Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэвээр нь үлдээхээр боллоо. Тодруулбал, Гэрээгээ зөрчсөн буюу Ардчилсан намаас бусад намуудтай хамтран ажиллахаар болжээ. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Засгийн газарт нэр дэвшиж байгаа хүмүүсийг олон талаас нь хэлэлцэж, Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон Ерөнхий сайдын бүрэн эрхийг хүндэтгэж МАН-ын удирдах зөвлөлөөс дэмжлээ. Ерөнхий сайд удирдах зөвлөлд танилцуулахдаа хэд хэдэн зарчмыг ярьсан. Төсөв болон нийгэм эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг нэг бүрчлэн хэлсэн. Энэ агуулгаараа парламентад суудалтай намуудтайгаа хамтарч ажиллаж, нэгдсэн бодлоготой байж хүнд цаг үеийг хамтдаа авч явах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Энэ дагуу МАН-ын бага хурлын зургаадугаар хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу өмнө хамтарч байгаад гэрээ зөрчсөн АН-аас бусад намуудтай хамтарч засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг байгуулах чиглэлийг Ерөнхий сайдад өглөө. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хуучинаар авч үлдэх саналтай байгаагааа Ерөхий сайд илэрхийлсэн. Харин 2025 оны төсвийн тодотголыг өргөн барих хүрээнд Үндэсний хороодыг удирдаж байгаа сайд нарыг хасна гэдэг мэдээллийг Удирдах зөвлөлдөө өгч, дэмжлэг хүссэн" гэх мэдээллийг өглөө.