Баянцагааны талд хамгаалалтын дотоод бүсчлэл тогтооно
Тухайн бүс нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар 2014 онд улсын тусгай хамгаалалтад авсан ч бэлчээрийн хэт ашиглалтын нөлөөгөөр сүүлийн жилүүдэд ихээхэн талхлагдаж доройтсон байна. Шарилж, лууль зэрэг хөл газрын ургамал зонхилсноос хөрсний үржил шим алдагдаж, цагаан зээр нутаглах боломжгүйд хүрчээ
2023-04-21
Хуванцраар шагай, хувцсаар цаас үйлдвэрлэж байна
Бид хог хаягдлаа дахин боловсруулах боломжтой ч хөрсөнд хаяж үлдээдэг, байгальд ээлгүй улс болоход ойрхон гэдгийг иргэд, олон нийтэд хүргэх зорилготой “Хогны хувьсал” арга хэмжээ өчигдөр боллоо. Хог хаягдал боловсруулах, түүгээр бүтээгдэхүүн хийдэг 30 орчим аж ахуйн нэгж, байгууллага анх удаа үүнд нэгдсэн юм .
2023-04-21
Байгаль орчны мэргэжил сурталчлах өдөрлөг боллоо
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, “Эко Ази”, Олон улсын Улаанбаатарын их сургууль хамтран “Бидний мэргэжил ба ногоон ирээдүй” байгаль орчны мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгууллаа. Байгалийн шинжлэх ухааны мэргэжлээр суралцагсдын тоо сүүлийн жилүүдэд цөөрч байгаагийн хэрээр эл салбарт ажиллах хүний нөөц хомсоджээ. Тиймээс байгаль орчны салбарын хөгжил, ирээдүйн үнэ цэнийг хүүхэд, залууст ойлгуулах, төрийн өмчийн их сургуулиудын хөтөлбөрүүдийг танилцуулах, элсэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор ийм үйл ажиллагаа санаачилжээ.
2023-04-20
Нүхэн жорлонд “дийлдсэн” хүчгүй стандарт
Ямар жорлонг стандарт хангасан гэж үзэх вэ. Сайжруулсан, эко ариун цэврийн байгууламж гэж юуг хэлэх вэ. Энэ асуултыг ойр тойрныхондоо тавиарай. Онож хариулах нь ховор болов уу. Уг нь манай улс ариун цэврийн байгууламжийн стандарттай, тэр нь нэлээд өндөр шаардлагатайд тооцогддог юм байна. Даанч үүнийгээ хэрэгжүүлдэггүй аж. Энэ нь нэгдүгээрт, иргэд мэдлэг, мэдээлэлгүйтэй, хоёрдугаарт, хяналт сул байдагтай холбоотой гэнэ. Судлаач Х.Түмэндэлгэр “Монголчууд уламжлалт сэтгэлгээнээсээ салахгүй байгаа учир жорлонгийн хувьсгал хийж чаддаггүй. Эко, байгальд ээлтэй, био, сайжруулсан гэх янз бүрийн тодотголтой ариун цэврийн байгууламж барьж буй эдгээр нь стандартын шаардлагад нийцдэггүй. Материал, хэлбэр хийцийг нь өөрчлөөд л өнөөх уламжлалт, модон жорлонгоо барьчихдаг. Тэгээд үүнийгээ “гоёор” нэрлэдэг.
2023-04-20
"Улаанбаатар травэл экспо - 2023" аялал жуулчлалын үзэсгэлэн болно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 2023 оны тавдугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд Мишээл экспо төвд ес дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
2023-04-20
Богдхан уулын Түрэгний аман дахь хог хаягдлыг цэвэрлэжээ
Богдхан уулын Түргэний ам, ХУД-ийн 14-р хорооны заагт байрлах Түргэний голын постын ойролцоо цугларсан хог хаягдлыг цэвэрлүүлэх ажлыг хамгаалалтын захиргаанаас оршин суугчидтай хамтран зохион байгуулсан хэмээн БОАЖЯ-аас мэдээллээ.
2023-04-20
Моторт завиар загас агнахыг хориглох шаардлагатай гэв
бүх төрлийн моторт завиар загас агнахыг хуулиар хориглох, байгальд халтай, халгүй хэмээн жилийн жилд талцуулдаг тураг гогой буюу хар галууны асуудлыг бүрмөсөн шийдэх шаардлагатайг талууд энэ үеэр хөнджээ.
2023-04-19
Улаанбаатарт 3 хэм дулаан байна
Өнөө шөнө Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутаг, Булган, Төв аймгийн өмнөд хэсгээр, маргааш өдөр Төв, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Өвөрхангайн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Мөн Сэлэнгэ, Дарханы нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурна.
2023-04-19
Хог хаягдлыг шатааж, эрчим хүч боловсруулах үйлдвэр барих талаар судална
БНХАУ-ын Төрийн өмчит “Тианжин Тида” компани нь хог хаягдал дахин боловсруулах, үүнээс эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх туршлагатай бөгөөд БНХАУ-д одоогоор 20 гаруй ийм төрлийн станцыг ашиглалтад оруулжээ. Тус компани нь Монгол Улсад Хог хаягдлыг шатааж, эрчим хүч боловсруулах төсөл хэрэгжүүлэх хүсэлтийг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэд тавьсан байна.
2023-04-19