Австрийн Грац хот дахь“БОРГ Драйершүцэнгассэ (BORG Dreierschьt¬zengasse)” дунд сургуульд энэ сарын 10-ны 10.00 цагт зэвсэгт халдлага гарч, есөн сурагч, нэг багш амиа алдан, 12 хүн шархадсан байна.
Тусгай хүчний байгууллагынхан хэргийн газарт аюулгүй байдлын шуурхай ажиллагаа явуулан шаардлагатай арга хэмжээ авсан даруйдаа буюу халдлагаас 90 орчим минутын дараа олон нийтэд нөхцөл байдлын талаар мэдээлжээ. Тус улсын Дотоод хэргийн сайд Герхард Карнер “Хэргийн газарт амиа алдсан сурагчдын зургаа ньэмэгтэй, гурав ньэрэгтэй байсан. Халдлага болсон бүсэд одоогоор эмнэлэг, онцгой байдлын 300 гаруй ажилтан ажиллаж байна. Сургуулийн сурагчид болон багш, ажилчдыг аюулгүй газарт шилжүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж эхэлсэн” гэв.
Австрийн эрх баригчид “Өчигдөр (уржигдар)-ийн үйл явдал бидэнд маш хүчтэй цохилт боллоо. Харамсалтайгаар амьүрэгдсэн хүн бүрийн төлөө бид бүхнийг хийх болно” гэжээ. Тус улсад ийм төрлийн халдлага тэр бүр тохиолддоггүй тул амьэрсэдсэн хүмүүст хүндэтгэл үзүүлэн, орон даяар гурав хоногийн гашуудал зарлаж, улс төрийн болон соёлын томоохон үйл ажиллагааг хойшлуулсан байна. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр гэмт этгээд тухайн хотын иргэн бөгөөд тус сургуульд сурч байжээ.
Ц.Аюуш