Олон улсын эх дэлхийн өдрөөр хаягдал авах станц ажиллуулна
“Гялгар уутгүй Монгол” хөдөлгөөнийхөн Олон улсын эх дэлхийн өдөр дахивар авах явуулын станц ажиллуулахаар болжээ. Дөрөвдүгээр сарын 22-нд тохиодог эл тэмдэглэлт өдрөөр улс орнууд экосистем, байгалийн нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалахад олон нийтийн оролцоо хэр зэрэг чухлыг сурталчилж, мэдээ, мэдээлэл түгээдэг юм. Тэгвэл дээрх хөдөлгөөнийхөн тухайн өдөр гялгар уут, хуванцрын хор хөнөөлийг таниулах, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг сурталчлах, хаягдлыг дахин ашиглах боломжуудын талаар мэдээлэл түгээх өдөрлөг зохион байгуулах нь. Мөн энэ үеэрээ дахин боловсруулах, ашиглах боломжтой хаягдлуудыг иргэдээс авах юм байна.
2023-04-12
Улаанбаатарт 10 хэм дулаан байна
Маргааш өдөр Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. Мөн баруун болон говийн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан бол шөнөдөө 4 хэм хүйтэн байна.
2023-04-12
“KFCLAND-Аз жаргалын хотхон” төслийн хүрээнд худалдаа, үйлчилгээ эрхлэхгүй гэв
Нийслэлчүүдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай, урин дулаан цагт олноороо очдог газруудын нэг нь үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Гэтэл тус хүрээлэнгийн 1.1 га талбайд “KFCLAND-Аз жаргалын хотхон” гэх төсөл хэрэгжүүлэхээр болсон нь иргэдийн шүүмжлэлд өртөөд байна. Олон нийтийн өмч болох эл хүрээлэнд иргэд бизнес эрхлэх боломж хязгаарлагдмал атал том компани барилга барьж, худалдаа хийх нь, эсвэл газрыг нь зарчихсан байх гэх хардлага ч гарах болсон.
2023-04-11
Халхголын түймрийн тархалтыг зогсоожээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Хадын булаг” багийн “Уртын цагаан” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т дөрөвдүгээр сарын 08-ны өдөр гарсан хээрийн түймрийг хяналтад авч, тархалтыг зогсоогоод байна.
2023-04-11
Салхи тогтож, Дорнодын түймэр цурманд орлоо
Дорнод аймгийн Халх гол суманд гарсан түймэрт Нөмрөгийн байгаль хамгаалагчид ажилласан ба одоогоор түймэр асаж байгаа галын туяа харагдахгүй байгаа тухай мэдээллээ. Нөмрөгийн дархан цаазат газрын баруун эрэг дагуух газар галд өртсөн ба одоогоор зүүн тийш буюу Онгон бүс руу гал ороогүй байна.
2023-04-11
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
Өнөө шөнө зүүн аймгуудын нутгийн зарим газраар цасан шуурга шуурч, маргааш өдөртөө Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
2023-04-11
“Монголд зочлох жил”-ээс юу үлдэх вэ
...Манай улс“Монголд зочлох жил” санаачилгыгүлгэржишээтүвшиндхэрэгжүүлсэнтуршлагагүй, үүний хүрээнд ийсэн ажлууднь ч байгаа онож байгаагүй аж. Гэтэл20 жилийн дараа ч үүнийгээ давтсаар, яг ижил замналаар явж байгаа ньхарамсалтай. Энэянзаараа бол2023-2025 оны “Монголдзочлох жил”-ээс хэдэн сурталчилгааны самбар, олон улсын хурал, зөвлөгөөнд оролцсон гэсэн мэдээ л үлдэх нь...
2023-04-11
Сэлбэ голын эргийг аялал жуулчлалын бүс болгоно
Инженерийн хонгилын системийн тооцоо зураглал, ус, ариутгах татуурга, дулаан, цахилгаан хангамж, холбоо мэдээллийн шугам сүлжээ, инженерийн хонгилын системийн тооцоо зураглал, хот тохижилтын тооцоо, зураглал зэрэг нарийвчилсан судалгаа, ажлын зураг төслийг богино хугацаанд дотоодын мэргэжлийн байгууллагуудаар үе шаттайгаар хийлгэх асуудлыг хэлэлцэж, оролцогч байгуууллагууд нэгдсэн ойлгололтод хүрч, "СЭЛБЭ СЭРГЭЛТ" төслийг Засгийн газрын хуралдаанд оруулахаар тогтов.
2023-04-10
Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна
Маргааш өдөр Дундговь, Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Өмнөговийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өнөө шөнө төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
2023-04-10
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, 9, 10-нд говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан бол шөнөдөө 4 хэм хүйтэн байна.
2023-04-09
Улаанбаатарт 14 хэм дулаан байна
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан бол шөнөдөө 1 хэм хүйтэн байх нь ээ.
2023-04-08