Хятадад бензин болон дизель түлшний үнэ нэмэгдэв
Хятадын эрх баригчид бензин болон дизель түлшний дотоодын жижиглэнгийн үнийг нэмэгдүүлснээ мэдэгдэв. Энэ тухай БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны вэбсайт дээр нийтлэгджээ.
2026-03-24
Мөнхөрсөн үйлс
Италийский тухайн үедээ түүнийг гайхалтай эд байна гэж үзсэн ч шүүхийн шударга бус шийдвэр, эрх чөлөөгүй байдал, гэр бүлээс нь салгаснаас үүссэн сэтгэлийн гуниг шархыг нь түр хугацаагаар ч гэлээ зөөллөхөд нь энэ бүхэн нэмэр болдог байх даа гэж бодоод өнгөрсөн гэдэг. Энэ зөгнөл бодол бодит байдал болж, ердөө 20 жилийн дараа Зөвлөлтийн хүн шоронгийн хоригдлын удирдлагаар бүтээсэн хөлгөөр сансарт нисэхийг Италийский тэр үед яахан төсөөлөх.
2026-03-23
Дайн хэзээ дуусахыг хэн ч мэдэхгүй
2003 онд Ирак руу АНУ довтолж дэглэмийг нь халсан билээ. Дараа нь сунжирсан иргэний дайн болж, Өрнөдийн улс төрчдөд олны итгэл алдрах болсон. Тэгвэл Иран руу хийж буй одоогийн довтолгоон тэр үеийг санагдуулж байна гэнэ. Иракт хийсэн дайны шалтгаан нь тэнд оршин буй дэглэмийг солих явдал байж. Хүний эрхийг хамгаалах үүднээс энэ зорилтыг зарим хүн зөвтгөж байв. Өөрийн ард түмний эсрэг өдөөсөн Хусейний харгислалыг, түүний дотор курд хүн амынхаа өөдөөс химийн зэвсэг хэрэглэж байгааг яагаад ч зөвтгөх аргагүй байсан нь ойлгомжтой.
2026-03-19
Ким-ийн дөрөв дэх үе хэн байх бол
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун 2022 оноос охиноо дагуулж яваад байх болсон. Тэр хоёр пуужингийн туршилт хийхэд ч, үйлдвэрийн ажилчидтай уулзахад ч хамт явж харагдана. Энэ охины нэр тэгтлээ тодорхой дурдагдахгүй, Ким Жөн Уныг сайн мэдэх Америкийн сагсчин Дэннис Родмэн 2013 онд түүнийг Чу Э гэдэг хэмээн ярьсан байдаг.
2026-03-17
Роботын үе мөчний үйлдвэр нээлээ
Хятадын Шанхайн хотод байрладаг “Eyou robot technology” компани жилд 100 000 хүртэлх роботын эд анги үйлдвэрлэх хүчин чадалтай дэлхийн анхны үйлдвэрээ нээжээ. Хүн дүрст роботуудад зориулсан үе мөч үйлдвэрлэнэ гэсэн үг гэдгийг “South China morning post” сонинд мэдээлэв.
2026-03-13
Удамт гэр бүлээс гаралттай улс төрч Рахман
Бангладешийн Үндэсний нам саяхан болсон сонгуулиар Ассамблей хэмээх нэг танхимтай парламентынхаа гуравны хоёр буюу 212 суудлыг авч, илт давуу ялалт байгуулав.
2026-03-03
Трампын Зөвлөлийн эхний хуралдаан
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачлан үүсгэн байгуулсан “Энх тайвны зөвлөл”-ийн анхны хуралдаан саяхан Вашингтон хотод болж, 20 орчим холбоотон нь оролцов. Трамп уг зөвлөлд 10 тэрбум ам.доллар өгөхөө амлаж, цугласан хөрөнгийг Газын зурвасыг сэргээн босгоход зарцуулна гэж байснаа үйл ажиллагааны хүрээгээ тэлэхээр болов.
2026-02-26
Могойд ороогдсон “модод”
АНУ-д Британийн Элчин сайд, тус улсын парламентын Лордуудын (дээд) танхимын гишүүн байсан Питер Мандэльсон хэл аманд орж, хормойн явдалтай холбоотой дуулиант хэргийн улмаас олны танил болсон Америкийн санхүүч Жеффри Эпштейнтэй хэлхээ холбоотой байснаас Британийн Ерөнхий сайд Кир Стармерийг огцрохыг түүний хүрээллийнхэн үгүйсгэхгүй байна.
2026-02-23
Азийн орнууд Цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ
Монголчууд билгийн тооллын хаврын эхэн сарын шинийн нэгэнд шинэ он гарч, хавар ирж байна хэмээн Цагаан сарыг тэмдэглэдэг уламжлалтай. Битүүний шөнө хамгийн хар өдөр байдаг тул гай барцадыг нь арилгах үүднээс цагаан өдөр болгон тэмдэглэдэг аж. Цагаан сарын шинийн нэгний өглөө эртлэн босч шинэ сайхан хувцсаа өмсөж, хэрүүл маргааныг цээрлэн, ахмад настангууддаа очиж золгодог. Ихэвчлэн тус баярыг шинийн 1-15 хүртэл тэмдэглэдэг байна. Мөн шинийн 5, 8-ны өдрийг хамгийн бэлэг дэмбэрэлтэй сайн өдрүүд хэмээн бурхандаа зул хүж асаан, ном уншуулдаг билээ. Уншигч та бүхэндээ Азийн улс орнууд Цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг тухай мэдээллийг хүргэж байна.
2026-02-20
Аз сорьсон, амжилт авчирсан алхам
Японд өнгөрсөн ням гаригт болсон парламентын ээлжит бус сонгуульд анхны эмэгтэй Ерөнхий сайд Санаэ Такаичигийн тэргүүлж буй эрх баригч Либерал-ардчилсан нам (ЛАН) ялалт байгууллаа. Консерватив эвсэл парламентын доод танхимд гуравны хоёроос давсан суудалтай болж, Үндсэн хуулийн олонх болсноор сөрөг хүчнийг “үл тоон” үзэл бодол, санал санаачилгаа хэрэгжүүлэх боломжтой болов. Тус нам парламентын 465 суудлын 316-г нь авчээ. Ингэснээр дээд танхимаас хориг тавилаа ч тэр нь нөлөөлөхгүй, бас Үндсэн хуульд ЛАН нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй болж буй юм. Урьд нь уг нам эрх баригч байсан ч ердөө 198 суудалтай, өөрөөр хэлбэл, парламентын суудлын тэн хагаст нь ч хүрэхгүй байсан юм.
2026-02-12
Гадаад бодлого “тодорхойлогч”
Харилцаа нь таагүй болсны улмаас Хятад улс Японоос хулсны баавгайгаа буцааж авах шийдвэр гаргаснаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэдэгдсэний дагуу Сяо Сяо, Лэй Лэй нэртэй ихэр пандаг өнгөрсөн мягмар гарагт Сычуань муж руу илгээлээ. 1972 онд хоёр орны дипломат харилцаа сайжирч, хэвийн болсныг тэмдэглэн Токиод “бэлэглэсэн” хулсны баавгайн үр төл болох тэд Японы амьтны хүрээлэнд 2021 онд мэндэлжээ.
2026-02-02
Өмнөд хөршийн удирдагчийн “баруун гар” нь Өрнөдийн тагнуул болсон гэв үү
Бээжинд дөрөвдүгээр сард хийхээр төлөвлөсөн Хятадын удирдагч Си Зиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалтын өмнө Хятадад томоохон хэрэг мандав. Дэлхий дахины хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар бол цэргийн эргэлт гаргах гэснийг таслан зогсоов уу, эсвэл армийн дээд удирдлагад эрс цэвэрлэгээ хийхээр шийдэв үү гэлтэй.
2026-01-29
Адольф Гитлерын бэлгийн бойжилт хөгжөөгүй байжээ
The Times сонинд бичсэнээр гуравдугаар Рейхийн эзэн Гитлер нь маш ховор удамшлын эмгэг болох Каллманы хам шинж өвчтэй өөрөөр хэлвэл бэлгүй бойжилтын зогсолт болон үнэрлэх мэдрэмжгүй байсан байж болзошгүй хэмээн эрдэмтэд дүгнэжээ.
2026-01-23