2050 он гэхэд таван хүн тутамын нэг нь өндөр настан болно
Монгол Улсын хүн амын бүтцэд томоохон өөрчлөлт орж байна. Хөдөлмөрийн насны хүн ам өсөхийн хэрээр улс оронд хүн ам зүйн ногдол ашиг буюу демографийн цонхийг ашиглах урьд өмнө байгаагүй боломж бий болж байна. Энэ байдал удаан үргэлжлэхгүй. 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь өндөр настан болох судалгаа гарчээ. Хүн амын бүтцэд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор Үндэсний шилжүүлгийн дансыг ашиглах болсон.
2025-06-19
Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаашид анхаарах асуудал болон “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-д гарсан осол, гал түймрийнталаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө.
2025-06-19
Нийслэлд өдөртөө 23-25 хэм дулаан байна
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх гол орчмоор бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
2025-06-19
Б.Жавхлан: 535 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтаас, 1,8 их наяд төгрөгийг урсгал зардлаас төсвийн тодотгол хийнэ
Ингээд тавдугаар сарын 31-нээр төсвийн ерөнхийлөн захирагч нараас мэдээлэл авахад, нийтдээ 535 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний гэрээ хийгдээгүй. Тэгэхээр энэ бүгд төрийн хэмнэлтийн тухай хуулиар хэмнэлт болж байна гэсэн үг. Тодруулбал, төсвийн орлого дутсанаас болж үүсч болзошгүй алдагдал 2.3 их наяд төгрөгийн 535 тэрбум төгрөгийг нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу бий болно гэсэн үг. Цаашлаад 1.8 их наяд төгрөгийг урсгал зардалаас төсвийн тодотгол хийнэ.
2025-06-18
Х.Нямбаатар: Хагас коксожсон нүүрсийг 200 гаруй тэрбум төгрөгөөр худалдан авч, хэрэглээнд нэвтрүүлнэ
Хотын дарга Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр, "Эрдэмтний зөвлөлийн дүгнэлт гарсан. Тодруулбал, өндөр илчлэгтэй, угаагаагүй, чанаагүй нүүрсийг хэрэглээд нэвтрүүлэх нь буруу гэх дүгнэлтийг эрдэмтэд гаргасан. Өнгөрсөн жилүүдэд маш олон иргэн угаартаж нас барсан. Тэгээд үндэсний хорооноос хагас коксожсон нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөөлөл үзүүлнэ. шийдвэрээ гаргасан. Иймд уг шийдвэрийг биелүүлж байгаа.
2025-06-18
Өнөөдөр дараах таван дүүрэгт тог хязгаарлана
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 18-ны Лхагва гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцууллаа.
2025-06-18
Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ
Монгол Улсын Засгийн газар 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-ын Суурин зохицуулагчийн газартай хамтран “Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо” сэдэвт үндэсний форумыг Дундговь аймагт зохион байгууллаа. Энэхүү форум 2025 оны 6 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
2025-06-18
Улаан бурхан өвчнөөр өвдсөн 756 иргэн хэвтэн эмчлүүлж байна
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өгсөн мэдээллээр улаанбурхан өвчний тархалт өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 17-ны байдлаар нийт лабораториор батлагдсан тохиолдол 7947, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 756, гэрээр 1236, эдгэрсэн 5949, Хавьтал 63052, нас баралт 6 байна.
2025-06-17
Дуу цахилгаантай аадар бороо орно
Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.
2025-06-17