Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Unuudur.mn

Өмнөговь-Мацумото чиглэлийн анхны нислэгээр 80 гаруй жуулчин ирэв

Өмнөговийг олон улстай холбосон анхны нислэгийг үндэсний агаарын тээвэрлэгч “Хүннү эйр”-ийнхэн энэ сарын 18-нд амжилттай үйлдэж, 80 гаруй жуулчин өмнийн их говьд аялахаар иржээ. Даланзадгад сумд 19.00 цагт салхи, шороон шуургатай, бороо хавсран орсныулмаастухайн нислэг цаг агаарын хүндхэн нөхцөлтэй тулгарсан ч Япон улсын Нагано мужийн Мацумото хотоос хөөрсөн манай онгоц 20:18 цагт “Гурвансайхан” нисэх буудалд амжилттай газардсан байна.
2026-07-20

“МИАТ 70” шуудангийн маркийг албан ёсоор гүйлгээнд гаргалаа

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК 70 жилийн ойгоо тохиолдуулан “Монголшуудан” ХК-тай хамтран “МИАТ70” шуудангийн маркийг албан ёсоор гүйлгээнд гаргажээ.
2026-07-20

Дэлхийн хиймэл оюуны хамтын ажиллагааны байгууллагыг Шанхайд байгуулжээ

БНХАУ-ын Шанхай хотноо 29 улсын төлөөлөгчид өнгөрсөн пүрэв гарагт хуран цугларч, Дэлхийн хиймэл оюуны хамтын ажиллагааны байгууллага (WAICO)-ыг үүсгэн байгуулах хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурлаа. Уг хэлэлцээрийн дагуу тус байгууллага нь Шанхай хотод төвтэй, биедаасан, Засгийн газар хоорондын олон улсын байгууллага хэлбэрээр үйл ажиллагаа явуулах юм.
2026-07-20

Физикийн олон улсын олимпиадад манай сурагчид түүхэн амжилт үзүүллээ

Манай сурагчид хими, биологи, физикийн олон улсын олимпиадад амжилттай оролцжээ. Тодруулбал, Узбекистаны Ташкент хотноо энэ сарын 10-19-нд зохион байгуулсан химийн олон улсын 58 дугаар олимпиадад 90 гаруй орны 1000 орчим оролцогч оюун ухаанаа сорьсноос “Шинэ Монгол” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Мэндбаяр, “Бага тэнгэр” сургуулийн сурагч М.Одгэрэл нар мөнгө, “Шинэ Монгол”-ын 11 дүгээр ангийн сурагч Н.Ариунгоо, “Сант” сургуулийн сурагч Б.Мөнх-Энэрэл нар хүрэл медаль хүртсэн байна.
2026-07-20

Ахмад настны талаар 2026-2028 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

Ахмад настны талаар 2026-2028 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
2026-07-20

Үер, усны аюулаас сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдал зарлав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үер, усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 8-наас есдүгээр сарын 15-ныг дуустал өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа. Үүний хүрээнд Хар усан тохойгоос Зайсангийн гүүр, Зайсангаас Сонсголон чиглэлд, мөн Тэрэлж, Хэрлэн голын дагуух бүсэд завь, морь, цахилгаан мотоциклтойхөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр ажиллуулж байна. Түүнчлэн агаараас дрон ашиглан нөхцөл байдлыг тандаж буй юм.
2026-07-20

317 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, нэг нь гурван хүний аминд хүрчээ

317 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, нэг нь гурван хүний аминд хүрчээ
2026-07-20

Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя

Монгол түмний эв нэгдэл, төрт ёс, өв уламжлалыг бэлгэдсэн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ХААН Банк бүх төрлийн кредит карт эзэмшигч харилцагчдадаа зориулан урамшуулалт аян зарлалаа.
2026-07-02

Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна

2025 оны жилийн эцсийн байдлаар Сэлэнгэ аймагт хорт хавдрын 293 шинэ тохиолдол бүртгэгдэж, өвчлөлийн түвшин 100 мянган хүн амд 279.6 байгаа нь улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байна. Мөн шинээр оношлогдсон хавдрын тохиолдлын 79 хувь нь хожуу шатандаа илэрч байгаа нь тус аймагт хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зайлшгүй  шаардлага байгааг харуулж буй юм.
2026-06-29

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ

Хүн амын дунд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болох цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулах, эрүүл мэндийн боловсрол, мэдлэг мэдээлэл олгох зорилготой “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2026” өнөөдөр Завхан аймгийн төв Улиастай хотноо нээлтээ хийлээ.
2026-06-22

Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн ХААН галерейд нээгдлээ

Монголын орчин үеийн дүрслэх урлагийн түүчээлэгч, нэрт уран бүтээлч Жалхаажавын Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” бие даасан үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийж, урлаг сонирхогчдын хүртээл болж байна.
2026-06-22

Энэ жил 4 аймагт хэрэгжих “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Архангай аймгаас эхэллээ

Монголчуудын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болох цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулах, эрүүл мэндийн боловсрол, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2026” өнөөдөр Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо нээлтээ хийлээ.
2026-06-19

МҮХАҮТ байраа хураалгана, эсвэл төлбөр төлнө

МҮХАҮТ-ын үйл ажиллагаа явуулдаг одоогийн байрыг Хятадын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт буцалтгүй тусламжаар өгчээ. Тус 6 давхар 5235 м.кв төрийн өмчид бүртгэлтэй барилгыг тухайн үедээ 2,081,726.3 төгрөгөөр үнэлж байжээ. Гэтэл МҮХАҮТ нь барилга ашигласны төлбөр төлдөггүй байна. Энэ нь  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т "Засгийн газраас тусгайлан журамласнаас бусад үл хөдлөх хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төрийн өмчит хуулийн этгээд эдэлнэ", ТӨБЗГ-ын 2020 оны 49 дүгээр тогтоолын 6-д "Төрийн өмчийн байранд төсөвт байгууллага, албан газар ашиглалтын зардлаар байрлаж болно.
2026-06-11

“Эрдэнэт”-ийн захиралд яригддаг Б.Цэнгэл ТӨБЗГ-ыг унагажээ

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа өмчийн харилцаа үүсэж төр өмчөө хянах, бүртгэх, зохицуулах шаардлага бий болсон. Энэ хүрээнд 1996 онд Төрийн өмчийн хороог байгуулж байжээ. Улмаар 2016 онд ТӨБЗГ болгож өөрчилсөн. ТӨБЗГ-ын хийх ажил нь төрийн өмчийн эзэмшилт, ашиглалтад хяналт тавих, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд сайн засаглалыг хөгжүүлэх, удирдлага, менежментийг боловсронгуй болгох замаар төрийн өмчийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхэд оршдог.
2026-06-11

ОХУ-ын Чита Монгол Улстай тээвэр ложистикийн хамтын ажиллагаатай

ОХУ-ын Улаан Үд хот дахь Монгол Улсын Ерөнхий консул Ц. Ганхуяг “Чита хот үүсэж байгуулагдсан тэмдэглэлт өдөр”-ийн арга хэмжээнд оролцох үеэрээ Монгол, Оросын харилцаа, түүхэн хамтын ажиллагаа болон ирээдүйн эдийн засгийн түншлэлийн талаар сэтгүүлчдэд байр сууриа  илэрхийллээ.
2026-06-10

ХААН Банк ЕСБХБ-аас хоёр шагнал хүртлээ

Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны жилийн уулзалт, бизнес форум Латви улсын Рига хотноо 2026 оны 6-р сарын 5-7 өдрүүдэд болж, энэ үеэр худалдааны санхүүжилт болон тогтвортой санхүүжилтийн чиглэлээр хоёр нэр хүндтэй шагналыг ХААН Банк хүртлээ.
2026-06-10

Орос, Монголын хамтын ажиллагааны хөгжлийн талаар танилцууллаа

Орос, Монголын хамтын ажиллагааны хөгжлийн талаар танилцууллаа
2026-06-10

Энэ зуны хамгийн том хөгжмийн наадам “Green Stage Music Festival”-ийн тасалбарыг хэрхэн авах вэ?

Монголын хамгийн олон уран бүтээлч нэгэн тайзнаа цугларах, энэ зуны томоохон шоу тоглолт "Green Stage” фестиваль 6-р сарын 13-ны бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
2026-06-09

Ч.Хүрэлбаатарын “Ягаан үдэш” бие даасан үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийлээ

Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Чойндонгийн Хүрэлбаатарын “Ягаан үдэш”  бие даасан үзэсгэлэн ХААН галерейд 6-р сарын 5-15-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болж байна.
2026-06-08

Д.Баясгалан А.Амундра хоёр эвлэрч “Бодь”-ийн 110 сая долларын хэрэг царцахаар боллоо

“Бодь интернэшнл” ХХК Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барьсан төсвөөсөө 110 сая долларыг урьдчилж аваад гэрээнд оролцсон хүмүүст авлига хэлбэрээр өгсөн гэдэг дуулиан дэгдсэн. Одоо намдсан. Энэ асуудлын гол гэрч болъё хэмээн АТГ-аас гэрчийн хамгаалалт хүсээд байсан А.Амундра нь ойрд чимээгүй болсон.
2026-06-08