Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ сарын 28, 29-нд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байна. Түүнчлэн даншиг наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, сээр цохих тэмцээн, шагайн болон сур харвааны наадам болохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
2025-06-16
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны мэдээллийг сонслоо. Танилцуулга мэдээллийг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа болон албаны хүмүүс танилцууллав.
2025-06-16
ЭЕШ энэ лхагва гарагт эхэлнэ
Элсэлтийн шалгалт нь их, дээд сургуульд элсэхийг хүссэн сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх чухал шалгуур юм. Элсэлтийн шалгалтыг Боловсролын үнэлгээний төв зохион байгуулдаг бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид хамрагдана.
2025-06-16
Тэтгэврийн зээлд өр, орлогын харьцааг 50:50 болгохоор шийдвэрлэлээ
Монголбанк Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцууллаа. Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах, тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50 хувь байхаар шийдвэрлэжээ. Тэтгэврийн зээл нь цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил гэж үзсэн байна. Ингэснээр тэтгэвэр барьцаалсан зээл авахад нийт тэтгэврийнхээ 50 хувийг зээлэнд, үлдсэн 50 хувь нь амьжиргаагаа залгуулах эх үүсвэр болох ёстой гэж тооцжээ.
2025-06-13
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болгожээ
өнөөдөр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ТҮЦ эрхлэгчидтэй уулзав. ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр, 48 зах, худалдааны төвд 99 лангуу, GS дэлгүүрийн франчайзинг эрх авахад дэмжлэг үзүүлэх зэргийг санал болголоо. Тодруулбал, нийслэлийн төр захиргааны байгууллагуудад ажиллах, зах худалдааны төвүүдэд лангуу гаргаж өгөх, ингэхдээ тодорхой шалгуураар 6-12 сарын түрээсийн төлбөрийг хөнгөлөх юм.
2025-06-12
БАЙНГЫН ХОРОО: Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилохыг 84.2 хувиар дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хоорооны өнөөдрийн хуралдаанаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүд үг хэлж дууслаа. Санал хураалт явуулж, Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилохыг 84.2 хувиар дэмжлээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулна. Байнгын хорооны хурал дууслаа.
2025-06-12
Улаанбурхан өвчнөөр нас барсан таван тохиолдол бүртгэгдлээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 12-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 6836, эмнэлэгт 589 хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс хөнгөн 83, дунд 469, хүнд 35, нэн хүнд 2 байгаа аж. Харин гэрээр 985, эдгэрсэн 5257, Хавьтал 36307, нас баралт 5 байна.
2025-06-12
Үхрийн махны үнэ 3.4 хувиар өсжээ
Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17163 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 21418 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
2025-06-12
Бага зэргийн бороо орно
Зургаадугаар сарын 12-нд нутгийн зарим газраар, 13-нд нутгийн төв хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
2025-06-12
Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын 6 дугаар хуралдааныг зохион байгуулж байна
Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын 6 дугаар хуралдааныг 2025 оны 6 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэхүү хуралдаан нь “Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-ний хэрэгжилтийг хангадаг хамтын ажиллагааны механизм билээ.
2025-06-10