Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Улаанбаатарт 17 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан бол шөнөдөө нэг хэм хүйтэн байна. 
2023-04-18

39 настай эрэгтэй согтуу эмэгтэйд хутгалуулж, гэмтжээ

Тус дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 39 настай, эрэгтэй “Т” гэгчийг 48 настай, эмэгтэй “Т” гэгч нь согтуурсан үедээ хутгалж, гэмтээснийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
2023-04-17

ЦУОШГ: Маргааш баруун аймгуудын нутгаар байгалийн гамшигт үзэгдэл болно

  Маргааш өдөр Увсын өмнөд, Говь-Алтайн баруун болон хойд, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурна. 
2023-04-17

"Боомт түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ"

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийг эрчимтэй явуулах, салбар хоорондын уялдааг хангах асуудлаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Боомтын Сайд Б.Тулга нар хоёр талын холбогдох албаны хүмүүсийн хамт уулзалт хийв.
2023-04-17

“KFCLAND-Аз жаргалын хотхон” төсөл шүүмжлэл дагуулсаар байна

Нийслэлийнхний амралт чөлөөт цагаа өнгөрөөдөг газруудан нэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Тус хүрээлэнгийн 973 га талбайн 1.1 га-д “KFCLAND-Аз жаргалын хотхон” төсөл хэрэгжүүлэх болсон нь шүүмжлэл дагуулсаар буй
2023-04-17

Богдхан ууланд зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаа явуулж байсныг зогсоожээ

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газрын дарга, мэргэжилтнүүд болон Хамгаалалтын захиргааны алба хаагчид, байгаль орчны байцаагч нар 2023 оны дөрөвдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Богдхан уулын дархан цаазат газарт үйл ажиллагаагаа эхлүүлээд буй зарим иргэн, аж ахуй нэгжүүдийн газар дээр нь хяналт тавин ажиллав.
2023-04-17

Улаанбаатарт 5 хэм дулаан байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай, хуурайшил ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан бол шөнөдөө 5 хэм хүйтэн байна. 
2023-04-17

Эрчим хүч “үйлдвэрлэгч” байшинг танилцуулав

Барилгын зураг төсөл, инженерийн шугам сүлжээний угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бьюлдингс техноложи” компани сэргээгдэх эрчим хүчээр халаалт, цахилгаанаа шийдэх амины орон сууцын шинэ технологи нэвтрүүлж эхэлснээ өчигдөр танилцууллаа
2023-04-14

Малчдад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүллээ

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хүрээнд Хамгаалалтын захиргааны ажлын төлөвлөгөө гарсны дагуу Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хангайн нурууны өмнөд хэсэг Галуут сумын байгаль хамгаалагч нар тус сумын ЗДТГ-тай хамтран ажиллаж Мандал 5-р багийн айл өрхүүдэд мэдээлэл хүргэж ажиллажээ. 
2023-04-14

14 аж ахуйн нэгжийг 20.5 сая төгрөгөөр торгов

БОАЖЯ-ны мэргэжилтнүүд нийслэл, орон нутагт хуш модны самар боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 35 аж ахуйн нэгжийг шалгахад 14 нь зөрчилтэй байжээ. Тодруулбал, зориулалтын бус, технологийн хэвийн горим алдагдсан нөхцөлд ажиллаж байсан, самрыг стандартын шаардлага хангахгүй орчинд хадгалсан зэрэг зөрчил нийтлэг илэрчээ.
2023-04-14

Их Британи руу шууд нислэг үйлддэг болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Зочлох жил” болгон зарласантай холбогдуулан агаарын тээврийн либералчлалыг тэлэх зорилтыг дэвшүүлээд буй.
2023-04-14

Улаанбаатарт 5 хэм дулаан байна

Өнөө шөнө Хэнтийн баруун, Сүхбаатарын баруун болон өмнөд, Дорноговийн хойд хэсгээр, маргааш өдөр Сүхбаатарын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Мөн Дорноговийн  өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, нутгийн зүүн хагаст,  маргааш өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан бол шөнөдөө 9 хэм хүйтэн байна. 
2023-04-14

Самар боловсруулах 14 үйлдвэрээс зөрчил илрүүлж, 20 сая төгрөгөөр торголоо

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 02 тоот удирдамжийн хүрээнд Ойн дагалт баялаг болох хуш модны самрыг боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалтыг ой бүхий аймаг, нийслэл, сум орон нутгийн хэмжээнд 35 аж ахуйн нэгжийг хамруулан зохион байгуулж, зөрчил илрүүлсэн 14 аж ахуй, нэгжид 20 сая 500 мянган төгрөгийн захиргааны шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар хүргүүлжээ. 
2023-04-13

Цагаан зээр цаг агаарын хүндрэлээс болж хиарсан гэж дүгнэжээ

Дорнод аймгийн Халхгол, Матад сумын нутаг дэвсгэрт 428 зээр үхсэн гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Шинжээчид “Петрочайна дачин Тамсаг” компанийн ойролцоо үхсэн хоёр, өөр газарт байсан нэг, нийт гурван хүүрээс сорьц авч, гоц болон архаг халдварт, паразиттах өвчний, биогеохимийн, цацрагийн бохирдлын, хор судлалын, хордлогын гэсэн зургаан төрлийн шинжилгээ хийгээд дээрх дүгнэлтэд хүрсэн байна. Түүнчлэн хоёр зээрт задлан шинжилгээ хийхэд өвчин үүсгэгч, хүнд металл, цацрагийн бохирдол, хордлогын шинж илрээгүй гэнэ. Дүгнэлтэд нь “Дорнод аймагт бог малын хорогдол өндөр зэргийг харгалзан үүнийг байгаль, цаг уур, орчны экологийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж болохоор байна” гэжээ.
2023-04-13

“Өтөг бууц ихтэй газруудад дахин түймэр гарах эрсдэлтэй байна”

Дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар) найман аймгийн 18 сумд 29 удаа түймэр гарсны улмаас 202 880 га талбай шатаж, 15 гэр, сууц, 16 хашаа, нэг автомашин галд өртжээ. Энэ сарын 8-наас хойш Увс, Дорнод, Сүхбаатар, Булган аймагт нийт есөн удаа ой, хээрийн түймэр бүртгэгдсэнийг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Тус байгууллагын алба хаагчид өчигдрийн байдлаар Булган аймгийн Хутаг-Өндөр, Дорнодын Халхгол сумд гарсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байлаа. 
2023-04-13

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: "Улаанбаатар кап" 3Х3 сагсан бөмбөгийн тэмцээний талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа нэг хэм хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2023-04-13

Улаанбаатарт нэг хэм хүйтэн, цас орно

Маргааш өдөр Өмнөговийн нутаг, Дундговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өнөө шөнө Завханы зүүн хэсэг, Архангайн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр, маргааш өдөр Төв, Говь-Сүмбэр аймгийн нутаг, Дундговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Улаанбаатарт өдөртөө 1, шөнөдөө 4 хэм хүйтэн байна. 
2023-04-13

Дорнодод гарсан түймрийн хохиролыг тогтоох ажлын хэсэг Халхгол сумд ажиллаж байна

Аймгийн Засаг даргын 2023 оны А/202 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гарсан тал, хээрийн түймрийн улмаас байгаль экологи, биологийн төрөл зүйлд учирсан хохирлыг тогтоон, тухайн газар нутагт байгаа зэрлэг ан амьтдын ажиглалт, судалгааг хийхээр Халх гол суманд ажиллаж байна.
2023-04-12