67 цэцэрлэг, 21 эмнэлэгт агаарын чанар хэмжих төхөөрөмж суурилуулжээ
НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол Улсын Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2018-2023 онд “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төсөл хэрэгжүүлжээ. Төслийн үр дүн, сайн туршлагаас өчигдөр олон нийтэд танилцууллаа. Агаарын чанарын хяналт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн багц нэвтрүүлэх, нүүрснээс цэвэр технологид шилжих шийдлийг тодорхойлох зэрэг ажлыг төслийн хүрээнд хэрэгжүүлсэн гэнэ. Тухайлбал, монгол гэрийн дулаалга, халаалтын багцыг зургаан аймаг болон Баянзүрх дүүргийн 1600 өрхөд нэвтрүүлжээ. Энэ нь эрчим хүчний хэмнэлттэй технологи гэдгээрээ онцлогтой юм байна.
2023-03-29
Улаанбаатарт 11 хэм дулаан байна
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна. Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан бол шөнөдөө 6 хэм хүйтэн байна.
2023-03-28
Танилц: "Цэнхэр алт" усны салбарын үндэсний чуулганаас гаргасан 19 зөвлөмж
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулсан “Цэнхэр алт” үндэсний чуулганаар усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалах, усны үнэ, цэн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ус хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, засаглал, бодлогыг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах талаар дараах зөвлөмжийг гаргаж байна.
2023-03-27
“Тэрбум мод”-ныхоо тарьц, суулгацыг дотоодоосоо хангаж хүчрэхээргүй байна
Монгол Улс тэрбум мод тарих зорилт дэвшүүлээд хоёр жилийн нүүр үзлээ. Үндсэндээ зорилгоо биелүүлэх долоон жилийн хугацаа үлдсэн гэсэн үг. Олон улсын өмнө хэлсэн Ерөнхийлөгчийн амлалтыг биелүүлэхийн тулд монголчууд жил бүр 125 сая, өдөрт 342, цагт 14 мянга, секундэд 237 ширхэг мод тарих шаардлагатай гэсэн тооцоог иргэд гаргаад буй. Цаг хугацаа өнгөрөх тусам бид үүнээс олон мод тарих, илүү бүтээмжтэй, хурдтай ажиллах шаардлага тулгарч байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 21 аймаг, нийслэлд 3.8, уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүд 3.4, нийт 7.2 сая мод тарьжээ. Дэвшүүлсэн зорилтынхоо нэг хувийг ч биелүүлж чадаагүй гэсэн үг. Энэ оноос эхлээд жигд, өндөр үр бүтээмжтэй ажиллалаа гэж эергээр төсөөлөхөд жил бүр багадаа 142 сая, өдөрт 391 мод тарих шаардлага тулгарч байгаа юм. Тэгвэл үүнийг биелүүлэх нөөц, боломж бий юү?
2023-03-27
Онон голын сав дагуу 300 мянган мод тарьжээ
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Онон голын сав газар дагуух долоон сумыг хамруулсан “Мод дагаж ус, ус дагаж амьдрал” аяныг 2016 оноос хойш хэрэгжүүлж буй.
2023-03-24
Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байна. Улаанбаатарт өдөртөө 4 хэм, шөнөдөө 21 хэм хүйтэн байна.
2023-03-24
Монгол орны намгархаг газар хатсаар байна
Дэлхий дээрх биологийн төрөл, зүйлийн 40 хувиас илүү нь ус, намгархаг газраас хамааралтай өсөж, үржиж, төлжиж байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд Монгол орны ус, намгархаг газрын чийг буурсаар, хатаж, ширгэсээр буй. Тиймээс тус музейгээс “Цаг нь иржээ, ус намгархаг газрыг нөхөн сэргээе” уриа гаргаж, хүүхэд залуус сонирхохуйц, үзэсгэлэн дэлгэв.
2023-03-22