УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хоорооны өнөөдрийн хуралдаанаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүд үг хэлж дууслаа. Санал хураалт явуулж, Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилохыг 84.2 хувиар дэмжлээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулна. Байнгын хорооны хурал дууслаа. Одоо уг томилгоог УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм.