршилд мод тарих, тарьсан модоо арчлах ажлыг 2023 оны 05 сарын 11-нээс 19-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
2023-05-12

Хэрлэн голын хайрганы олборлолтыг зогсоож, нөхөн сэргээлт хийж эхэллээ

1980-аад оноос хайрга олборлож эхэлсэн Хэрлэн голын хайрганы карьер нь нийт 27,89 га талбайтай болжээ. Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт байршилтай энэхүү хайрганы карьер нь Хэрлэн голын хамгийн тулгамдсан асуудал тул онцгой анхаарч ажиллаж байна.
2023-05-12

Мод сүйтгэж, барилга барьсан компанийн үйл ажиллагааг зогсоолоо

Өмнө нь 2018 онд иргэний гомдлын дагуу шалгаж, барилгын суурь ухахдаа бургас сүйтгэсэн зөрчилд экологи эдийн засгийн үнэлгээг 1000 м2 газарт тооцуулж, нөхөн төлбөр 2 288 000 төгрөг, 3 000 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч барагдуулсан байна.
2023-05-12

Улаанбаатарт 17 хэм дулаан байна

Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар дулаахан байна. Улаанбаатарт өдөртөө 17, шөнөдөө 2 хэм дулаан байна. 
2023-05-12

Ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй сүйтгэсэн компанийг торгоно гэв

Хан-Уул дүүргийн нутагт дэвсгэрт урьд шөнө ногоон байгууламж бүхий талбайг сүйтгэж, моддыг тайрч буй мэдээлэл цахим орчинд цацагдаж, иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Эл асуудалтай холбогдуулан Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа 
2023-05-11

Хан Хэнтийн УТХГ-аас 5 тонн хог цэвэрлэжээ

 "Хан Хэнтий" Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас 5 тонн хог цэвэрлэжээ. Тодуурбал, энэ сарын 05-07-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь хамгаалалтын захиргааны Чулуут хэсгийн хамт олон Чулуут голоос Өлгийн амны орон нутгийн пост хүртэлх 52 км зайд зам дагуух хог хаягдлыг цэвэрлэж, 4 тонн хогийг Түнхэл тосгоны төвлөрсөн хогийн цэгт буулгасан байна.
2023-05-11

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлнэ

Одоогоор Монгол Улсад бүртгэлтэй нийт автомашины 0,05 хувийг цахилгаан автомашин эзэлдэг ба тодруулбал суудлын 500 гаруй, автобус 100 гаруй байдаг байна. Энэ нь маш бага үзүүлэлт бөгөөд үүнийг нэмэгдүүлж чадвал Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулахад бодит нөлөөлөл авчрах юм.
2023-05-11

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шар усны болон уруйн үерээс сэрэмжлүүллээ

Өнөөдрөөс баруун аймгуудад агаарын температур тогтмолжиж, дулаарах тул Алтайн уулархаг нутгаар орсон цас хайлж, их хэмжээний үер буух эрсдэлтэй гэнэ. Иймд цаг уурчид дээрх бүсэд суурьшин амьдарч буй иргэдийг уруйн болон шар усны үерээс сэрэмжлүүлэв. Түүнчлэн хуурайшилтын үе тохиож буйтай холбогдуулан түймрийн аюулаас болгоомжлохыг санууллаа. Увс, Ховдын хойд болон баруун, Булган, Архангайн зүүн, Завханы хойд хэсгээр хуурайшилтын зэрэг аюултай, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Төв аймаг болон нийслэлийн нийт нутгаар дунд түвшинд буй аж. Тиймээс иргэдийг аялж зугаалахдаа, ногоон бүсэд зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулав. 
2023-05-11

Улаанбаатарт 13 хэм дулаан байна

Өнөө, маргаашдаа Алтайн уулархаг нутгаар цас хайлж, шар усны үер буух нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан бол шөнөдөө 5 хэм хүйтэн байна. 
2023-05-11

Суулгац, үрслэгээ эрэлттэй байна

Паркийн модлог сарнайн үнэ 70 000 төгрөг. Энэ нь гурван метр өндөр ургадаг гэнэ. Түүнчлэн тоор болон давжаа алимны модны суулгац тус бүр нь 45 000, нэрснийх 80 000, үхрийн нүд, тошлойнх 25 000, усан үзмийнх 50 000 төгрөгийн үнэтэй байлаа. Жимсний моднуудаас хамгийн эрэлттэй нь чавга болон лийрийн суулгац гэдгийг борлуулагч аж ахуйн нэгжийнхэн хэлсэн. Худалдан авагчдын тухайд тэдгээр модыг хэрхэн арчлах, сортууд нь ямар ялгаатай зэргийг тодруулж байв. 
2023-05-10

Хан хөхийн нурууны УТХГ-ийн 4 сумын 800 гаруй иргэдэд уламжлалт байгаль хамгааллыг таниуллаа  

Хан хөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтнүүд орчны бүсийн Цагаанхайрхан, Баруунтуруун, Зүүнхангай, Завхан аймгийн Тэс сумдад ажиллалаа.
2023-05-10

Увс аймгийн 12 сумаас 745 малын сэг, зэм түүж, устгажээ

Увс аймгийн 12 суманд 745 мал, амьтны сэг зэмийг цэвэрлэж, устгаж халдваргүйжүүлэн устгав.  
2023-05-10

ГССҮТ-ийн төгсөгчид гадна талбайдаа мод тарьлаа

ГССҮТ-ийн Эрдэм шинжилгээ сургалтын албаны үндсэн мэргэшлийн сургалтанд 2020-2022 онд хамрагдсан нийт төгсөгчдийн зүгээс төвийн гадна талбайн тохижилт, ногоон байгууламжид хувь нэмрээ оруулан,  эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй иргэдэд ая тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхээр зорьсон байна.
2023-05-10