УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж дууслаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл өглөө. Ерөнхий сайдад гурван агуулаг бүхий шаардлага хүргүүлж байгаа талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Монголын авилгийн индекс сүүлийн жилүүдэд 42 байраар ухарсан.
Бүлгийн дарга О.Цогтгэрэл "Шинэ ерөнхий сайдад гурван шаардлага хүргүүлж байна. Авлигын индексээр Монгол Улс 42 байраар ухарсан. Өөрөөр хэлбэл, Эдийн засаг дахь төрийн оролцоо салбар бүрд асар ихэссэнтэй шууд холбоотой. Иймд энэ хүрээд шаардлага хүргүүлж байна. Мөн иргэдийн ахуй амьдрал, хэрэглээний барааны үнэ, бодит орлоготой холбоотой шаардлагуудыг бодлого чиглэлд анхаарахыг шаардаж байна. Эрчим хүчний салбарт үүсээд байгаа нөхцөл байдлын талаарх тодорхой шаардлагуудыг тавьж байна" гэж хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан "АН хүний эрх чөлөө болон улс төрийн эрх чөлөөг хангах, баталгаажуулах үзэл баримтлалынхаа хүрээнд тодорхой бодлого шийдвэрийг гаргадаг. Шинэ Ерөнхий сайдыг өнгөрсөн пүрэв гарагт томилсон. Энэ үеэр Ерөнхий сайд УИХ-ын чуулганы танхимд нэг дэх өдөр гэхэд шинэ засгийн газраа бүтэц, бүрэлдэхүүнээ өргөн мэдүүлж, төсвийн тодотголыг хийнэ хэмээн ам гарсан боловч одоог хүртэл ямар ч ажил хэрэг болсон зүйл алга.
Монгол улсад туламлагдсан маш олон асуудлууд бий. Эдийн засгийн болон эрчим хүчний асуудлууд өдөр ирэх тусам асуудлууд илүү гүнзгийрч байна. Иймд шинээр томилогдсон Ерөнхий сайд засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүнээ яаралтай УИХ-д өргөн мэдүүлж, бодлогын асуудлууд дээрээ яаралтай анхаар ч ажиллах шаардлагатай" гэв.