Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа. Улмаар энэ өдрүүдэд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг энэ жил дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна.
2026-08-05
К.Роналдугийн хуримд хэн уригдав
Дэлхийн хамгийн алдартай хосуудын нэгд гарцаагүй орох нэрт хөлбөмбөгчин К.Роналду, загвар өмсөгч Ж.Родригес нарын хурим энэ амралтын өдрүүдэд болох гэж байна. Португал тоглогч өнгөрсөн оны намар П.Морганы шоунд оролцохдоо ДАШТ-ий дараа гэрлэнэ гэж мэдээлсэн бөгөөд “Хуримаа дэлхийн аваргын цомтой хамт тэмдэглэнэ гэж найдаж байна” гэсэн юм. Хосуудын хурим наймдугаар сарын 8-ны бямба гарагт К.Роналдугийн төрсөн Мадерай аралд болно. Зочдыг Мадера арлын гол хот Фуншалийн “Savoy palace” таван одтой зочид буудалд байрлуулах аж.
2026-08-05
Спорт ба энтертайнментын хослол “Триатлон-2026”
Нээлтэд Триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Энэтхэгийн Элчин сайд Атул Малхари Готсурве, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч М.Анар болон Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын удирдлагууд оролцлоо.
2026-08-05
О.Баасанцэрэн, Г.Одонбаатар нар олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
Монголын дартсын шигшээ багийн тамирчид БНСУ-ын Инчон хотод болсон “K darts festival 2026” олон улсын тэмцээнд 32 улсын 3500 гаруй тамирчинтай өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн ангилалд О.Баасанцэрэн (“Net-com darts”), Г.Одонбаатар (Neighbourhood сafe in UB) нар аваргын төлөө тоглож мөнгөн медаль хүртжээ.
2026-07-30
Дэлхийн чансаанд манайхаас 20 тамирчин багтав
Дэлхийн триатлоны холбооноос чансааг шинэчилснээ албан ёсоор танилцуулахад манай улсаас 20 тамирчин багтав. Дуатлоны эрэгтэй тамирчдаас Б.Алтан-Оргил (“Рөүд Монголиа” клуб) 281.09 оноогоор 28 дугаар байрт жагслаа.
2026-07-30
Азийн наадамд өрсөлдөх Монголын шигшээ баг
Монголын гольфын холбооноос зохион байгуулсан “Mt.Bogd championship 2026” тэмцээнд шигшээ багийнхан өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн багаас Б.Мөнхбаатар, эмэгтэйчүүдээс Б.Янжинлхам тэргүүн байрт шалгарч, “Маунт Богд” клубийн албан ёсны тамирчин болох болзол ханган ирэх жил тус клубт үнэ төлбөргүй бэлтгэл сургуулилалт хийх боломжийн эзнээр тодорлоо.
2026-07-30
Улаанбаатарт тивийн шилдгүүд тулалдах нь
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор олон улсын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн Улаанбаатар хотод ирэх сарын 3-нд эхэлнэ.
2026-07-30
59 настай ч гоол оруулсаар
Японы мэргэжлийн хөлбөмбөгчин Казүёоши Миура 59 настай ч зодог тайлсангүй тоглосоор, тэр бүү хэл гоол оруулсаар байна. Гэхдээ дөрвөн жилд нэг удаа гэж тодотгоё.
2026-07-29
Сүхбаатар аймагт мастеруудын спортын X наадам үргэлжилж байна
Сүхбаатар аймагт мастеруудын биеийн тамир, спортын X наадам өчигдөр эхэлсэн. Тус наадмыг Аймгийн Засаг дарга болон Монголын мастеруудын биеийн тамир, спортын холбооны ерөнхийлөгчийн баталсан удирдамжийн дагуу зохион байгуулж буй. Наадмын бэлтгэл ажлыг хангах зорилгоор Аймгийн Засаг даргын орлог¬ чоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллажээ.
2026-07-29
Т.Погачар домгуудын эгнээнд орлоо
Дэлхийн хамгийн нэр хүндтэй дугуйн олон өдрийн “Тур де Франс” уралдааны 2026 оны аваргаар Словенийн Тадей Погачар тодорлоо. Түүний ялалтыг урьдчилан таамаглаж болох байсан уу? Тийм ээ. Тэгэхээр сонирхолгүй байсан гэсэн үг үү? Огт тийм биш. Энэ жилийн “Тур” өмнөх жилүүдийнхтэй адил туйлын сонирхолтой болж, Т.Погачар домгуудын эгнээнд орж ирсэн юм.
2026-07-29
“Яруухан” гарди М.Лхагвагэрэл
Үндэсний болон чөлөөт бөх хэмээх хоёр өөр ертөнцөд зэрэг амжилт гаргаж, монгол түмнээ олимп, дэлхийн дэвжээнд баярлуулж яваа хүн бол Мөнхтөрийн Лхагвагэрэл. Түүнийг зөвхөн улсын гарди цол, эсвэл дэлхийн дэвжээнээс хүртсэн медалиар нь тодорхойлбол хэтэрхий хайрцагласан хэрэг болох биз ээ.
2026-07-25