Саяхан алдарт реппер 50 Cent шүтэн бишрэгчидийгээ турж эцсэн ядарч туйлдсан зургуудаараа айлгаж орхижээ. Алдарт реппер (паспортынх нь дагуу - Кертис Жексон) " Things Fall Apart» нэртэй кинонд хорт хавдар туссан хөлбөмбөгчний дүрийг бүтээж байгаа бөгөөд үүнийхээ төлөө 24 кг турсан байна. 180 см өндөртэй 96жинтэй байсан уран бүтээлч хоёр сарын дотор 72 кг хүртлээ турсан төдийгүй, олон тооны шивээсээ ч арилгажээ. 50 Cent-ийн хэлснээр тэрээр шингэн хоолны дэглэм барьж, өдөрт гурван цаг гүйлтийн зам дээр дасгал хийсэн байна. Энэ амаргүй зүйлийг давахад жин хассан бусад жүжигчидтэй ярилцлага, дуртгал урам зориг өгчээ.