Хүн амын хүнсний хэрэглээний талаар хэлэлцэв
“Хөрс, хүнс, хүн тойрсон асуудал, шийдэл” хэлэлцүүлгийг өчигдөр ШУА-ийнэрдэмтэн, судлаачид зохион байгууллаа. Хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал, пестицидийн хэрэглээ, хяналт, зохистой хэрэглээ тойрсон асуудлаар эрдэмтэд энэ үеэр хэлэлцсэн юм. ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид “Хүн амын эрүүл мэнд нь хүнс болон хүрээлэн буй орчноос бүрэн хамааралтай.
2023-06-27
Д.Эрдэнэбилэг 3 тэрбум төгрөгийн барьцаа тавьж, хилийн хоригоо цуцлуулжээ
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, “Хөтөлийн цемент шохой үйлдвэр”-ийн хувьчлал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газарт шалгуулж байсан Д.Эрдэнэбилэг хилээр гараад, ирээгүй байгаа асуудлаар Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат мэдээлэл хийлээ.
2023-06-27
Хушны самар түүж эхлэх хугацааг нэг сараар хойшлуулав
Иргэд ойн дагалт баялаг түүж, бэлтгэхдээ харьяа газрынхаа байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авах ёстой ч үүнийг огт хэрэгжүүлдэггүй. Харин шинэ журамд аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, ойн анги, цагдаагийн байгууллага, байгаль орчны хяналтын улсын байцаагчдыг ойн нөөцийн ашиглалтын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов. Иргэдийн нэг удаа самар, жимс бэлтгэх дээд хэмжээг 50 кг-аар тогтоосон байна.
2023-06-27
11 аймгийн 32 суманд 70 удаагийн түймэр гарчээ
Сүүлийн 72 цагийн хугацаанд цаг агаарын хэт халалт, гэнэтийн хүчтэй салхи шуурга, аянга цахилгаанаас шалтгаалан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Матад сумдад нийт 5 удаагийн хээрийн гал түймэр гарлаа
2023-06-27
Иргэд хэдий болтол энд тэндхийн хогтой “ноцолдох” вэ
Үүнийг юу гэж ойлгох вэ. Гудамжны хоолны үйлчилгээ эрхлэгчид цаашид байнга цэвэрлэх ёстой болов уу. Хотын мээр “Үйлдлээрээ бусдыг уриалж байгаа та нараар бахархаж байна” хэмээн онгироох аятай магтжээ. Цаасан малгай өмсгөх гэдэг дээ. Хэдий болтол иргэд байсхийгээд нэгдэн, энд тэндхийн хог, бохиртой “ноцолдох” вэ. Улаанбаатар хот ямар өнгө төрхтэй байхыг тэнд хоол хийж худалддаг залуус шиг түр зуурын үйлчилгээ эрхлэгчид хариуцах ёсгүй. Харин хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамжийг цэвэр цэмцгэр байлгах үүрэг хүлээсэн байгууллагууд болон тэднийг хариуцагч Захирагчийн ажлын алба л шийдэх ёстой бөлгөө.
2023-06-27
Сайханы хөтөлд дүүжин гүүр ашиглалтад орууллаа
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Сайханы хөтөлд дүүжин гүүр барьж, энэ сарын 24-нөөс ашиглалтад оруулжээ. “Өргөн Сэлэнгэ үйлчилгээ” ОНӨААТҮГ болон хувь хүмүүс үүнийг барих санхүүжилтийг бүрдүүлсэн байна. Гүүрийн урт 60, өндөр нь 10 метр аж. 2020 онд тус газарт улсын төсвийн хөрөнгөөр шилэн гүүр барихаар төлөвлөж байсан ч хэрэгжүүлээгүй аж. Тиймээс эцэстээ иргэд санаачилгаараа ажил хэрэг болгохоор шийдсэн байна. Дүүжин гүүрээр явж, олсоор дамжин буухад 15-20 мянган төгрөгийн төлбөртэй.
2023-06-27
“Эрүү шүүлтгүй Монголын төлөө” зөвлөлдөх уулзалт болов
НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор жил бүрийн зургадугаар сарын 26-ныг Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр болгон тунхагласан. Үүний хүрээнд ХЭҮК өчигдөр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Уулзалтад шүүх, мөрдөн шалгах, хууль сахиулах байгууллагын албан тушаалтнууд болон хохирогчдын төлөөлөл оролцсон юм.
2023-06-27